| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00440/и |
| Дугаар | 152/ШШ2024/00515 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 152/ШШ2024/00515
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Т, Ц.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Эр, 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Т.Э, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр охин Т.Э нарыг эх Ц.Сийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад зааснаар Т.Э, Т.Э, Т.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт тэтгэлэг тогтоон, сар бүр эцэг Н.Төөр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчид .......... орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд үлдээж, тус орон сууцны үлдэгдэл төлбөр 95,175,000 төгрөгийг хариуцагч Н.Тийн эзэмшлийн .............. хаягт байрлах, ........ м.кв газрыг худалдан борлуулж төлөх, үүнээс үлдсэн төлбөрийг зохигчид тэнцүү хэмжээгээр хуваан төлөх, нэхэмжлэгч нь ...... улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслээс өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагаас татгалзахаар зохигчид тохиролцож, эвлэрснийг баталсугай.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ................ дэргэд байрлах Н.Тийн эзэмшлийн, зуслангийн зориулалттай газар, ...........с өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Тийн эзэмшиж .............ийн нэг бүрийн 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 1,000 ширхэг хувьцаанаас нэхэмжлэгч Ц.С, Т.Э, Т.Э, Т.Э нарт ногдох 800 ширхэг хувьцааг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Сд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА