| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00550/и |
| Дугаар | 152/ШШ2024/00493 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 152/ШШ2024/00493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Нд холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,564,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
Хариуцагч Н.Нид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Зээлдэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ/1502101055 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авсан өдрөөс хойш 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 582,550 төгрөг болон 100 төгрөгөөр зээл төлөлт хийж, тухайн өдөртөө 427,000 төгрөгийн зээл нэмж авсан. 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 348,650 төгрөгөөр зээл төлж, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 240,000 төгрөгийн зээл нэмж авсан. Мөн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 380,000 төгрөгийн зээл төлж, тухайн өдрөө 275,000 төгрөгийн зээл нэмж авсан. Түүнээс хойш зээл төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 94409614, 99631690 дугаарын утсаар холбогдож болон цахим хаягаар мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Иймд хариуцагч Н.Нтой байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,999,171.50 төгрөг, хүүгийн төлбөр 536,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16,128.50 төгрөг, нотариатын хураамж 12,500 төгрөг, нийт 3,564,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, С ББСБ ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж заасан ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 6.2.3-т “Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас /албаны мессеж/, факс, цахим шуудангийн хаяг, шуудангаар мэдэгдсэн бол “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” Баримт №9, Баримт №22-г тус тус үйлдэн, хэрэгт хавсаргана. Шүүх хуралдааны товыг цахимаар болон утсаар мэдэгдсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэж баримтжуулсан байна” гэж заажээ.
Шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдэн баримтжуулсан байх тул хариуцагчийг шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны ирцийн талаар тусгайлан санал гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч “С ББСБ” ХК нь хариуцагч Н.Нтд холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 2,999,171.50 төгрөг, хүүгийн төлбөр 536,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16,128.50 төгрөг, нотариатын хураамж 12,500 төгрөг, нийт 3,564,500 гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны цахим зээлийн эрх нээх ЗГ/1502101055 тоот зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан.
Хариуцагч нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 582,550 төгрөг болон 100 төгрөгөөр зээл төлөлт хийж, тухайн өдөртөө 427,000 төгрөгийн зээл нэмж авсан. 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 348,650 төгрөгөөр зээл төлж, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 240,000 төгрөгийн зээл нэмж авсан. Мөн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 380,000 төгрөгийн зээл төлж, тухайн өдрөө 275,000 төгрөгийн зээл нэмж авсан.
Хариуцагч нь дээрх хугацаанаас хойш зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна. Иймд гэрээнээс татгалзаж, үндсэн зээлийн үлдэгдэл 2,999,171.50 төгрөг, хүүгийн 536,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16,128.50 төгрөг, 3,552,000 төгрөг гаргуулна гэв.
3.2. Мөн хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэрээг хугацаанаас өмнө цуцалж, шүүхэд хандсантай холбоотой гарсан нотариатын зардал 12,500 төгрөг гаргуулна гэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ” гэж заажээ.
Хариуцагч Н.Нид нэхэмжлэлийн хувийг шуудангаар хүргүүлж, хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шуудан хүлээн авсан боловч хариу тайлбар гаргаагүй.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Хариуцагч Н.Н 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “С ББСБ” ХК-тай ЗГ/1502101055 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 3,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээллэхээр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулжээ.
5.2. Нэхэмжлэгч “С ББСБ” ХК нь хариуцагч нартай байгуулсан ЗГ/1502101055 дугаартай зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг хариуцагч Н.Нийн Хаан банкны харилцах дансанд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 1502101055 дугаартай зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.
5.3. Хариуцагч нь ЗГ/1502101055 дугаартай зээлийн гэрээний нэгдүгээр хавсралтаар батлагдсан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу тохиролцсон хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь1502101055 дугаартай зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Тодруулбал, хариуцагч нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр үндсэн зээл 427,327.63 төгрөг, хүү 151,890.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,331.96 төгрөг, нийт 582,550 төгрөг болон 100 төгрөгөөр зээл төлөлт хийж, тухайн өдөртөө 427,000 төгрөгийн зээл нэмж авсан. 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр үндсэн зээл 243,649.70 төгрөг, хүү 103,542.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,457.89 төгрөг, нийт 348,650 төгрөгөөр зээл төлж, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 240,000 төгрөгийн зээл нэмж авсан. Мөн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 380,000 төгрөгийн зээл төлж, тухайн өдрөө 275,000 төгрөгийн зээл нэмж авсан боловч дээрх хугацаанаас хойш үндсэн зээл болон хүү төлөх үүргээ биелүүлээгүй байна.
6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтын хүрээнд зохигчдын хооронд байгуулагдсан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд хариуцагч нь ЗГ/11502101055 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Зохигчдын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсанн ЗГ/1502101055 дугаартай зээлийн гэрээний 3.4.4-т “Зээлийн хугацаа 3.4.3-т заасан өдрөөс эхлэх бөгөөд энэ өдрөөс эхлэн хүүг тооцож эхлэнэ. Зээлийн нэг өдрийн хүүг тооцохдоо жилийн хүүн 365 хоногт хувааж, нийт хүүг тооцохдоо нэг өдрийн хүүг ашигласан хоногоор үржүүлнэ” 3.4.5-д “Зээлдэгч цахим зээлийн гэрээнд заасан зээл эргэн төлөх хуваарьт хугацаандаа төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн цахим зээлийн гэрээнд заасан үндсэн хүүг үргэлжлүүлэн тооцохоос гадна хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлд тус үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд тооцож авна” гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч “С ББСБ” ХК нь ЗГ/1502101055 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагчаас гэрээнээс татгалзах хүртэл хугацааны үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй ба хариуцагч Н.Н нь үндсэн зээлийн үлдэгдэл 2,999,171.50 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны хүү 536,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,128.50 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
7. Нэхэмжлэгчээс хариуцагчтай байгуулсан ЗГ/1502101055 дугаартай зээлийн гэрээг хариуцагч үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзаж, шүүхэд хандсантай холбоотой учирсан хохирол буюу нотариатын зардал 12,850 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь дээрх 12,850 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч тал шүүхэд хандаж, нотариатын зардал 12,850 төгрөгийн хохирол учирсан байх тул хариуцагч нар нь нотариатын зардал 12,850 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 71,982 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С ББСБ” ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759 .1, 759 .2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Ноос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 2,999,171.50 төгрөг, хүү 536,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,128.50 төгрөг, нотариатын зардал 12,850 төгрөг, нийт 3,564,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С ББСБ” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,982 (далан нэгэн мянга есөн зуун наян хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 71,982 далан нэгэн мянга есөн зуун наян хоёр) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С ББСБ” ХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дугаар зүйлийн 7511 .1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА