Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 141/ШШ2025/00009

 

 

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 141/ШШ2025/00009

Завхан айма

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхүүгээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ........... аймгийн .........сумын .........баг хаягаар оршин суудаг  ......овогт Ч-ын Э-ын нэхэмжлэлтэй “Мал маллаж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Э нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Ч.Э миний бие тэтгэвэр орох бичиг баримтаа бүрдүүлж ......... сумынхаа нийгмийн даатгалын байцаагчид материалаа бүрдүүлж өгсөн боловч 1995-1997 оны малын тоогоо бичүүлээгүй учир шүүхээр малынхаа тоог тогтоолгож ир гэсэн учраас шүүхэд хандаж байна. Иймд Ч..... овогтой Э намайг 1995 онд адуу 11, үхэр 20, үхэр 20, хонь 36, ямаа-15 бүгд 82, 1996 онд адуу 12, үхэр 29, хонь 48, ямаа-19 бүгд 108, 1997 онд адуу 11, үхэр 28, хонь 48, ямаа 18 бүгд 105 толгой мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э нь 1995 онд адуу 11, үхэр 20, үхэр 20, хонь 36, ямаа-15 бүгд 82, 1996 онд адуу 12, үхэр 29, хонь 48, ямаа-19 бүгд 108, 1997 онд адуу 11, үхэр 28, хонь 48, ямаа 18 бүгд 105 толгой мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Нэхэмжлэгч Х овогт Ч-ын Э нь 1995 онд адуу 11, үхэр 20, үхэр 20, хонь 36, ямаа-15 бүгд 82, 1996 онд адуу 12, үхэр 29, хонь 48, ямаа-19 бүгд 108, 1997 онд адуу 11, үхэр 28, хонь 48, ямаа 18 бүгд 105 толгой мал маллаж байсан болох нь хэрэгт авагдсан:     

-....... овогт Ч-ын Э-ын ............дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,

-Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/932: “.............сумын ......багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Б.Э-ын 1995-1999 оны мал тооллогын бүртгэл.

1995 онд адуу-11, үхэр-20, хонь-36, ямаа-15 бүгд 82,

1996 онд адуу-12, үхэр 29, хонь-48, ямаа-19 бүгд 108,

1997 онд адуу- 11, үхэр -28, хонь-48, ямаа-18 бүгд 105.

Жич: 1998 онд ........багийн баримт архивт шилжигдэн ирээгүй, 1999 оны баримтад холбогдох баримт олдохгүй байна...” гэсэн архивын лавлагаа, 1995-1997 оны малын А дансны хуулбар,

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 450 дугаартай: “...Б-*ийн Э БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Завхан аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн ...... дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1989.09.29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 623417 дугаарын цэргийн батлахтай халагдсан...” гэсэн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

-“..............1 дугаартай, Х овогт Ч-ийн Э /........../ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил, 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав” гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,

-Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 17-ны  өдрийн 03-05/3508 дугаартай: “...Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 108 дугаар хуудсанд: ......... аймгийн.....  сумын  багийн Мухар, Э-н өвөлжөөнд оршин суугч: Өрхийн тэргүүн ******* ургийн овогтой Ч-ын Э, ...... оны .... дүгээр сарын .....-нд төрсөн, .........настай, ...........малчин, эхнэр М ургийн овогтой Ц-ын А, ..... оны ... дугаар сарын .....-ны төрсөн, ......настай, малчин, охин  ..........т ургийн овогтой, Э-.ын С..., 1992 оны 10 сарын 18-нд төрсөн, 18 настай, хүү ....... ургийн овогтой Э---ын .........., 2000 оны 09 сарын 20-нд төрсөн, 10 настай, охин ...... ургийн овогтой Э-ын О....., ......... оны ....... дугаар сарын .......-нд төрсөн, .......... настай гэж бүртгэгдсэн байна...” гэсэн архивын лавлагаа,

-Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03-05/3511 дугаартай: “...он-2000, аймаг-З........, сум-....., баг-Х...., байршил-Хөдөө, овог-Ч......., нэр Э, өрхийн тэргүүний хамаарал-тэргүүлэгч өөрөө, төрсөн он-........, төрсөн сар-...., нас-......., хүйс-......, овог-........., нэр ........, өрхийн тэргүүний хамаарал-охин, төрсөн он-..., төрсөн сар-., нас-., хүйс-...., овог-Э.., нэр-........, өрхийн тэргүүний хамаарал-хүү төрсөн он-.., төрсөн сар-., нас-., хүйс-......, овог-Ц, нэр-А, өрхийн тэргүүний хамаарал-эхнэр, төрсөн он-........, төрсөн сар-... нас-......., хүйс-........, овог-Э, нэр-С, өрхийн тэргүүний хамаарал-охин, төрсөн он-1992, төрсөн сар-10, нас-7, хүйс-эмэгтэй...” гэсэн архивын лавлагаа,

-Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 354 дугаартай:”...Ч-н Э нь 1990-2000 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан боловч холбогдох баримт олдохгүй байна...” гэсэн албан бичиг,

-Завхан аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 387 дугаартай: “...Иргэн Ч.Э-ын ХААТР 15 маягтын хуулбарыг хүргүүлэв. Тус иргэний 1994-1999 оны хооронд хөтлөгдсөн иргэний бүртгэлийн мэдээлэл манай архивт байхгүй болно...” гэсэн албан бичиг,

-1992 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Гэрлэсэн 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...нөхөр Чийн Э, ...ажилладаг байгууллага ББХКомпанид малчин...” гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,

-Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн: “...Тус сумын Х багийн иргэн Ч-ын Э нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Ч.Э нь 1995-1998 он хүртэл Х багтаа мал маллан амьдарч байсан үнэн болно...” гэсэн тодорхойлолт,

-.............. аймгийн ....... сумын Х багийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 139 дугаартай: “...малчин ...... регистрийн дугаартай Ч овогтой Э, ам бүл5, эхнэр ......... регистрийн дугаартай Ц овогтой А 3 хүүхэдтэй 1995-1998 он хүртэл мал маллан амьдарч байсан болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,

-Гэрч Д.Р-ын: “...Ч.Э нь хөгшин ээж Б, төрсөн эх Ч нарын хамт хүүхэд байхаас эхлэн мал малласан хүн. Одоо ч Завхан аймгийн ******* сумын ******* багийн Ухаа хад гэх газарт мал маллаж амьдарч байгаа. Э бид хоёр нэг багийн нэг жалгын хүмүүс. Манай хоёрын өвөлжөө ойролцоо, урд урдаас харсан өвөлжөө байдаг юм.  Хөгшин ээжтэйгээ хамт байдаг байсан болохоор түүний малын А данс нь  хөгшин ээжийнхэн нэрээр овоглосон байх гэж бодож байна. Э-ын 2 дахь хүүхэд нь 1995 онд төрсөн, манай хүү А-тай нас чацуу хүүхэд байдаг юм. Тэгэхээр Э нь 1992 онд гэр бүлтэй болсон байх гэж бодож байна.  Эхнэрийг нь А гэдэг, 4 хүүхэдтэй айл. Би Э-ыг бага наснаас хойш мэдэх учир түүнийг тасралтгүй мал маллаж байгаа гэдгийг сайн мэднэ...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Ч.Н*-гийн: “...Ч.Э ах 8 дугаар анги төгссөн.  Бага наснаас эхлэн мал малласан малчин хүн. Одоо ч гэр бүлийн хамт мал маллаж байна. Эхнэрийг А гэдэг, 4 хүүхэдтэй айл.  Одоо Завхан аймгийн ******* сумын Х багийн Ухаа хад гэх газарт мал маллаж амьдарч байна. Э нь манай төрсөн ах. Бид эцэг эхээсээ зургуулаа. 3 эрэгтэй, 3 эмэгтэй. Э нь манай хамгийн том ах.  Бид хөгшин ээж Б болон ээж Ч-ын нарын хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт ажиллаж амьдардаг байсан. Манай ах нь тасралтгүй мал маллаж байгаа.  Манай ах өндөр насны тэтгэвэр гарах гэтэл малын А данс нь бидний хөгшин ээж Бядаагаар овоглосон учир тэтгэвэр орох боломжгүй байсан тул мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Биднийг хөгшин ээжтэйгээ хамт байдаг байсан болохоор манай ахын малын А дансыг хөгшин ээж Б-гаар овоглож бичсэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Х овогт Ч-ын Э нь 1995 онд адуу 11, үхэр 20, үхэр 20, хонь 36, ямаа-15 бүгд 82, 1996 онд адуу 12, үхэр 29, хонь 48, ямаа-19 бүгд 108, 1997 онд адуу 11, үхэр 28, хонь 48, ямаа 18 бүгд 105 толгой малыг Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Э-аас ирүүлсэн “Мал маллаж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Х овогт Ч-*ын Э нь ....... аймгийн ...... сумын Х....... 1995 онд адуу 11, үхэр 20, үхэр 20, хонь 36, ямаа-15 бүгд 82, 1996 онд адуу 12, үхэр 29, хонь 48, ямаа-19 бүгд 108, 1997 онд адуу 11, үхэр 28, хонь 48, ямаа 18 бүгд 105 толгой мал маллаж байсан болохыг тогтоосугай.         

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРТНАСАН