| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00242/И |
| Дугаар | 133/ШШ2025/00002 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 133/ШШ2025/00002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***********,
Хариуцагч: ***********,
Хариуцагч: ***********,
Хариуцагч: *********** нарт холбогдох
***********Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумьн *********** 8-р баг ***********гудамж *********** тоотод байршилтай *********** үйлчилгээний зориулалттай *********** дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож үл хөдлөх хөрөнгийн эрх болон газар эзэмших эрхийг *********** шилжүүлэхииг ***********, *********** нарт даалгах, ***********дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай
Нэхэмжлэгч: *********** нэхэмжлэлтэй
Хариуцагч: *********** холбогдох
“өөрийн өмчлөлийн байр чөлөөлүүлэх тухай” нэгтгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ********** түүний өмгөөлөгч ***********, хариуцагч ***********, ***********, ***********, ***********, түүний өмгөөлөгч **************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “********** Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумьн ********** 8-р баг ********** гудамж ********** тоотод байршилтай ********** үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн эрх болон газар эзэмших эрхийг ********** шилжүүлэхийг ********** ********** нарт даалгах, ********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай
“өөрийн өмчлөлийн байр чөлөөлүүлэх” тухай
2. Нэхэмжлэгч ********** нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн ********** миний бие нь 2021 оны 9-р сард ********** гэгч хүнтэй Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********** баг ********** гудамж ********** тоотод байршилтай ********** үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 60 сая төгрөгөөр худалдан авахаар хэлцэл хийж 2021 оны 9-р сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг. 9-р сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 9-р сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг дараа нь 4,000,000 төгрөг нийт 44,000,000 төгрөгийг өгч 16 сая төгрөгийг эрх шилжүүлэх үед өгөхөөр тохиролцсон.
Гэтэл **********, ********** нарын зүгээс газар болон үл хөдлөхийн эрхииг шилжүүлэх ажил хийгдэхгүй байсаар 2023 оны 09-р сарын 27-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг эрхийг гаргуулмагцаа 2023 оны ********** сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэн надаас үл хөдлөх хөрөнгийг буцаан шаардсан байсан бөгөөд 3 шатны шүүхээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Ингээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч үл хөдлөх хөрөнгийн эрх болон газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа бөгөөд удаа дараа утсаар холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байгаа учир дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үл хөдлөх хөрөнгийн эрх болон түүний доор газрын газар эзэмших эрхийг шилжүүлсэн тохиолдолд үлдэгдэл 16,000,000 төгрөгийг өгөх болно.
Иймд ********** Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********** баг ******* гудамж ********** тоотод байршилтай ********** Үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн эрх болон газар эзэмших эрхийг ********** шилжүүлэхийг ********** ********** нарт даалгаж өгнө үү.
********** нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********** баг ********** гудамжны ********** тоотод байршилтай **********үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн эрх болон газар эзэмших эрхийг ********** шилжүүлэхийг ********** ********** нарт даалгуулах нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл хариуцагч нар нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээгээр ********** ********** нарт шилжүүлсэн байх тул ********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлагыг нэмэгдүүлж байна гэв.
3. Хариуцагч ********** ********** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ********** түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр **********, ********** нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасныг үл хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч ********** нь 2021 онд Есөнбулаг сум, ********** баг, ********** гудамж ********** тоотод байх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 60 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар санал гаргаж амаар харилцан тохиролцож байсан. ********** нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тухайн 2021 онд бүрэн барагдуулж өгөхөөр амаар харилцан тохиролцсон боловч үлдэгдэл 16,000,000 төгрөгийг төлж барагдуулахгүй байсан тул би үйл ажиллагаагаа явуулахын тулд 2022 онд Хас банкнаас бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зээл авч хөрөнгө оруулалтаа шийдвэрлэсэн. Хас банкнаас зээл авахдаа би 2022 онд авлагатай иргэдийн бүртгэлийг гаргаж өгч байсан бөгөөд тухайн онд ч ********** үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.
Улмаар хэлэлцэн тохиролцсон хугацаанд үлдэгдэл 16 сая төгрөгийг нэхэмжлэгч ********** өгөөч гэхэд тодорхой хариу өгдөггүй, мөнгө байхгүй гэх зэргээр хугацаа авч байсан учир тухайн хөрөнгийг худалдах талаар харилцан тохиролцсон асуудлыг больё гэх асуудлыг хариуцагч асуудлыг хариуцагч ********** миний биө ********** тавьсан боловч тодорхой хариу өгдөггүй, тухайн обьектыг суллахгүй үйл ажиллагаа явуулж байсан.
Нэхэмжлэгч ********** нь харилцан тохиролцсон төлбөр мөнгөө хугацаандаа өгөөгүй учраас 2023 оны 08 дугаар сараас худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж шилжүүлсэн мөнгө төгрөгийг нь буцааж өгье гэхэд тодорхой хариу өгдөггүй, баримт нотолгоогүй гэрчилгээг гаргаж өгсөн тохиолдолд үлдэгдэлээ өгнө гэх зэрэг баримтгүй зүйл ярьдаг байсан.
Тухайн үл хөдлөх эд хөрөнгө, түүний доорх газар нь тухайн үед миний ззэмшил, өмчлөлд байсан бөгөөд энэ маргаантай асуудлаас болж үйл ажиллагаа явуулах санхүүжилт шаардлагатай байсан учир тус газар, объектыг би 2024 оны 04-р сард би бусдад худалдан борлуулсан. Миний хувьд тус обьектын хууль ёсны өмчлөгч болохын хувьд өөрийн захиран, зарцуулах эрхийн хүрээнд тухайн обьектыг бусдад худалдан борлуулсан.
Одоо тус обьектын өмчлөх, эзэмших эрх хууль ёсоор хариуцагч ********** надад хамааралгүй, ********** шилжүүлсэн 44 сая төгрөгийг нь буцаан өгч эрээнээс татгалзаж байгаа саналаа 2023 оны 08 дугаар сараас эхлэн хэлж -зйсан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй нөхцөл байдалтай болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч ********** сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие ********** нь хүү ********** 2024 оны 04 дүгээр сарын 22-нд ********** үйлчилгээний зориулалттай байрыг 80,000,000 /наян сая/ төгрөгт худалдаж авсан миний өмч. **********, ********** хоёр нь анх 2021 онд наймаа хийсэн. ********** мөнгөний хэрэг гараад хямд зарахаар тохирсон боловч ********** нь 43 сая 500 мянган төгрөг өгөөд үлдсэн 16 сая 500 мянган төгрөгөө хэлсэн хугацаандаа өгөөгүй учир наймаа буцсан юм. Би ********** 80 сая төгрөг өгөөд уг байрыг худалдан авсан тул одоо ********** нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Харин түүнээс байраа чөлөөлүүлж авахыг хүсч өргөдөл гаргавгэжээ.
6. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00567 дугаартай шийдвэр,
- Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 215/МА2024/00002 дугаартай магадлал
- Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2024/00399 дугаартай тогтоол
7. Хариуцагч нараас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хас банкны авлагын бүртгэл
- Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа
- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/**********/
- Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/2024.04.18/
-Бүртгэлийн хуудас
- Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/**********/
- Хаан банкны орлогын баримт/2024.04.24, 10,000,000 төгрөг/
- Хаан банкны орлогын баримт/2024.04.18, 6,500,200 төгрөг/
- Хаан банкны шилжүүлгийн баримт /2024.04.19, 36,000,000 төгрөг/
- Татвар төлсөн баримт/**********/
8. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 306 дугаартай албан бичиг, ********** дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ********** багийн ********** гудамжны ********** тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн материал
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ********** сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч ********** нь хариуцагч ********** ********** ********** ********** нарт холбогдуулан ********** Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумьн ********** 8-р баг ********** гудамж ********** тоотод байршилтай ********** үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож үл хөдлөх хөрөнгийн эрх болон газар эзэмших эрхийг ********** шилжүүлэхииг ********** ********** нарт даалгах, *************** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ********** нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ********** холбогдуулан өөрийн өмчлөлийн байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэл нь харилцан тооцогдох сөрөг нэхэмжлэлийн шинжтэй байх тул ********** нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэгтгэжээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Есөнбулаг сумын 8 дугаар баг ********** ********* дугаар гудамж ********** тоотын зуун *********** үйлчилгээний зориулалттай үл хөдлөхийг газрын хамт одоо миний нэр дээр шилжүүлэх дээр маргаан гарсан. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 04 сарын 18-ны өдөр ********** ********** нарт шилжүүлсэн байх тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр намайг бүртгэж өгнө үү...” гэж тайлбарлаж, ************ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, ********** Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумьн ********** 8-р баг ********** гудамж ********** тоотод байршилтай ********** үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн эрх болон газар эзэмших эрхийг ************ шилжүүлэхииг ********** ********** ********** ********** нарт даалгах тухай шаардлагыг гаргажээ.
4. Хариуцагч нар нь татгалзалын үндэслэлээ “...********** гэдэг хүнтэй 2021 онд наймаа хийж хэлцэл хийсэн. Хэлцэл хийгээд хийсэн хэлцэлдээ хүрээгүй учраас 2022 онд манай хүний хэлснээр 2022 онд мөнгөө өгч авалцаад, нэр дээр нь бичиг баримт шилжүүлээд дуусах байсан. Тэгэхэд 2024 онд ********** бидэнтэй уулзаагүй, холбоо барих холбогдох боломжгүй энээ тэрээ гэж явсаар байгаад 2024 он хүрсэн. Тийм учраас ************ хэлцэлдээ хүрээгүй учраас бид хоёр өөр хүнд санхүүгийн бэрхшээл тулгараад ********** гэдэг хүнд үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн. Хууль бус эзэмшигч энээ тэрээ гэсэн юм бол байхгүй. Хуулийн дагуу бүх зүйлийг энэ дагуу шилжүүлчхээд бид хоёр эд хөрөнгөө хуулийн дагуу зарсан...” гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, ************ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй, худалдсан үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх үүргээ нэхэмжлэгч тал зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, өөр хүнд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зарсан гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.
5. Талуудын хооронд бий болсон үйл баримт, тохиролцоонд хууль зүйн дүгнэлт хийхэд хариуцагч ********** ********** нар 2021 онд нэхэмжлэгч ********** Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумьн ********** 8-р баг ********** гудамж ********** тоотод байршилтай ********** үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар хэлцэл хийж тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
6. Улмаар хариуцагч ********** ********** нар нь нэхэмжлэгч ********** холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцэлээр шилжүүлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, ********** ************ гудамж ********** тоот хаягт байршилтай ************ талбайтай Үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ********** буцаан шаардах, тус үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00567 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан хариуцагч ************ холбогдох, Хүчин төгөлдөр бус хэлцэлээр шилжүүлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, ********** 10 гудамж ********** тоот хаягт байршилтай ************ талбайтай үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ********** буцаан шаардах, тус үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ************, ************ нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 он 02 дугаар сарын 05-ны өдрийн 215/МА2024/00002 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Нэхэмжлэгч тал улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, дээрх шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2024/00399 дугаартай тогтоолоор тогтоогдож байна.
Улмаар ************ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ********** ********** нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, ********** 10 гудамж ********** тоот хаягт байршилтай ************ талбайтай Үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг ********** ********** нарт худалдан борлуулж, ************ өдөр ************ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээг ********** ********** нарт олгожээ.
7. Хариуцагч ********** ********** ********** ********** нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн эсэх тухайд:
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хариуцагч ********** ********** ********** ********** Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, ********** 10 гудамж ********** тоот хаягт байршилтай ************ талбайтай үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг ************ өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хариуцагч ********** ********** нарт шилжүүлсэн болох нь худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Энэ үйл баримтын хувьд зохигчид тайлбарлахдаа нэхэмжлэгч ********** нь үлдэгдэл 16,000,000 төгрөгийг төлөөгүй учир ********** ********** нарт худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ************ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж тодорхойлон гаргаж, шаардлагын үндэслэлээ дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байна.
Иргэний эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл нь анхандаа хүчин төгөлдөр байж болох шинжтэй боловч шүүхэд нэхэмжлэл гарган хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргаж болдог онцлог байдаг.
Нэхэмжлэгчийн шүүхэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэл нь уг гэрээг анхнаас нь үгүйсгэх хүсэл зориг байна. Энэ нь эрх зүйн хувьд анхнаасаа байгуулагдах ёсгүй байсан буюу хууль зүйн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд тодорхойлсон хүчин төгөлдөр бус байх хэлцлийн ойлголт юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлсноос үл хамааран шүүх хүсэл зоригийн зарчмын дагуу агуулгыг нь тодорхойлох байдлаар дүгнэлт хийдэг.
Шүүх нэхэмжлэгчийн энэхүү хүсэл зоригийн агуулгын дагуу авч үзэхэд маргаан бүхий ************ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхээр байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж тус тус заажээ.
Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17-р тогтоолд дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцл ийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг,
Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог бол хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг ойлгохоор дээрх хуульд зохицуулсан байна.
Тухайлбал шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай иргэн өөрийн эд хөрөнгийг төрөл садандаа бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийх байдаг.
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан ********** ********** нар нь хариуцагч ************ төрсөн эцэг, эх болох нь хариуцагч ********** шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй байна.
Дээр тогтоогдож дурдсан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч ********** болон хариуцагч ********** ********** нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах хэлцлийн дагуу Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2023/00567 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 215/МА2024/00002 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2024/00399 дугаартай тогтоол гарсаны дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч ********** ********** нар нь дахин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бусдын нэр дээр шилжүүлж өгсөн үйл баримт байна.
Маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээ нь хоёр талт гэрээ байх ба гэрээний нэг талд ********** ********** нөгөө талд ********** ********** гэх хоёр тал оролцогч оролцжээ. Энэ гэрээний зүйл болох тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан гэрээний хувьд нэхэмжлэгч ********** нь эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээд болох ба Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан зөвшөөрлөөр хийх хэлцэл байна. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна.
Нөгөө талаар худалдах, худалдан авах хэлцлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 44,000,000 төгрөгийг төлсөн мөн гурван шатны шүүхээр ********** холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцэлээр шилжүүлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, ********** ************ гудамж ********** тоот хаягт байршилтай ************ талбайтай Үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ********** буцаан шаардах, тус үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх маргаан шийдвэрлэгдсэний дараа өмнөх гэрээ үйлчилж байхад үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан нь өмнөх гэрээний нэг оролцогчийн эрх, ашиг сонирхолд хохиролтой байхаар байна.
Энэхүү ойлголтыг гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан нь гэрээнд оролцогчдын нэгнээсээ илүү давамгай байх байдлаас хамгаалах зорилготой байдаг.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасныг баримтлан ********** ********** ********** ********** нарын хооронд ************ бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
8. Нэхэмжлэгч ********** хариуцагч ********** ********** нарын хоорондох худалдах, худалдан авах хэлцэлийн дагуу талууд дараах нөхцлийг харилцан тохиролцжээ. Үүнд: нэхэмжлэгч ********** нь 44,000,000 төгрөгийг хариуцагч ********** ********** нарт төлсөн, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ********** нэр дээр шилжүүлж өгсөний дараа төлөхөөр тохиролцсон талаар талууд харилцан зөрүүгүй тайлбарлаж, маргахгүй байна. Түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа талаараа маргаагүй.
Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилго зэргээс дүгнэхэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумьн ********** 8-р баг ********** гудамж ********** тоотод байршилтай ********** үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн хувьд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь мөнгөн хөрөнгийн өмчлөх эрхийг худалдагчид шилжүүлэх үйлдлийг тус тус гүйцэтгэх ёстой үүнийг Иргэний хуулийн 109-111 дүгээр зүйлд тус тус заажээ.
Тодруулбал хөдлөх эд хөрөнгийн тухайд эзэмшил шилжсэнээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог бол үл хөдлөх хөрөнгийн тухайд өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.
Энэ ухагдахуун нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасан байх бөгөөд эдгээрийг өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл гэдэг.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэлд бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тавигджээ.
Харин үүрэг үүсгэх хэлцэлд хамаарах худалдах, худалдан авах гэрээ болон хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэлд хуулиар тусгайлсан хэлбэрийн шаардлага тавиагүй байна.
Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч ********** болон хариуцагч ********** ********** нарын хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумьн ********** 8-р баг ********** гудамж ********** тоотод байршилтай ********** үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө”-ийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл бичгээр хийгдээгүй боловч уг хэлцлийн дагуу 44,000,0000 төгрөгийг төлж, эзэмшил нь бодитоор шилжсэн байна.
Дээрх нөхцөл байдал нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн хэлцэл буюу худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл болохгүй.
Иймд нэг талаас хариуцагч ********** ********** ********** ********** нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч ********** шилжүүлэх үүрэгтэй, нөгөө талаас нэхэмжлэгч ********** нь хариуцагч нараас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч ********** нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой.
Тодруулбал нэхэмжлэгч ********** нь хариуцагч ********** ********** нартай хийсэн дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцож 44,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг эрх шилжүүлэхэд өгөхөөр тохирсон, 2021 оноос хойш нэхэмжлэгч ********** нь эзэмшиж, ашиглаж байгаа нь зохигчдын тайлбараар нотлогддог. Энэхүү нөхцөл байдлыг хариуцагч нар үгүйсгэдэггүй.
Маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан хэлбэрээр хийгдээгүй нь хариуцагч нараас хамааралтай байна.
Учир нь худалдах, худалдах авах гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбогдох баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх нь худалдагчийн үүрэг байдаг.
Гэвч хариуцагч ********** ********** нар нь нэхэмжлэгч ********** маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй, улмаар бодитоор эзэмшиж, ашиглаж буй ********** үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр маргажээ.
Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч ********** хариуцагч ********** ********** ********** ********** нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумьн ********** 8-р баг ********** гудамж ********** тоотод байршилтай ********** үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө”-ийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн эрх болон газар эзэмших эрхийг ************ шилжүүлэхииг ********** ********** ********** ********** нарт даалгах эрх зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч ********** ********** нар нь нэхэмжлэгч ************ хийсэн хэлцлээсээ татгалзаж өөр хүнд зарсан гэх боловч гэрээний дагуу 2021 онд ************ авсан 44,000,000 төгрөгөө одоог хүртэл буцааж өгөөгүй гэж тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй байна.
9. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч ********** нь нэхэмжлэгч ********** маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй, улмаар бодитоор эзэмшиж, ашиглаж буй нэхэмжлэгч ********** орон сууцыг чөлөөлүүлэхээр маргажээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтад дурдсан шаардах эрх нь “уг шаардлагыг гаргах бүхий этгээд нь өмчлөгч байх”, “шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь эзэмшигч байх”, “хариуцагч этгээд нь уг эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх” гэсэн урьдчилсан нөхцөлтэй.
Үүнээс “шаардлагыг гаргах бүхий этгээд нь өмчлөгч байх”, “хариуцагч этгээд нь уг эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх” гэсэн урьдчилсан нөхцөл хариуцагч ********** сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч ********** холбогдох байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн үндэслэлд хангагдсангүй.
Хэдийгээр хариуцагч нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумьн ********** 8-р баг ********** гудамж ********** тоотод байршилтай ********** үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө”-ийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа хэдий ч энэхүү шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасан хамгаалалтыг хэрэгжүүлж, тухайн орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосон тул хариуцагч нарыг эд хөрөнгийг гаргуулах шаардлагыг гаргах эрх бүхий өмчлөгч гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэжээ.
Нэхэмжлэгч ********** нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, тодруулбал худалдах, худалдан авах хэлцлийнх үндсэн дээрх өөрийн мэдэлдээ авсан хууль ёсны эзэмшигч болно.
Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-д “худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй”, мөн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-т “худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авах давуу эрх бүхий этгээдэд эрхээ хэрэгжүүлэх хугацаа тогтоох бөгөөд энэ хугацаанд давуу эрх бүхий этгээд эрхээ хэрэгжүүлээгүй бол худалдагч гуравдагч этгээдтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж болно” гэж заажээ.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч ********** мэдэгдээгүй, ********** ********** нарт худалдсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 “худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэхгүй буюу уг эрхийг хэрэгжүүлэх нөхцөлд давуу эрх бүхий этгээдтэй хийсэн гэрээнээс татгалзахаар худалдагчийн гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заажээ.
Иймд хариуцагч ********** сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч ********** холбогдох “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумьн ********** 8-р баг ********** гудамж ********** тоотод байршилтай ********** үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө”-ийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч ********** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********** ********** ********** ********** нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********** олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 271 дүгээр зүйлийн 271.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ************, ************, ********** *********** нарт холбогдох, нэхэмжлэгч ************ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ************ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, ********** ************ гудамж ********** тоот хаягт байршилтай ************ талбайтай үйлчилгээний зориулалттай ********** дугаартай эрхийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ********** мөн болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг эрх болон газар эзэмших эрхийг ********** шилжүүлэхийг хариуцагч ********** ********** ********** ********** нарт даалгаж, хариуцагч ************ нэхэмжлэлтэй нэхэмжлэгч ********** холбогдох өөрийн өмчлөлийн байраа чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ********** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч ********** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********** ********** ********** ********** нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********** олгох нь зүйтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ