| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00580/и |
| Дугаар | 152/ШШ2024/00510 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 152/ШШ2024/00510
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: “МФ ББСБ” ХХК-ийн,
Хариуцагч: Б.Цд холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 340,000 төгрөг, зээлийн хүү 242,310 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,476 төгрөг, нийт 627,786 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Ц нь “МФ ББСБ” ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 140000759185 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны .............. дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан болно. Б.Ц нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 340,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. ББСБ нь Б.Цг хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 1,700 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Б.Цгийн үндсэн зээлийн үлдэгдэл 340,000 төгрөг, зээлийн хүү 242,310 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,476 төгрөг, нийт 627,786 төгрөг төлөх үүрэгтэй байна. Б.Ц нь сайн дураар төлж барагдуулахгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч “МФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “МФ ББСБ ХХК нь хариуцагч Б.Цгаас зээлийн гэрээний үүрэгт 627,876 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 627,786 төгрөгийг МФ ББСБ-ын хаан банк дахь ............. тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “МФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлжээ.
3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МФ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,484 төгрөгийн тал хувь болох 9,742 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 9,742 төгрөг гаргуулж “МФ ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МФ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цд холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 340,000 төгрөг, зээлийн хүү 242,310 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,476 төгрөг, нийт 627,786 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “МФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МФ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,484 /арван есөн мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөгийн тал хувь болох 9,742 /есөн мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 9,742 /есөн мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулж “МФ ББСБ” ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА