| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00612/и |
| Дугаар | 152/ШШ2024/00523 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 152/ШШ2024/00523
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: “Т ББСБ” ХХК-ийн,
Хариуцагч: Ц.Б-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 756,440.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус компанийн Хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь Монгол Улсын иргэн Ц.Бтэй харилцан тохиролцож 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ2023101000273 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан Samsung А14 маркийн гар утсыг 29 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан болно. Зээлийн хамрагдах хугацаа 2023 оны 10 дугаар сараас 2026 оны 3 дугаар сар хүртэл нийт 29 сар. “Т ББСБ” ХХК нь хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-д заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Хариуцагч Ц.Бтэй байгуулсан №ЗГ2023101000273 тоот гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй нийт төлбөр, зээлийн хүү болон гэрээнд заасан төлөгдөөгүй дүнд ноогдох нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож 756,440.02 төгрөгийн нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 756,440.02 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2024 оны 12 дугаар сард бүрэн төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Ц.Бийн шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан бөгөөд зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 756,440,02 төгрөгийг 2024 оны 12 дугаар сар бүрэн төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Хариуцагч Ц.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,054 төгрөгийн тавин хувь болох 13,527 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 13,527 төгрөг, хариуцагч Ц.Бөөс 13,527 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 756,440.02 /долоон зуун тавин зургаан мянга дөрвөн зуун дөчин төгрөг, хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ц.Б 2024 оны 12 дугаар сард бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,054 /хорин долоон мянга тавин дөрөв/ төгрөгийн тавин хувь болох 13,527 /арван гурван мянга таван зуун хорин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 13,527 /арван гурван мянга таван зуун хорин долоо/ төгрөг, хариуцагч Ц.Бөөс 13,527 /арван гурван мянга таван зуун хорин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА