| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00559/и |
| Дугаар | 152/ШШ2024/00487 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 152/ШШ2024/00487
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: “АК ББСБ” ХК-ийн,
Хариуцагч: Ч.М-т холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 2,040,000 төгрөг, зээлийн хүү 1,896,632.08 төгрөг, нийт 3,936,632.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “АК ББСБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ч.М нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 11842139 тоот Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, 11842139 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, Цахим зээлийн эрх нээх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А Аппликейшнд хүсэлт илгээн 2,040,000 төгрөгийг эхний 30 хоногт хүүгүй, 2 дахь сараас сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. А Аппликейшнд зээлдэгчийн тохируулсан хуваарийн дагуу зээлдэгч нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 6-н сарын хугацаанд сар бүр 378,450.59 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Зээлдэгч үндсэн зээлийн төлбөрт төлөлт хийгээгүй, зээлийн хүү 554,050 төгрөгийг төлсөн. Ч.М нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй болно. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 болон Цахим зээлийн эрх нээх гэрээний хавсралтын 1.5 дугаар зүйлийн 1.5.2-т заасныг үндэслэн үндсэн зээл 2,040,000 төгрөг, зээлийн хүү 1,896,632.08 төгрөг буюу нийт 3,936,632.08 төгрөг төлж барагдуулах ёстой байна. Иймд Ч.Мээс 3,936,632.08 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь АК ББСБ-аас 2,040,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо зээлийн хүү нэмэгдэж 3,936,632.08 төгрөг болсныг хүлээн зөвшөөрч байна. Уг зээл 3,936,632.08 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 736,632 төгрөгийг тус тус төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч “АК ББСБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч Ч.Мийн гаргасан зээлийн дүнг 8 удаагийн төлөлт, хуваарийн дагуу хувааж төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч Ч.М нь нэхэмжлэгч “АК ББСБ” ХК-ийн нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн зөвшөөрч, 3,936,632.08 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 736,632 төгрөг тус тус бүрэн төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаАлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Ч.М нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АК ББСБ” ХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,936.13 төгрөгийн тавин хувь болох 38,968.065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 38,968.065 төгрөг, хариуцагч Ч.Мээс 38,968.065 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “АК ББСБ” ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “АК ББСБ” ХК-ийн 3,936,632.08 /гурван сая есөн зуун гучин зургаан мянга зургаан зуун гучин хоёр төгрөг, найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ч.М хувааж буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 736,632 төгрөг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АК ББСБ” ХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,936.13 /далан долоон мянга есөн зуун гучин зургаан төгрөг, арван гурван мөнгө/ төгрөгийн тавин хувь болох 38,968.065 /гучин найман мянга есөн зуун жаран найман төгрөг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 38,968.065 /гучин найман мянга есөн зуун жаран найман төгрөг/ төгрөг, хариуцагч Ч.Мээс 38,968.065 /гучин найман мянга есөн зуун жаран найман төгрөг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “АК ББСБ” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.М нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА