Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 05

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

     Нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш,

     Улсын яллагч Э.Гантулга,

     Хохирогч *, *,

     Иргэний нэхэмжлэгч *,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,

     Шүүгдэгч Г.Түмэндалай, Б.Мөнхтайван,

Шүүгдэгчийн  өмгөөлөгч   *, *, * нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * овогт *,  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.10 дугаар зүйлийн 3-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * овогт * нарт холбогдох * тоот эрүүгийн хэргийг 2017 оны 12-р сарын 21-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 10 дугаар сарын 02-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдлын засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт, * аймаг * сум * тоотод оршин суух хаягтай, * овогт * /РД:*-/

Монгол улсын иргэн, 0000 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв  аймгийн Зуунмод суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт, * хот * дүүрэг *-р хороо, *тоотод оршин суух хаягтай, *овогт* /РД:*-/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч * нь Сэлэнгэ аймгийн * сумын *-р багийн нутаг * аймгаас * аймгийн чиглэлийн хатуу хучилттай авто замын * дахь тэмдэгтэд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн *ийн эзэмшлийн * улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.3, 10.5 дахь хэсэгт заасныг,

Шүүгдэгч * нь иргэн *ийн эзэмшлийн * улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.3, 10.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж онхолдсоны улмаас *ийн амь нас хохирч, * нарын биед хүнд гэмтэл, * нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэн *ийн биед хөнгөн гэмтэл тус тус учирсан ба дээрхи зам тээврийн ослын улмаас *д 5.817.000 төгрөгийн, иргэн *т 4.932.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч, иргэний нэхэмжлэгч *ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 244-245 хуудас /

2.Хохирогч *ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 194-р хуудас/

3.Хохирогч *ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 21-23-р хуудас/

4.Хохирогч *ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг

5.Хохирогч*ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг

6.Хохирогч, иргэний нэхэмжлэгч *ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

7.Иргэний нэхэмжлэгч * шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

8.Гэрч *ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 196-197-р хуудас/

9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн акт №15307 /хх-ийн 2-р хавтас 89 хуудас/

10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн акт №1270 /хх-ийн 2-р хавтас 92 хуудас/

11.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн акт №1271 /хх-ийн 2-р хавтас 95 хуудас/

12.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн акт №1268 /хх-ийн 2-р хавтас 98 хуудас/

13.Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн акт №94 дугаартай акт /хх-ийн 2-р хавтас 144-145 хуудас/

14.Зам тээврийн осол нь яллагдагч * нар нь авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчснийг нотолсон замын цагдаагийн албаны 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан №577 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 3-р хавтасны 215-218 хуудас/

    15.Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн шинжээч
нарын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн "1 .Механик, тээврийн сургуулийн
шинжээч нарын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/18 дугаартай дүгнэлт /хх-ийн 5-р хавтас 112-113 хуудас/

          16.Шүүгдэгч Г.Түмэндалайгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг                  

           17.Шүүгдэгч *ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргийг сонсож шинэчлэн хэлэлцэв.

          

           Гэм буруугийн талаар:

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал:

Шүүгдэгч * нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай авто замын 31-32 дахь тэмдэгтэд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн *ийн эзэмшлийн * улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.3, 10.5 дахь хэсэгт заасныг,

            Шүүгдэгч * нь иргэн *ийн эзэмшлийн *улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.3, 10.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж онхолдсоны улмаас*ийн амь нас хохирч, * нарын биед хүнд гэмтэл, Д.Дарханбаатар, * нарын биед хүндэвтэр гэмтэл, иргэн *гийн биед хөнгөн гэмтэл тус тус учирсан ба дээрхи зам тээврийн ослын улмаас *д 5.817.000 төгрөгийн, иргэн * 4.932.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , иргэний нэхэмжлэгч *ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг:"...2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчимд манай хамаатнууд над руу холбогдож ээжийг маань автын осолд орж нас барсан талаар мэдэгдсэн учир би 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсад буюу Улаанбаатар хотод эхнэр *ийн хамт ирсэн. Би айлын ганц хүүхэд учир ирээд ээжийнхээ ажил явдлын үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ үед надад * нар хамгийн ойр голлож туслаж байсан. Тухайн үед цугларсан баримтуудаа аавдаа үлдээгээд явсан. Хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн буруутай этгээдүүдээс хохирлыг гаргуулан авах хүсэлтэй..." гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хавтас 244-245 хуудас/,

2.Хохирогч *ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дархан захын өмнөх зогсоолоос Хөтөл явах тендерийн хар өнгийн машинд суусан. Би тухайн машины урд суусан. Арын суудалд нэг эрэгтэй, 2 эмэгтэй суусан. Бид 4 хүн болоод Дарханаас хөдөлсөн. Цаг агаар тогтуун цэлмэг байсан..., ...Номгоны наана байдаг бригад орох гэж явахад миний сууж явсан машины зүүн талаар машин гүйцэж түрүүлээд ороод ирсэн. Би тэр үед айсандаа нүдээ аньсан. Нэг мэдсэн чинь замын хажууд машин уначихсан, жолооч бид 2 машин дотроо байсан..., ..ослын улмаас миний толгойд олон шарх үүсч зүүн гар, зүүн хөл гэмтсэн мах тасарсан. Миний хүзүү их гэмтэлтэй тул хамгаалалт хийж 3 cap хөдөлж болохгүй хэвтрийн дэглэм сахисан. Одоо байнга яс нь янгинаж өвддөг. Би өөрийн биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ..., Осол болох үед миний сууж явсан машины баруун талын хажуугаар гэнэт нэг машин гарч ирээд гүйцэж түрүүлэх үедээ миний сууж явсан машинтай их ойрхон шүргэлцэх гэж байгаа юм шиг болохоор нь би бурхан минь гэж хэлээд л нүдээ анисан. Тэгээд юу болсоныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь л манай машины жолооч миний хүмүүс яасан бэ гэж хэлэхэд л би ухаан орж миний сууж явсан машины жолооч маань намайг осолд орсон машинаасаа гаргасан юм. Би машинууд мөргөлдсөн эсэхийг мэдэхгүй. Миний сууж явсан машины жолоочийн буюу цаад талаас нь машин шахаж орж ирэх үед л би нүдээ аньсан түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байгаа. Сүүлийн буюу 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор дахин байцаагдах үедээ би байцаагчид өөрийнхөө санааг буруу ойлгуулаад хэлчихсэн юм шиг байна. Тэр үед миний тархи толгой их өвдөөд байсан учраас байцаагчтай ослын талаар тухтай ярилцаж чадалгүй түүний асуусан асуултанд хөтлөгдөөд л хариулаад байсан юм. Би байцаагчид буруу ойлгуулаад л миний сууж явсан машин нөгөө машины араас нь очиж мөргөсөн гэж тэмдэглүүлсэн юм шиг байна. Би тэр байцаалтыг сайн уншилгүйгээр гарын үсгээ шууд зурчихсан юм.

Ямартай ч миний сууж явсан машин машин нөгөө машины чанх араас мөргөөгүй. Хэрэв хоёр машин мөргөлдсөн бол миний сууж явсан машины зүүн хэсгийг нөгөө машин баруун хэсгээрээ шүргэсэн байж магадгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 26-28 хуудас, 3-р хавтас 194 хуудас/,

3.Хохирогч *ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: Хохирогч *ын "...2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хувийн ажлаар * аймгийн * сум явахаар болж захын зогсоолоос хар өнгийн соната 6 маркийн машинд суусан. 11-12 цагийн үед Дарханаас хөдөлсөн. Тэгээд би бетон зам өнгөрөөд унтчихсан байсан. Хүмүүсийн орилох дуунаар сэрэхэд замын хажууд доошоо хараад хэвтэж байсан. Миний сууж явсан машин замаас гарсан байсан. Хөтөлд надтай уулзах ёстой хүн ирж намайг аваад Дарханы нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Би эмчилгээний төлбөрөө нэхэмжилж байна.." гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 21-23 хуудас/,

4.Хохирогч *ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг:.. 2015 оны 10 сард осолд ороод 1.300.000 төгрөг бэлнээр авсан. Энэ өдрөөс хойш эмнэлэгт ч хэвтэж чадаагүй. АНУ-н тархи толгой, үе мөчний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж 249.536 төгрөгний эм хэрэглэсэн. Өөр зөндөө юм хэрэглэсэн боловч ихэнх баримтаа алга болгосон. 2015 оны 09 сард аваарт орохын өмнөхөн 15.000.000 төгрөгний зээл авсан байсан. Тэрийг 750.000 төгрөгийг 10 сарын 05-ны өдөр банкиндаа төлсөн. Тэрнээс хойш маш их хэцүү байсан. Тэр хугацаанд энэ хоёр хэн хэн нь ч туслаагүй. Энэ хугацааны миний банкны төлөлтийг манай нөхөр хийж байсан. 2016 оны 06 сарын 12-нд манай нөхөр зүрхний өвчний улмаас нас барсан./уйлав/ Тэрнээс хойших энэ их өр төлбөрийг барагдуулахад надад хэцүү байсан. Хэн нь ч туслаагүй. Эмнэлэгт хэвтэх ч аргагүй байсан. Энэ хугацааны ажлын байрны дулааны төлбөрийг би ерөөсөө илүү гаргаж төлж чадахгүй байгаа. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирол гэж би нэхэмжилсэнгүй. Яахав миний л эдлэх ёстой үйл лай байсан юм байгаа биз.  Дулааны мөнгө надад байгаа баримт, байгууллагаас ирсэн нэхэмжлэлүүд дээр 1.664.800 төгрөг болж байгаа юм. Миний эмчилгээний зардал 249.536 төгрөг, нийт 2.113.595 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

5.Хохирогч *ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг:.. Сая хэд хоног бие өвдөөд эмнэлгээр явсан. Сэлэнгэ явж үзүүлж, хотод * эмчид мөн үзүүлсэн. Ямар байдалтай байж байгаад яаж бослоодоо. Эмчилгээ сувилгаанд яагаад явахгүй байгаа юм бэ? гээд намайг загнасан. 03 сард дахиж хагалгаанд орж өвдөгний үеэ солиулсан. Сая хоёр дахь өдөр Сэлэнгэд очиж * эмчид үзүүлээд зураг авхуулахад зүүн аарцаг дээш өргөгдөөд мэдрэлийн судас дарагдсан байна гэсэн. Мэдрэлийн судас дарагдсан болохоор унтахад ч гэсэн маш хэцүү байгаа. Байнгын зовиуртай байгаа. Сар бүрд эмчилгээ сувилгаа хийлгэх хэрэгтэй байгаа. Хоёр жолооч ч гэсэн шүүх хурал дөхөөд ирэхээр л ярьдаг. * надтай ярихад би гомдоод уйлан барин ярьсан. Хүүхэдтэй болох үгүй нь тодорхойгүй байгаа. Залуу хүн алхаа гишгээгээ засахгүй бол хазгар чигээрээ үлдмээргүй байна. 2.990.352 төгрөгний өмнөх хагалгаа эмчилгээний мөнгөний баримт хх-т байгаа. Сая 12 сарын 08-нд хэрэгтэй танилцах гэж ирэхдээ 2015 оны 10 сарын 15-ны өдрөөс 01 сарын 15-ны хүртэлх ажилгүй байсан хугацааны 03 сарын мөнгө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгөөр тогтоогоод 576.000 төгрөгний нэхэмжлэл өгсөн байгаа. Тэрэн дээр сүүлд хагалгаанд орсон баримт, эмчилгээ, эм тариа, газны зардал, 04 сард сувилалд хэвтсэн баримт нийт 6.122.226 төгрөг болж байгаа. Үүнээс *с 2015 оны 10 сарын 15-наас хойш 2.570.000 төгрөг, *ас 3.250.000 төгрөг тус тус авсан байгаа. Нийт хоёр жолоочоос 5.820.000 төгрөг болж байгаа. Одоо  302.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашдаа ч гэсэн хазгар явмааргүй байна. Нуруу, бөөрөнд өөрчлөлт орсон байгаа. Олон дахин буцаагаад байхаар хэцүү байна. Хөл муутай болохоор нааш цаашаа яваад байх хэцүү байна. Хоёр жолоочид маш их гомдолтой байна гэх мэдүүлэг,

6.Хохирогч, иргэний нэхэмжлэгч *ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг:.. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Өмнөх шүүх хуралдаанаас хохирлын хэмжээтэй холбогдолтойгоор тодруулах шаардлагатай гэж үзэж мөрдөн байцаалтанд буцсан. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг * байсныг хүү* болгъё гээд * Солонгосоос ирээд хохирогчоор тогтоогдоод мэдүүлгээ өгсөн. Хохирлын баримтан дээрээ гарын үсгээ зураад дахиад хх-т хавсаргаад өгсөн. 05 сарын 08,09-ний үеэр ирчихээд 10-нд * өмгөөлөгч * эгч бид нар уулзаж ярилцаад 8.600.000 төгрөгийг одоогийн байдлаар бодитойгоор барагдуулчихаад байгаа. Зарим үлдэгдлийг хугацаа тогтоогоод баримт үйлдээд 05 сарын 10-ны байдлаар тохиролцсон. Тэгээд бид гомдол саналгүй хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн бичгээ хийж өгсөн. Бид нар шүүх хурал нэг л удаа болох байх гэсэн тооцоо гаргаж зардлуудаа урьдчилж тооцож авсан байсан. Тиймээс дахиад бага хэмжээний мөнгө нэмэгдэж ирж байна. Үүнийг гаргуулах хүсэлтэй байгаа. Өмнө нь хохирлынхоо тооцоог бид хэд суугаад тооцсон юм. Тэгэхдээ тооцоон дээрээ алдсанаас болоод зөрүү мөнгө бас гарч ирсэн байгаа. * хувьд гомдол саналгүй. Талийгаачийг хохирсноос хойш *ийн аав нь сэтгэл санааны хувьд маш хэцүү байдалтай болсон. Бие эрүүл мэндийн байдал их муудаж шүүх хуралдаанд ч орж чадахгүй байдалтай болсон. Асаргаа хийлгэх шаардлагатай болсон тул * Солонгосоос эхнэр хүүхдээ явуулж харуулж байсан. Биеийн байдал нь муудаад гэнэт уржигдар буюу 02 хоногийн өмнө өнгөрчихлөө. Одоогоор онош нь тодроогүй байгаа. Шүүх эмнэлгээр өчигдөр задлан шинжилгээнд орсон. Хэрвээ талийгаач амьд сэрүүн байсан бол энэ хүн өнөөдөр нас барах байсан уу? гэсэн асуудлыг би яримаар байна. Гомбодоржийн сэтгэл санаа маш их гутралтай байгаа. Хань ижлээ алдсан сэтгэл гутралд орсоор байгаад нас барсан ч байх магадлалтай учраас сэтгэл санааны хохирлын мөнгийг нэхэмжилж байснаараа нэхэмжилнэ. Гэхдээ *ы талаас бидэнд байнга уулзаж, тусалж байсан учраас ойлголцсон. Хохирол гомдлоо бололцооныхоо хэрээр төлсөн, уучлалт гуйсан ба сүүлийн үед байнга харилцаа холбоотой байгаа. Бид сэтгэл санааны хохирлын 15.000.000 төгрөгийг *с нэхэмжлэхгүй. 15.000.000 төгрөгийг *ас нэхэмжилнэ. *н хувьд энэ хугацаанд нэг ч удаа уулзаагүй. Өөрийнхөө үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Уучлалт гуйгаагүй. Нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй ба зөвхөн өөринхөө машинд байсан хүмүүсийн хохирлыг барагдуулна гэсэн байр суурьтай л байгаа. Тиймээс * маш их гомдолтой байгаа. Гэм хорын хохирлын хувьд нэхэмжлэхээ больж байгаа. Яагаад гэвэл Иргэний хуулийн 508.3-тай холбоотойгоор нэхэмжилж байсан боловч талийгаачийн нөхөр нь нас барсан тул нэхэмжлэхгүй болсон гэх мэдүүлэг,

7.Иргэний нэхэмжлэгч *н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг: Надад нэхэмжлэх зүйл байхгүй санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг,

8.Гэрч *ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "...Би 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дарханаас Хөтөл орохоор өөрийн эзэмшлийн * улсын дугаартай Портер машиныг жолоодон уруу газар 80-90 км хурдтай явж байтал миний хажуугаар 3 бараан өнгийн машин асар хурдтай гүйцэж түрүүлээд 1 буюу эхний машин нь сүүлийн 2 машинаасаа нилээд зайтай явж байсан. Сүүлийн 2 машин нь их ойрхон ар араасаа наалдах шахам их л ойрхон явж байсан. Би залуучууд л хоорондоо уралдаж яваа юм байхдаа ойролцоогоор хурдыг тогтоож болдог бол гэж бодоод л араас нь жигд хурдаараа замаа хараад явж байтал урд тоос гараад явчихсан. Юу болов гэж бодоод яваад очтол зам дээр надаас өөр ямар ч машин байгаагүй тул би ослын газарт нь зогссон.

Осол нь надаас нилээн хол зайд болсон тул би хоёр машин яг яаж осолд орсныг нь хараагүй. Урд нилээн их тоос босоод л явчихсан. Намайг очиход хүн нас барчихсан юм шиг байхаар нь би маш их сандраад ойр орчим газрын анхаарч хараагүй, цайны цагаар Хөтөлд оччихсон байх ёстой байсан тул эмнэлэг, цагдаа дуудчихаад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 196-197 хуудас/,

9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №* дугаар дүгнэлтэнд:

1.* биед хүзүүний 4, 5-р нугламын их биеийн хугарал, хүзүүний 1,2-р нугалмын арын нум баруун тал цууралт, 2-р нугаламын зүүн хөндлөн мөр, нүүр, зүүн бугалага, баруун шилбэ, хэлний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Даарх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт төгсгөлөөс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 89 хуудас/

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №1270 тоот дүгнэлтэд:

1.*йн биед суурт ясны хугарал, 8-р хавирганы цууралт, дух, хацар ясны цуурал, цээжний хөндийд цус хурсан, дух, зовхи, эрүү, цээж, гуя, өгзгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дараах гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.ГЗТЖ-ийн 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 92 хуудас/

11.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №1271 тоот дүгнэлтэд:

1.*ын биед тархины эдэд няцралтай,зүүн түнхний тогооны цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, шуу, бугуйнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.ГЗТЖ-ийн 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 95 хуудас/

12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №1268 тоот дүгнэлтэд:

1.*ын биед хөлийн хавчаар ясгы хугарал, дух, зовхинд цус хуралт, хацар, тохойнд зулгаралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.ГЗТЖ-ийн 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 98 хуудас/

13.Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №94 дугаартай дүгнэлт:

1.*ийн биед толгойн зүүн хэсэгт гавал ял ил гарсан шарх, баруун чихний урагдал, духны зүүн хэсэг, зүүн чамархай, баруун хацар шанаа, эрүү, зүүн эгэм, цээжний зүүн хэсэг, хэвлийн урд хэсэг болон баруун хажуу хэсэг, баруун мөр бугалгыг хамарсан, баруун тохой шууг хамарсан, баруун бугуй сарвууг хамарсан, баруун гуя, өвдөг, шилбэнд зулгаралт, хүзүү, ясны хугарал, олон хавирганы хугарал бүхий гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэргийг тогтоохгүй.

2.Талийгаач нь O/I/ бүлгийн цустай байжээ.

3.Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

4.Талийгаач нь уушигны архаг өвчтэй байжээ.

5.Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. Нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

6.Талийгаач нь тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрхи цусан хураа, хүзүү ясны хугарал, олон хавирганы хугарал, дотуур цус алдалт зэрэг олон хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 144-145 хуудас/

14.Зам тээврийн осол нь яллагдагч * нар нь авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчснийг нотолсон замын цагдаагийн албаны 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан №577 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

            1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч *ын 2015.12.01-ны өдөр гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна. Тухайн үед хавтаст хэрэгт авагдсан материалын хүрээнд гаргасан байна.

            2.Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч * нарын бүрэлдэхүүнтэй 2016.02.22-ны өдөр гаргасан №17 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Тухайн үед хавтаст хэрэгт авагдсан материалын хүрээнд гаргасан байна.

           3.   2 дүгнэлт үндэслэлтэй.

      Осол гарах үед * улсын дугаартай Хюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 заалт " Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" 9.3 заалт " Тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс ...хэтрүүлэхгүйгээр сонгож явна" мөн дүрмийн 10.5 заалт " Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй.

            4.Осол гарах үед * улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний лүрэмийн 1.5 заалт " Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" 9.3 заалт " Тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газрын гаднах замд цагг 80 км-ээс ...хэтрүүлэхгүйгээр сонгож явна" мөн дүрмийн 10.2 заалт " Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино" гэснийг тустус зөрчсөн байх үндэслэлтэй.

            5.Осолд орсон тээврийн хэрэгслүүд осолд орохоос өмнө хэдэн километр цагийн хурдтай явсныг тээврийн хэрэгслийн мөр, эвдрэл зэргийг тооцоолж тогтоох боломжгүй байна. Харин жолооч зорчигчдын мэдүүлснээр 90-110 км/ц, гэрч *дын мэдүүлснээр :.ойролцоогоор 140 км/ц байсан байх магадлалтай. Энэ нь МУ-ын ЗХД-ийн 9.3 заалт тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. Энэ нь осол гарахад шууд нөлөөлсөн. Жишээлбэл: 100км/ц хурдтай яваа биет 1сек-д 27;8 м зам туулна. Осол эхэлснээс машины чиг өөрчлөгдөж даялж явсан мөр 11-9 тэмдэгтийн хооронд 34м зайг энэ хурдаар 1.22сек-д туулна. Энэ хугацаанд богино ийм зайд хариу арга хэмжээ авах боломжгүйгээр замын хажуу руу орно.

          6.  3.4 "д хариулсан.

           7.Шинжээчид хэргийг судлаад осол болсон механизмыг дараах байдлаар таамаглаж байна.

Гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаа тээврийн хэрэгслүүд шүргэлцсэнээс хөдөлгөөний чиг нь өөрчлөгдөж замын хажуу руу чиглэж явахдаа гүйцсэн нь түрүүлж гүйцэтгэсэн нь араас нь шил дагасан байрлалтай явсан байх магадлалтай. Урд нь яваа машин замын хажуу налуу руу хурдтай буухдаа баруун урд хэсгээрээ газар цохиж хурд нь саарахад араас нь яваа машин араас нь мөргөж хойд хэсгийг нь шамлаж дээгүүр нь гараад хажуу тийш эргэлттэй онхолдсон, урд явсан машин онхолдоогүй чигээрээ яваад эогссон байж болох юм. Хохирогч цохилтын хүчний нөлөөгөөр амь нас алдсан, машинаас шидэгдсэн байж болох юм.

            Зорчих хэсэг дээр ямар нэг ул мөр байхгүй байгаа нь зам дээр араас нь мөргөөгүйг нотлож байна. Зам нь газраас өндөр түвшинд (жишээ нь 1,5м) байгаа учир замаас гарч хажуу налуу руу буухад урд машин доор, арын машин дээр байрлалтай болж мөргөлтийн үр дүн, эвдрэл гарсан байх магадлалтай.

            Машинууд өөрөө хурдлаагүй, өөрөө шүргэлцээгүй жолооч нарын жолоодсоноор явсан, харин  шүргэлцсэний улмаас чигээ өөрчилсөн, хэсэгхэн уруу газар таарснаас мөргөлдсөн онхолдсон байна гэх дүгнэлт  /хх-ийн 3-р хавтасны 215-218 хуудас/

    15.Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн шинжээч
нарын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн "1 .Механик, тээврийн сургуулийн
шинжээч нарын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/18 дугаартай дүгнэлтэд:

     Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн шинжээч
нарын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн "1 .Механик, тээврийн сургуулийн
шинжээч нарын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/18 дугаартай дүгнэлт
үндэслэлтэй байна. 2. Замын цагдаагийн албаны болон Хууль сахиулахын их
сургуулийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн
№* дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 3. Дээрх зам тээврийн
ослын шалтгаан нөхцлийг тодорхой дүгнэх боломжгүй байна. Учир нь хэргийн
газрын үзлэгийн тэмдэглэл болон үйлдсэн бүдүүвч зургагт осолд холбогдол
бүхий 2 тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн, эсхүл шүргэлдсэн байж болох A
цэгийг тогтоогоогүй, нөхөн үзлэг хийж А цэгийг тогтоох боломжгүй гэсэн байх тул
осол хэрхэн үйлдэгдсэнийг тодорхой дүгнэх боломжгүй юм. Гэхдээ хавтаст хэрэгт
авагдсан материалуудаас харахад Замын цагдаагийн албаны болон Хууль
сахиулахын их сургуулийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан 577
дугаартай дүгнэлтэд дурьдсан нөхцөл байдалд зам тээврийн энэ осол
үйлдэгдсэн байх боломжтой гэж дүгнэв. Осолд холбогдсон 2 жолооч хоёулаа
"суурин газрын гаднах замд хурдыг 80 км/цагаас хэтрүүлсэн, гүйцэж түрүүлэх
болон гүйцэгдэх явцдаа тавигддаг шаардлагуудыг хэрэгжүүлээгүй, замын
хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад
бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" зэрэг Монгол Улсын
Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг биелүүлээгүйгээс осол гарчээ... гэх
дүгнэлт /хх-ийн 5-р хавтас 112-113 хуудас,

    16.Шүүгдэгч *ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг: Би Дарханы “Авто зүтгүүр” ХХК-д Дархан Хөтөлийн чиглэлд 06 жил гаруй тендерт явсан. 2015 оны 10 сарын 15-нд Бирж дээрээс хүнээ дүүргээд Номгоны наахан талд 31-32 дахь км-ийн орчимд хатуу хучилттай замаар явж байтал Приус маркын авто машин зүүн гар талаас огцом шахаад ороод ирсэн. Тухайн өдөр цаг агаар тогтуухан, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би өөрийгөө ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэж байгаа. Үнэн зөвөөр л шийдэж өгнө үү гэх мэдүүлэг,                  

            17.Шүүгдэгч *ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг: 2015 оны 10 сарын 15-нд Улаанбаатараас Булган чиглэл рүү авга ахыгаа эргэх гээд авга эгчтэйгээ, эхнэртэйгээ гурвуулаа явж байсан. Дархан өнгөрөөд Номгон орох хавьцаа соната-6 машины ард ирээд давааны цаана гүйцэж түрүүлэх дохио өгөөд урд нь гараад 20 гаруй метр явж байтал араас ирээд мөргөсөн.  Тухайн үед би 80 км/ц-ийн хурдтай явж байгаад гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ хурдаа нэмсэн. Тэрийгээ хүлээн зөвшөөрч байна. Тэрнээс шахсан барьсан асуудал байхгүй. Тэгээд л нэг мэдэхэд осол гараад ухаан балартчихсан байсан. Сэрэхэд цагдаа сэргийлэх, эмнэлэг ирчихсэн байсан гэсэн мэдүүлэг зэрэг  нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байна.

            Шүүгдэгч * түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн болно.

            Шүүгдэгч * түүний өмгөөлөгч нь  * нь өөрийгөө ямар нэгэн замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчөөгүй гэж үздэг. Ганцхан гэрчийн үгээр би үйлчлүүлэгчийгээ сая дурдсан олон заалтуудыг зөрчсөн гэж үзэхгүй байгаа юм. Ямар байдлаар мэдүүлэг өгсөн, өгсөн мэдүүлэг нь үнэн ч юм уу худлаа ч юм уу? би мэдэхгүй. Энэ хэрэг дээр ганцхан гэрч байгаа нь хохирогч * байгаа. Ганцаархнаа сэрүүн байсан. Юу юугүй шахаад ороод ирсэн. Тэгэнгүүт нь баруун гар тийш нь дараад онхолдсон гэж хэлдэг. Өнөөдөр 50 гарсан хүн 20 гарсан бандитай уралдаад байх уу? гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдох юм бол хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй тул төлнө. Манай үйлчлүүлэгчийг гэм буруутайг шинжээчийн дүгнэлтээр тогтоож чадахгүй байгаа. Шинжээчийн дүгнэлт өөр хоорондоо зөрүүтэй байгаад байгаа гэдгийг шат шатны шүүхүүд хэлээд байгаа шүү дээ. Үүний зөрүүг нь яагаад гаргаж өгөхгүй байгаа юм бэ? гэдгийг би ойлгохгүй байгаа. Энэ хэрэг асуудалтай байгаа. Одоо энэ хүн ажилгүй 2,3 жил болж байна. Маш хэцүү байгаа. Би туршилт хийж өгөөч, шалгалт хийж өгөөч гэж зөндөө хэлсэн. Энэ мөрдөн шалгах, туршилт хийх гэсэн заалтыг яагаад хийхгүй байгаа юм бэ? тэгээд үндэслэлтэй үндэслэлгүй баахан дүгнэлтүүдийг үндэслээд энэ хүн өчнөөн олон сая төгрөгний хохирол төлөөд явж байгаа. Энэ хүн боломжоороо л өгч байгаа шүү дээ. Одоо юугаа өгөх юм бэ? өгөх юм байхгүй шүү дээ. Өмнө нь авгай нь нас барчихсан. Дараа нь нэг хүнтэй сууж лизингийн байранд амьдарч байгаа. Энэ хоёрын хооронд зөндөө зардал гаргаад явж л байна. Тиймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсч байна. Учир нь шалгасан боловч  тогтоож чадаагүй бол хэрэгсэхгүй болгох хэрэгтэй гэж мэтгэлцэж байна.

            Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч * нарыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар: 

1.2015 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн шинжээчийн дүгнэлт/2-р х.х-ийн 27-рт/,

2.2016 оны 02-р сарын 22-ны өдрийн 17 тоот 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт/2-р х.х-ийн 165-рт/

3. 2016 оны 11-р сарын 1-ны өдрийн 577 тоот 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт/3-р х.х-ийн 215-рт/

4. 2017 оны 11-р сарын 16-ны өдрийн 530 тоот 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт /4-р х.х-ийн 144-рт/ нийт 4 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулжээ.

Дээрх 4 шинжээчийн дүгнэлтүүдэд бүгдэд нь шүүгдэгч * нарыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дүгнэсэн байх ба шүүгдэгч *г замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэх байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.3, 10.5 дахь хэсэгт заасныг,шүүгдэгч * нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.3, 10.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны  улмаас *ийн амь нас хохирч, * нарын биед хүнд хохирол , *, * нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг гарсан, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн нь нотлогдсон, шүүгдэгч нарын  үйлдлийг  прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч * нарыг автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж  2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж 1 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            1. Гэмт хэргийн улмаас иргэн *  амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч *нас барсан хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй  зардалд 54.164.255 төгрөг, сэтгэл санааны хохирол  30.000.000 төгрөг, сүүлд шүүх хуралд ирж очсон замын зардал 290500 төгрөг нийт 84.454.755 төгрөгийг  нотлох баримтыг бүрдүүлэн  шүүгдэгч нараас нэхэмжилж байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  84.454.755 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 17.112.900 төгрөгт  холбогдох хэсгийг хангаж,  67.341.855 төгрөгт холбогдох хэсгийн дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Үүнд:

            1.Талийгаачийн 55 нас хүртлээ ажилласан бол авах байсан цалин 26.303200 төгрөг,

            2.талийгаачийн банк ломбард, хувь хүнд тавьсан өрийг төлсөн гэж 4.291.660 төгрөг

            3.тамхи авсан гэх 54000 төгрөг   юу авсан нь тодорхойгүй   10495 төгрөг тус тус  нэхэмжилсэн /1-р х.х-ийн 73, 89-рт/  нь оршуулахтай холбоотой шууд зардал биш гэж үзэж,

            4.Өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 5000.000 төгрөг нь гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш гэж үзэж

            5.2015 оны 10-р сарын 17-ны өдрийн 1.482.500 төгрөгийн зарлагын баримт /1-р х.х-ийн 85-рт/  үнийн дүн засвартай, 2015 оны 10-р сарын 17-ны өдрийн 200.000 төгрөгийн юу авсан нь тодорхойгүй зарлагын баримт , /1-р х.х-ийн 86-рт/ 65000 төгрөгийн хүнсний зүйл хэзээ авсан нь тодорхойгүй он, сар өдөргүй  /1-р х.х-ийн 74-рт/ зарлагын баримтууд нь нотлох баримтын шаардлага  хангаагүй гэж үзэж,

            6.Сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 30.000.000 төгрөг нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. /26.303.200₮+4.291.660₮+54000₮+ 10495₮+5000.000₮+1.482.500₮+200.000₮+30.000.000=67.341.850/

            Гэм хорын хохиролд гаргасан 17.112.900 төгрөгийг шүүгдэгч * * нараас тэнцүү хуваан хүн тус бүрээс 8.556.450 гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. *олгох нь зүйтэй байна  * нь талийгаачийн ар гэрт 8.600.000 төгрөг өгсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөгчийн мэдүүлэгээр тогтоогдож байгаа тул  ногдох хэсгийг төлж барагдуулсан гэж үзлээ.       

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 1-д зааснаар *с гэм хорын хохиролд 8.556.450 төгрөг гаргуулан * олгох нь зүйтэй.

 

             2.Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан * нь 1.301.137 төгрөгийн эмчилгээний зардалыг нотлох баримт бүрдүүлэн нэхэмжилсэн/2-р х.х-ийн 52-75-рт/  ба одоо шинээр ажлын байрны дулааны хөлс 1.664.800 төгрөг, авсан эм 249.536 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цалингийн зээл зэрэгт 12.000.000 төгрөг бүгд 14.113.595.төгрөг нэхэмжилнэ гэжээ. / 1.301.137+1.664.800+249536+1.2000.000=14.113.595,

            * нь гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвар 50 хувь алдаж 3 сарын хугацаанд  ажилгүй байсан ба сард 126500 төгрөгийн тэтгэмж авч байжээ энэ нь 2006 оны 01-р сарын 19-ны өдрийн  эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр, 3131392 тоот тэтгэмжийн дэвтэр зэргээр тогтоогдож байна. /3-р х.х-ийн 72-73-рт/

            * нь татварын албанд сар бүр 8000 төгрөг төлдөг гэсэн /3-р х.х-ийн 57рт /татварын байгууллагын тодорхойлолтоос өөр баримтгүй тул тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөг болон  сард авсан тэтгэмж 126.500 төгийн зөрүү 65500 төгрөг  болж байгааг нэг сарын хугацаанд хөдөлмөрийн чадвар алдснаас дутуу авсан цалин хөлс гэж  үзлээ. *ийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 65500 төгрөгийг 3 сараар тооцоход 196.500  болно  * 1.301.137 төгрөгийн эмчилгээний зардалыг нотлох баримт бүрдүүлэн нэхэмжилсэн /2-р х.х-ийн 52-75-рт/ ба хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин 196500 төгрөг нийт 1.497.637 төгрөгийг шүүгдэгч тус бүрт тэнцүү хуваан *с 748.818 төгрөг, *аас 748.818 төгрөг  тус тус гаргуулан *д олгохоор шийдвэрлэлээ.

            Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч * 750.000 төгрөг, * 750.000 төлсөн ба энэ талаар   талууд маргахгүй байгаа тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирол төлөгдсөн гэж үзлээ. Ажилгүй байсан хугацаанд авах байсан цалин хөлс, банкны зээл болон эмч эмнэлгийн байгууллагаас өгсөн эмнэлгийн картанд бичигдээгүй эм авсан мөнгө зэрэг нотлогдоогүй, хуулийн үндэслэлгүй нэхэмжилсэн 12.615.958 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. * эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй.

            3.Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хүндэтэр хохирол учирсан * нь 2 удаа мэс засалд  орсон болон  эмчилгээ сувилгаанд явсан  зардалд 6.122.226 төгрөгийг нотлох баримт бүрдүүлэн нэхэмжилсэн нь хуульд нийцэж байна. Мөрдөн байцаалтын шатанд  шүүгдэгч * 3.250.000 төгрөг,* 2.570.000 төгрөг  төлсөн ба энэ талаар талууд маргахгүй байна.  * нэхэмжилсэн 6.112.226 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хуваан  *с 3.061.113 төгрөг *с 3.061.113 төгрөг тус тус гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

 Гэмт хэргийн улмаас *д учирсан гэм хорын хохиролд *  3.250.000 төгрөг төлсөн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзлээ. Харин *ас шинээр нэхэмжилсэн 302.000 төгрөг  гаргуулан *д олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын хүсэлтээр шинжээч * нар 2016 оны 05-р сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон ба Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардалд  116.000 төгрөг гэм буруутай этгээдээдээс нэхэмжилж байгаа ба нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдсон байна. Иймд шүүгдэгч нарт тэнцүү хуваан *аас 58000 төгрөг  *с 58000  гаргуулж  Сэллэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Шүүхийн тамгын газарт олгох нь зүйтэй

            Хохирогч *, иргэний нэхэмжлэгч *нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар :

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар * нар ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлыг * бүрэн төлсөн, * тодорхой хэмжээгээр нөхөн төлснийг эрүүгийн хагриуцлага  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

* нарын  үйлдсэн  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д  зааснаар  хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч * гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  нөхөн төлснийг  харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  энэ зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж  шийдвэрлэлээ.

Харин Г* нь гэм буруугийн талаар маргаж байгаа ба хохирлын  тодорхой хэсгийг төлөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй  тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар * эдлэх 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоолоо.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *д цагдан хорих, * хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Энэ хэрэгт хураагдсан * тээврийн хэрэгсэлийн  * дугаарын гэрчилгээ хойд гупер, баруун хойд хаалга зэргийг *д, * тээврийн хэрэгсэлийн * дугаарын гэрчилгээ, урд гуперыг  *д буцаан олгож,  * дугаарын жолоочийн үнэмлэх,* тоот жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр биелүүлэх албанд хүргүүлж, хуулбарласан амбулаторын карт, CD -2 ширхэгийг хэрэгт  хавсаргах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч * овогт *, * овогт * нарыг  авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, 1 хүний амь насыг хохироож, 2 хүнд, 2 хүнд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар *ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  энэ зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй .

3.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж,  01  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар *н эдлэх 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоолоо.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *н  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дуусан  үеэс, *ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс  эхлэн тоолсугай. 

6.Шүүгдэгч *д хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугаөй

            7.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар *ас гэм хорын хохиролд 8.556.450 төгрөг гаргуулан *д, 302.000 төгрөг гаргуулан *д тус тус олгож, *н хуулийн үндэслэлгүй нотлох баримтгүй нэхэмжилсэн 12.615.958 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.5 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1,2-д зааснаар шүүхийн зардалд *с 58.000 төгрөг, *с 58.000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт олгосугай.

9.* эмчилгээний зардлаа иргэний хэргийн шүүхээр нотлох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10.Шүүгдэгч нар энэ хэрэгт урьдчилан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

11.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураагдсан * тээврийн хэрэгсэлийн  * дугаарын гэрчилгээ хойд гупер, баруун хойд хаалга зэргийг *д, *тээврийн хэрэгсэлийн * дугаарын гэрчилгээ, урд гуперыг  *д буцаан олгож,  *н * дугаарын жолоочийн үнэмлэх, * тоот жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, хуулбарласан амбулаторын карт, CD -2 ширхэгийг хэрэгт  хавсаргасугай.

12.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авч, *д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг  бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж  заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

                                                           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА