Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 152/ШШ2024/00513

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

            баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: “АК ББСБ” ХХК-ийн,       

Хариуцагч: Ц.Тод холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 535,145.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад        

ТОДОРХОЙЛОХ нь:     

Нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц.Т нь “АК” ХХК-тай 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2023-07-8/100011 дугаартай зээлийн гэрээ, 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2023-07-25/100011 дугааргай гэрээг байгуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэгт “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” хэмээн заасны дагуу Ц.Тын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны данс руу 40,000 төгрөг, 260,000 гөгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 423 хоног хугацаа хэтэрсэн байна. Энэхүү зээлийг манай “АК ББСБ” ХХК нь “АК” ХХК-д Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм. 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, хүүг төлөх үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 276,337.4 төгрөг, хүү 253,808.40 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал /нотират болон бусад/ 5,000 төгрөг. Иймд хариуцагч Ц.Тоос нийт 535,145.80 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.                             

Нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “АК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Тод холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.                   

ҮНДЭСЛЭХ нь:      

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.           

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлжээ.          

3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,704.37 төгрөгийн тал хувь болох 8,352.19 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 8,352.18 төгрөг гаргуулж “АК ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Тод холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 535,145.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “АК ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,704.37 /арван зургаан мянга долоон зуун дөрвөн төгрөг, гучин долоон мөнгө/ төгрөгийн тал хувь болох 8,352.18 /найман мянга гурван зуун тавин хоёр төгрөг, арван найман мөнгө/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 8,352.18 /найман мянга гурван зуун тавин хоёр төгрөг, арван найман мөнгө/ төгрөг гаргуулж “АК ББСБ” ХХК-д олгосугай.            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.         

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА