Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/404

 

 

 

 

 

 

 2023             4             13                                          2023/ДШМ/404

 

Б.Ут холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У, өмгөөлөгч Э.Шинэцэцэг, Б.Мөнхбат нарын хамтран гаргасан тус тус давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Ут холбогдох 1902004370045 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

****************** овгийн Б.У, 19** оны * дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** **** мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дүүргийн * дүгээр ********** газрын ************************ ажил хариуцсан хяналтын *************, Чингэлтэй дүүргийн **************** газрын *********** ажиллагаанд *************** ажил хариуцсан *************** тус тус ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, **, ** хамт Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны **** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: **00000000/;

Б.У нь дүүргийн 1 дүгээр прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Дагваням 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дугаар зүйлийн 1531.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 201301051889 дугаартай “2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул-2” худалдааны төвийн 2 дугаар давхарт гал гарч бусдын эд хөрөнгө устгасан” хэрэгт 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Т.Мг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дугаар зүйлийн 1531.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан дуусгаж, 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Хэргийг прокурорт шилжүүлэх” тухай мөрдөн байцаагчийн тогтоол гарган 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирүүлснийг Чингэлтэй дүүрэг, Бага Тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газрын албан байранд туслах прокурор Ж.Сандагсүрэнгийн “х/п Б.У шийдвэрлэе” гэсэн цохолтоор өөрийн хяналтад хүлээн авсан,

2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэргийн хяналтын болон яллах дүгнэлт үйлдэх нийт 52 хоногийн хугацааг дуусган 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Т.Мд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг Прокурорын байгууллагын нэгдсэн цахим бүртгэл, мониторингийн системд 60 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд шилжүүлсэн гэсэн төлөвтэй худал мэдээлэл буюу өөр хэргийн яллах дүгнэлтийн дугаарыг бүртгэн оруулсан,

2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 39 дугаартай тогтоолоор яллах дүгнэлтийг хүчингүй болгосон гэсэн худал мэдээллийг цахим бүртгэлд бүртгэсэн, мөн өдрөө Т.Мд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргээс тусгаарласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан яллагдагч Ш.Од холбогдох эрүүгийн 201525001720 дугаартай хэрэгт Т.Мд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг нэгтгэсэн мэт худал мэдээлэл оруулан бүртгэж, Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцөлийг хааж, тус прокурорын газрын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нууж, Т.Мд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаас хойш хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуустал буюу 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүрэг, Бага Тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газрын албан байранд нуун дарагдуулан Т.Мд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөлд хүргэн, түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

Чингэлтэй дүүргийн прокурорын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуророор ажиллаж байхдаа буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Золжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлийн 171100318 дугаартай хх ХХК нь 2016 онд бусад аж ахуйн нэгжүүдэд бараа худалдан борлуулсан ажил үйлчилгээ нийлүүлсэн мэтээр нийт 121 ширхэг НӨАТ-ийн падаан хий бичилт хийж 4.602.382.364,54 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас санаатайгаар зайлсхийсэн” гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан дуусгаж, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тухай мөрдөгчийн санал гарган Чингэлтэй дүүрэг, Бага Тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг мөн өдөр хүлээн авсан боловч шийдвэр гаргалгүй Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн системд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан мэт тогтоолын дугааргүй худал мэдээллийг оруулж, хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцөлийг хааж, тус прокурорын газрын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нууж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт буюу хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивт архивын нэгж болгож өгөлгүй устгасан,

мөн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан яллагдагч С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Авзагын 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух П.Мэндбаярын гэрийн хаалгыг эвдэн 3 ширхэг буу, бөгж, цагаан сувдан хослол алдагдсан” гэх олон үйлдэлтэй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан дуусгаж, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай гаргасан Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор Б.У нь цохолтоор хяналтдаа хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоолоор С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргээс яллагдагч С.Мт холбогдох эрүүгийн 201725030400 дугаартай хэргийг тусгаарласан, эрүүгийн 201725030400 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн,

тусгаарласан С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Авзагын” 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух П.Мэндбаярын гэрийн хаалгыг эвдэн 3 ширхэг буу, бөгж, цагаан сувдан хослол алдагдсан” гэх хэргийн нотлох баримтуудыг эх хувь болон хуулбар хувийг авч хэргийн материал тусгаарлаагүй, тус хэрэгт ямар нэг прокурорын шийдвэр гаргаагүй, хэргийн материалыг мөрдөх байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шилжүүлэлгүй, Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн цахим системд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 382 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдсэн мэт худал мэдээлэл буюу өөр хэргийн яллах дүгнэлтийн дугаарыг оруулан С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцөлийг хааж, тус прокурорын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нууж, С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргийг буюу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс намайг үргэлжилсэн үйлдлээр эрүүгийн 171100318, 201725030081 дугаартай хэргийг устгасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан. Дээрх гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан хэрэгт дээрх 2 хэргийн цахим бүртгэлд хэргийн шийдвэрлэлтийн талаар худал мэдээллийг оруулж устгасан гэж дүгнэж буруутгасан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.У миний бие дээрх 2 хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг цахим бүртгэлд оруулаагүй болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, түүнчлэн 171100318 дугаартай хэргийг цахимд хаалт хийх үед миний бие ажлаас чөлөөлөгдөж сургалтанд сууж байсан байдаг. Мөн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан үйлдэл болох гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, тухайлбал ... зориуд устгасан нь тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дээрх үйлдэл нотлогдоогүй гэдэг тайлбарыг өгсөн юм.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Э.Шинэцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3, 4, 5 дахь заалтыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, мөн 1.3 дахь заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолыг өөрчлөх, хүчингүй болох үндэслэл болохоор хуульчилсан.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана...”, мөн зүйлийн 2.3 дахь заалтад “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт ... няцаан үгүйсгэсэн үндэслэл...”, 2.4 дэх заалтад “...шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт...” гэж заасан.

Гэтэл өмгөөлөгч бидний зүгээс Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, хууль хэрэглээний тухайд уг гэмт хэргийн субьектив талын шинжийг хангаагүй талаар дараах үндэслэлүүдийг гаргаж мэтгэлцсэн боловч эдгээрийг няцаан үгүйсгэсэн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Шийтгэх тогтоолд Б.Уийг “Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Золжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хх ХХК нь 2016 онд бусад аж ахуйн нэгжүүдэд бараа худалдан борлуулсан ажил үйлчилгээ нийлүүлсэн мэтээр нийт 12 ширхэг НӨАТ-ын падаан хий бичилт хийж 4.602.382.364,54 төгрөгийн НӨАТ-аас санаатайгаар зайлсхийсэн” гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан дуусгаж, 2018 он 01 дүгээр сарын 04-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” мөрдөгчийн санал гарган Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг мөн өдөр хүлээн авсан боловч шийдвэр гаргалгүй Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн системд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан мэтээр тогтоолын дугааргүй худал мэдээллийг оруулж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан мэт тогтоолын дугааргүй худал мэдээллийг оруулж, хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцөлийг хааж, тус прокурорын газрын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нууж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт буюу хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивт архивын нэгж болгон өгөлгүй устгасан” үйл баримт тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийсэн байна.

1.1. “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” мөрдөгчийн санал гарган Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг мөн өдөр хүлээн авсан” гэдгийг хэрэг хүлээлгэн өгсөн бүртгэлийн дэвтэр /1 хх 130/-ээр тогтоосон гэж байгаа боловч 171100318 дугаартай хэргийг хүлээн авсан хэсэгт Б.Уийн гарын үсэг зурагдаагүй байдаг. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/1809 дугаар захирамжид “...хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хх ХХК-д холбогдох алга болсон хэргийг шүүгдэгч Б.У хүлээн авч гарын үсэг зурсан эсэх талаар нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэж хэргийг прокурорт буцаасан боловч энэ талаар тодорхой ажиллагаа хийгдээгүй.

“Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн системд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан мэтээр тогтоолын дугааргүй худал мэдээллийг оруулсан” гэж буруутгаж байгаа боловч үүнийг Б.У хийгээгүй. Энэ нь гэрч Б.Уын “...би 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Б.У прокурорын туслах ажилтнаар ажилласан...” гэх мэдүүлэг,

“хэргийг хааж шийдвэрлэсэн шийдвэрийг ямар албан хаагчийн эрхээр нэвтэрч шивэлт хийсэн талаар “Лог” цэсрүү нэвтэрч харахад 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цаг 22 минутанд Б.У гэх албан хаагчийн эрхээр нэвтэрч хэргийг хаасан бүртгэл шивэгдсэн байна” гэх Прокурорын цахим бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 123/,

Б.У 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/77 дугаартай тушаалаар “Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэхэд прокурорын чадавхыг сайжруулах нь” сэдэвт вакуум сургалтад хамрагдан ажлаас чөлөөлөгдсөн байсан учраас 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажлын байрандаа байгаагүй. Тиймээс цахим системд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан мэт худал мэдээлэл оруулсан үйлдлийг хийгээгүй.

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25м-1/7570 дугаартай албан тоотод хавсарган ирүүлсэн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” хэсгийг үндэслэн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэрэгсэхгүй болгохоор санал бичсэн” хэмээн бичигдсэн “Хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн хэргийн бүртгэл” гэх баримт /1хх 187/ авагдсан.

Шүүх эдгээр баримтыг хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй хэрнээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн.

1.2. Шийтгэх тогтоолд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан яллагдагч С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Авзагын 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух П.Мэндбаярын гэрийн хаалгыг эвдэн 3 ширхэг буу, бөгж, цагаан сувдан хослол алдагдсан” гэх олон үйлдэлтэй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан дуусгаж, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай гаргасан Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор Б.У нь цохолтоор хяналтдаа хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоолоор С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргээс яллагдагч С.Мт холбогдох эрүүгийн 201725030400 дугаартай хэргийг тусгаарласан, эрүүгийн 201725030400 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн,

Тусгаарласан С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Авзагын 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух П.Мэндбаярын гэрийн хаалгыг эвдэн 3 ширхэг буу, бөгж, цагаан сувдан хослол алдагдсан” гэх хэргийн нотлох баримтуудыг эх хувь болон хуулбар хувийг авч хэргийн материал тусгаарлаагүй, тус хэрэгт ямар нэг прокурорын шийдвэр гаргаагүй, хэргийн материалыг мөрдөх байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шилжүүлээгүй, Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн цахим системд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 382 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдсэн мэт худал мэдээлэл буюу өөр хэргийн яллах дүгнэлтийн дугаарыг оруулан С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцөлийг хааж, тус прокурорын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нууж, С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргийг буюу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан” үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн.

Гэтэл С.Мт холбогдох эрүүгийн 201725030400 дугаартай хэрэгт үзлэг хийсэн Мөрдөгчийн тэмдэглэлд “... 8 дугаар хавтаст хэрэгт ... С.Мын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өгсөн тайлбар 149 дүгээр хуудас, 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдөр С.Мыг сэжигтнээр тооцсон тогтоол, мэдүүлэг 159-160 хуудас, сэжигтэн С.Мын мэдүүлгийг газар дээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 161-166 дугаар хуудас, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр С.Мыг яллагдагчаар татах тухай тогтоол, мэдүүлэг 169-171 хуудас, материал нь эрүүгийн 201725030081 дугаартай хэрэгт хамаарал бүхий байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг материал нь эх хувиар нь авав” /2хх 177/ гэсэн байдаг. Энэ баримтаас харахад хэргийн материалыг Б.У устгасан биш 201725030400 дугаартай хэрэгт байсан болох нь тогтоогддог.

Энэ хэргийн мөрдөгч буюу гэрч Д.Бын “...Ө.Хийн гэрээс эд зүйлс хулгайд алдагдсан...” гэх хэргийг эрүүгийн тасгаас нөхөн илрүүлсэн хэргийг сэргээн шалгасан. Манай хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч С.Маас мэдүүлэг авч дээрх хэргийг үйлдсэн талаараа мэдүүлсэн мэдүүлгийн хамт хүлээн авч, сэргээн шалгасан. ... С.М нь энэ хэргийг үйлдсэн талаар тайлбар хавсаргасан байсан нь энэ хэргийг сэргээн шалгах үндэслэл болсон. Ингээд эрүүгийн хэргийг сэргээн шалгах саналыг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн. Тухайн үед хяналтын прокурор П.Нямцэцэг сэргээсэн санагдаж байна. Хэргийг сэргээснээс хойш ...С.Мыг яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан, яллагдагч С.Мын өгсөн мэдүүлгийн дагуу мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн. Ингээд С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэрэгт түүнд холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгаж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн...” /3хх 170/ хэмээн өөрийн хийсэн ажиллагааны талаарх баримтын талаар тодорхой мэдүүлсэн байдаг.

Харин мөрдөгч Д.Бын хийсэн ажиллагаанаас өмнө тухайн хэрэгт эрүүгийн тасгийн алба хаагч нарын хийсэн ажиллагааны баримт хэрэгт байсан эсэх, уг баримтыг прокурор Б.Ут хүлээлгэн өгсөн эсэх нь нотлогдоогүй байхад “нотлох баримтыг устгасан” гэмт хэрэгт буруутгаж болохгүй. Хэргээс ямар нотлох баримтыг Б.Уийг устгасан гэж үзээд байгаа нь ч тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийтгэх тогтоолд С.Мт холбогдох 201725030081 дугаартай хэргийн материалаас ямар ямар нотлох баримтыг Б.У устгасан болохыг тодорхойлоогүй, тогтоогоогүй хэрнээ гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийн тухайд:

Шийтгэх тогтоолд Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн системд тогтоолын дугааргүй худал мэдээллийг оруулсан, өөрийн хэргийн яллах дүгнэлтийн дугаарыг оруулсан, цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцөлийг хаасан, прокурорын газрын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нуусан нь Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлд заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн шинжийг бүрдүүлсэн гэсэн агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан бол гэмт хэрэгт тооцох хууль үйлчилж байсан. Гэтэл уг цаг хугацаанд хамаарах үйлдлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилсэн байна. Б.У уг хэргийн материалыг “зориуд устгах” нь бүү хэл хүлээж авсан эсэх нь ч тодорхойгүй байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. “Зориуд” гэдэг үгийн утгыг “Зорилготой санаатайгаар үйлдэх байдал” гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, тодорхой санаа зорилгын үүднээс санаатай үйлдлээр хэрэгт ач холбогдолтой ямар нотлох баримтыг хэзээ, хэрхэн устгасныг заавал тогтоох ёстой. Хэргийн материал олдохгүй байгаа нь түүнийг зориудаар устгах гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Б.Уийг дээрх хэргүүдийн нотлох баримтыг зориуд устгасан гэж буруутгахын тулд хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилго буюу ямар ашиг сонирхол, хэрэгцээ шаардлагаар тухай үйлдлийг хийсэн болохыг тогтоож байж гэмт хэрэг мөн эсэхийг дүгнэх учиртай. Тухайлбал, 171100318 дугаартай хэрэгт шалгагдсан хх ХХК-тай, 201725030081 дугаартай хэргийн яллагдагч С.М нартай тодорхой ашиг сонирхлын үүднээс харилцаанд орсон байх гэх мэт. Гэтэл Б.У болон эдгээр хэргийн холбогдогч нарын хооронд ямар ч харилцаа үүсээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.

Иймд Б.Уийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан” гэх үйлдэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн “гэм буруугүйд тооцох” зарчмын дагуу шүүгдэгч Б.Уийг цагаатган шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас нотлох баримт устгасан гэх гэмт хэрэг үйлдээгүй, нотлогдоогүй гэж давж заалдах гомдол гаргасан байна. Эрүүгийн 171100318 дугаартай хх ХХК-ийн 4.602.382.364,54 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас санаатайгаар зайлсхийсэн гэх хэргийг хүлээж авсан нь тогтоогддоггүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой ажиллагаа хийхийг даалгасан боловч хийгээгүй гэж ярьж байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар тодорхой ажиллагаа хийсэн. Шүүгдэгч Б.У нь тухайн өдөр 4 хэрэг хүлээж авсан бөгөөд хэрэгт авагдсан “Прокурорын байгууллагын хэрэг хүлээлцсэн дэвтэр” дэх хүлээлгэн өгсөн 4 хэргийн голд нь Б.У хоёр гарын үсэг зурсан байдаг. Зөвхөн 2 хэрэгт гарын үсэг зурсан гэсэн юм байхгүй. Хэрэг хүлээлцсэн гэх дэвтрийн хуудас энэ хэрэгт 4-5 удаа авагдсан бөгөөд энэ болгонд тодорхой ажиллагаа хийсэн. Туслах ажилтнаас 1, 1 хавтастай 4 хэргийг хүлээлгэж өгсний хойно нь Б.У 2, 2 хавтас гэсэн тэмдэглэгээ хийж, хоёр удаа гарын үсэг зурсан байдаг. Туслах ажилтан нийтлэг байдлаар 4 хавтас гэсэн тоо гэж тавьж болохгүй. Хэргийн нотлох баримт болон хэргийг хүлээлгэн өгч байгаа туслах ажилтны хувьд шууд хариуцлагын асуудал яригддаг учир хавтасны тоог тодорхой бичиж тусгана. Хэрэв хавтасны тоо, нотлох баримтыг тусгаагүй бол өөрөө хариуцлага хүлээх учиртай. Энэ ч утгаараа энэ 4 хэрэг дунд хх ХХК-ийн татвараас зайлсхийсэн хэргийг Б.У хүлээн авсан нь тогтоогддог. Мөн өмгөөлөгчийн ярьж байгаагаар хэрэг хүлээж авсан эсэх нь тогтоогдоогүй гэдгийг шалгахын тулд бусад хүлээн авсан гэх хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар нотлох шаардлагатай. Хүлээж авсан 4 хэргийн 2 нь шүүхэд шилжсэн, нэг хэргийг хаасан бол зөвхөн хх ХХК-тай холбоотой хэрэгт тодорхой шийдвэр гараагүй, архивын нэгж болоогүй, цахим бүртгэлийн системд дугааргүй хаагдсан хэлбэртэй байсан. Б.У гэх туслах ажилтны цахим эрхээр бүртгэж хаасан нөхцөл байдал тогтоогддог боловч прокурор Б.У хэргийг хүлээж авсан өдрөөс архивт хүлээлгэж өгөх, шийдвэр гаргах хүртэл энэ хэргийн бүрэн бүтэн байдал, бусад нөхцөл байдлыг шууд хариуцна. Туслах ажилтан ямар нэг байдлаар шийдвэр гаргадаг эрх бүхий субъект биш. Б.У гэх туслах ажилтан өөрөө бүртгэсэн үү, түүний эрхээр прокурор Б.У бүртгэсэн үү гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэхдээ цахим бүртгэлийн системд мэдээллийг оруулсан, хэргийг хүлээж авсан, мөн хэргийг хаасан шийдвэр гараагүй болох нь тогтоогддог. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивт огт хүлээлгэж өгөөгүй. Харин үүнээс хойш энэ хэрэг байхгүй болсны дараа нөхөн бүрдүүлэлт хийж, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулан хааж шийдвэрлэсэн хэрэг нь архивт хадгалагдаж байгаа. С.Мт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхийн тулд Хөхцэцэгийн гэрт хулгай орсон гэх хэргийг тусгаарласан. Ингэхдээ шүүхэд шилжүүлэх хэргээсээ нотлох баримтыг хуулбарлаж аваагүй, зөвхөн тогтоол гаргасан. Уг тогтоолын хувийг шилжүүлээгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, зөвхөн прокурорын тоо бүртгэлийн ажилтанд нэг хувь хадгалагдаж байгаа. Шүүхэд шилжүүлсэн хэргээс С.Мт холбогдох олон үйлдэлтэй хэрэг эх хувиараа байдаггүй. Хэргийг тусгаарлаж авч үлдэхдээ хуулбарлаж авч үлдээгүй. Тийм учраас прокуророос Б.Уийг энэхүү хоёр хэргийг хүлээж авсан, өөрт нь байсан нь тогтоогдсон. Харин нотлох баримтыг устгасан, шүүх рүү шилжүүлсэн хэргийн зарим нотлох баримтыг хуулбарлаж аваагүй, татвартай холбоотой хэргийг архивын нэгж болгож өгөөгүй, мөн хаагаагүй гэж дүгнэсэн. Улмаар санаатайгаар буюу зориудаар устгасан гэх Эрүүгийн хуулиар хуульчлагдсан гэм буруутай үйлдэл байна гэж зүйлчилсэн. Хэдийгээр Б.Уийн үйлдэл нь тухайн байгууллагын ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн алдаа дутагдалтай адил гэж үзэхээр боловч санаатай үйлдэл үү, эсхүл санамсаргүй алдаа дутагдал гаргасан уу гэдгээрээ ялгаатай. Энэ хүн залуу насаа прокурорын байгууллагад өнгөрүүлж, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээдээр ажиллаж байсан хүн тул хэрэг, материалыг яаж тусгаарлах, мөн ямар хэргийг хааж шийдвэрлэх, хэдий хугацаанд архивын нэгж болгох, хэнд хүлээлгэж өгөх, цахим бүртгэлийн системд яаж бүртгэх, хэдий хугацаанд хаасан шийдвэр гаргах зэргийг мэдэж байгаа. Б.У нь ажилдаа хайнга, хайхрамжгүй хандсан, хөнгөмсгөөр найдсан зүйл огт байхгүй, санаатай хийсэн үйлдэл. Өөрийн үйлдлийг хаахын тулд бусдаас нууж, хийсэн зүйл нь санаатай үйлдэл болохыг нотолдог. Ийм ч утгаараа мэргэжлийн болон ёс зүйн алдаа гэж үзээгүй, дээд шатны прокурорын байгууллагаас гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар анх гомдол гаргасан. Иймээс улсын яллагч би чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.У нь дүүргийн 1 дүгээр прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаас хойш хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуустал буюу 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүрэг, Бага Тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газрын албан байранд нуун дарагдуулан Т.Мөнхцацралд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөлд хүргэн, түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Дээрх шүүгдэгч Б.Ут холбогдох үйлдлийн талаар анхан шатны шүүхээс албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан эсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийж, улмаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

 

Яллах дүгнэлтэд Т.Мөнхцацралд холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаас хойш хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуустал буюу 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүрэг, Бага Тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газрын албан байранд нуун дарагдуулан Т.Мөнхцацралд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөлд хүргэн, түүнд давуу байдал бий болгосон гэжээ.

 

2017 оны 7 дугаар сарын 1-нээс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь яллагдагчаар татаж болохгүй гэж заасан бөгөөд Улсын Дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор уг хэм хэмжээний хэрэглээг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох”-оор тайлбарлажээ.

 

1 дүгээр хавтас хэргийн 20-22 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн 201301051889 дугаартай хэргийн танилцуулгад болон уг хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд, Т.Мөнхцацралыг 2014 оны 1 дүгээр сарын 27-нд яллагдагчаар татсан байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1488 дугаартай прокурорын тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаажээ.

 

Дээрх Улсын Дээд шүүхийн тайлбараас үзэхэд, Т.Мөнхцацралыг яллагдагчаар татсаны дараа  хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогсох бөгөөд шүүхээр Т.Мөнхцацралын гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэл байсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Уийг яллагдагчаар татагдсан байсан Т.Мөнхцацралыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөлд хүргэн, түүнд давуу байдал бий болгосон гэж үзэхгүй.

 

Иймд шүүгдэгч Б.Ут холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй байна гэж үзэв. 

 

Шүүгдэгч Б.У нь Чингэлтэй дүүргийн прокурорын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуророор ажиллаж байхдаа буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Золжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлийн 171100318 дугаартай хх ХХК нь 2016 онд бусад аж ахуйн нэгжүүдэд бараа худалдан борлуулсан ажил үйлчилгээ нийлүүлсэн мэтээр нийт 121 ширхэг НӨАТ-ийн падаан хий бичилт хийж 4.602.382.364,54 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас санаатайгаар зайлсхийсэн” гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан дуусгаж, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тухай мөрдөгчийн санал гарган Чингэлтэй дүүрэг, Бага Тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг мөн өдөр хүлээн авсан боловч шийдвэр гаргалгүй Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн системд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан мэт тогтоолын дугааргүй худал мэдээллийг оруулж, хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцөлийг хааж, тус прокурорын газрын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нууж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт буюу хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивт архивын нэгж болгож өгөлгүй устгасан,

мөн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан яллагдагч С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Авзагын 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух П.Мэндбаярын гэрийн хаалгыг эвдэн 3 ширхэг буу, бөгж, цагаан сувдан хослол алдагдсан” гэх олон үйлдэлтэй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан дуусгаж, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай гаргасан Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15/1 тоот буюу Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор Б.У нь цохолтоор хяналтдаа хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоолоор С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргээс яллагдагч С.Мт холбогдох эрүүгийн 201725030400 дугаартай хэргийг тусгаарласан, эрүүгийн 201725030400 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн,

тусгаарласан С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Авзагын” 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух П.Мэндбаярын гэрийн хаалгыг эвдэн 3 ширхэг буу, бөгж, цагаан сувдан хослол алдагдсан” гэх хэргийн нотлох баримтуудыг эх хувь болон хуулбар хувийг авч хэргийн материал тусгаарлаагүй, тус хэрэгт ямар нэг прокурорын шийдвэр гаргаагүй, хэргийн материалыг мөрдөх байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шилжүүлэлгүй, Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн цахим системд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 382 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдсэн мэт худал мэдээлэл буюу өөр хэргийн яллах дүгнэлтийн дугаарыг оруулан С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргийн цахим бүртгэлийн сангийн анхааруулах гэрэл асах нөхцөлийг хааж, тус прокурорын зохих шатны прокурор, дээд шатны прокуроруудын хяналтаас нууж, С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргийн ач холбогдол бүхий нотлох баримт болох хэргийн газрын үзлэг, фото зураг, хохирогч Ө.Хийн болон гэрч П.Мэндбаярын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэргийг устгасан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

гэрч Б.Нямжавын “...шийдвэрлэлт шивэхэд шийдвэрлэсэн тогтоолын дугаар болон хэргийг хааж шийдвэрлэсэн үндэслэлийг цахим бүртгэлд заавал оруулах ёстой. Энэ сонголт хийгдээгүй тохиолдолд программ алдаа заадаг. Хяналтын прокурор бол цахим бүртгэлээ өөрөө бүрэн хариуцаж, шийдвэрлэлтээ шивэх эрхтэй. ...Туслах ажилтан мөн өөрийнхөө кодоор нэвтрэн орж, цахим бүртгэлд бүхий л мэдээллийг шивж оруулж болно. Харин хэрэг бүртгэлтийн дугаар, хяналтын прокурорын нэрийг солих эрх байхгүй. ...Б.У прокурорын хувьд ганц энэ хэрэг ч биш, өөр 40 орчим хааж шийдвэрлэсэн, хэрэг бүртгэлтийн хугацаа алдсан. Хаасан хэргийг дүүргийн ерөнхий прокурор прокурорт танилцуулахгүйгээр дарагдуулсан. Дарагдуулсан хэрэгт дүүргийн ерөнхий прокурорт гарын үсгийг скайнардаж оруулан хааж, архивласан байсан зөрчил гаргаж байсан. Энэ зөрчлийг нь шалгаж арга хэмжээ авч байсан байх. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдсан хэргийг дарагдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөгч Отгонбаярт өгсөн байсан. Энэ хэргийг нь Цогт-Эрдэнэ ахлах олж авч Улсын ерөнхий прокурорт шалгуулахаар өгч байсан. Энэ бүгдийг дотоод хяналт шалгалтаар илрүүлж байсан. ...” /1хх 158/,

гэрч Т.Отгонцэцэгийн “...Тухайн үед манай прокурорын газрын ахлах прокурор Д.Цогт-Эрдэнэ надад эрүүгийн 171100318 дугаартай эрүүгийн хэрэг, материалыг архивт хүлээн авсан бүртгэл болон одоо архивт хадгалагдаж байгаа эрүүгийн хэрэг, материалыг гаргаж өг гэсэн. Үүний дагуу хэргийг архивт хүлээн авсан бүртгэл, эрүүгийн хэргийг дотоод албан хэрэгцээнд ашиглуулахаар олгосон бүртгэлийн дэвтэр, эрүүгийн хэргийг гадагш түр шилжүүлсэн бүртгэлийн дэвтэр, 2018 оны 01 дүгээр сард хааж шийдвэрлэсэн хэргийн тогтоолууд, мөн оны 10 дугаар сарын хаасан хэргийн тогтоолууд үдэгдсэн нийт 3 хавтас баримт, эрүүгиин хэргийн архивын файл болон цаасан хэлбэрээр бүртгэсэн бүртгэл 2018 оны хагас жилийн эрүүгийн хэргийн тооллогын бүртгэл зэрэгт дээрх хэргийн хаасан тогтоол болон эрүүгийн хэргийн архивт хүлээн авсан бүртгэлд шүүж үзэхэд бүртгэгдээгүй, энэ хэргийг архивт хүлээлгэж өгөөгүй байсан. ... Дээрх хэргийг хааж шийдвэрлэсэн шийдвэрийг прокурорын цахим сандаа хааж шийдвэрлэсэн гэж шивэлт хийсэн боловч архивт хүлээлгэж өгөөгүй. ...” /1хх 160/,

гэрч Д.Цогт-Эрдэнийн “...Чингэлтэй дүүргийн Татварын газраас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжтэй гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрлэлтийн хариу авах тухай албан тоот хавсралттай ирсэн. Уг албан тоотын хавсралтанд хэрэг бүртгэлтийн 3 хэрэг бичигдсэн байсан бөгөөд хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хх ХХК-нд холбогдуулан шалгаж, манай прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан Б.У хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байсан судалгаатай байсан.

Уг хэргийг хааж шийдвэрлэсэн тогтоолын хуулбарыг авахаар архивын ажилтан Отгонцэцэгт хааж шийдвэрлэсэн тогтоолоос 171100318 дугаартай хэргийн тогтоолыг хуулбарлаж өгөх талаар хэлсэн. Архивын ажилтан Отгонцэцэг хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн өмнөх оны тогтоолууд дунд 171100318 дугаартай хэргийг шийдвэрлэсэн тогтоол байхгүй байна гэж хэлсэн. Үүний дагуу прокурорын цахим санд хэргийн шийдвэрлэлтийг хэрхэн бүртгэсэн талаар үзэхэд уг хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг хааж шийдвэрлэсэн гэсэн тэмдэглэл хийгдэж, хааж шийдвэрлэсэн тогтоолын дугааргүй шивэлт хийсэн байсан. Ингээд эрүүгийн хэргийг архивт үзлэг тооллого хийж эрүүгийн хэрэг бүрийг нэг бүрчлэн нүд үзэж тоолоход уг хэргийг архивт хүлээлгэж өгөөгүй, бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тогтоол байхгүй байсан. Мөн архивт хадгалагдаж байгаа эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах, түдгэлзүүлсэн хэргийн тогтоол, харьяалалын дагуу шилжүүлсэн тогтоолуудад бүгдэд нь үзсэн боловч энэ хэргийн талаар ямар ч шийдвэр байгаагүй.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс энэ хэргийн талаар тодруулж асуухад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай шилжүүлсэн байна. Эргэж бүртгэлээр орж ирээгүй байна гэсэн хариу өгсөн.

Ингээд прокурорын газрын эрүүгийн хэрэг хүлээн авсан бүртгэлд дахин үзэхэд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр энэ хэргийг хүлээн авсан, хяналтын прокурор Б.Ут өгч гарын үсэг зуруулснаас хойш ямар нэг хөдөлгөөн хийгдсэн бүртгэл байхгүй байсан.

Ингээд хэргийн шийдвэрлэлтүүдийг хайсан боловч олдоогүй тул хяналтын прокурор Б.Утэй холбогдоход утсаа авахгүй байснаа буцаан залгасан. Тэгээд энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар асуухад “би үнэхээр мэдэхгүй байна, яасан юм бол, надад хэцүү байна” гэсэн хариу хэлж байсан. ...” /1хх 164/,

гэрч Б.Уын “...Б.У прокурорын туслах ажилтнаар 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байсан. ...Хааж шийдвэрлэсэн хэргийг прокурор тогтоолын хамт надад өгөөд би тогтоол дээр дугаар аваад цахим санд бүртгээд үдэж цэгцлээд байгууллагынхаа архивын ажилтанд өгдөг. ...эрүүгийн 171100318 дугаартай ийм хэрэг шивээгүй, тогтоолын дугааргүй байхад би хааж шийдвэрлэсэн гэж шивээгүй. 2018 оны 01 дүгээр сард би хүүхэд асрах чөлөөтэй байсан. Прокурор өөрөө энэ шивэлтийг хийсэн байх. ...” /1хх 167-168/,

гэрч Д.Цогт-Эрдэнийн “...Эрүүгийн 201725030081 дугаартай хэрэгт 201725030400 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэгтгэн шалгаж, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 201725030400 дугаартай хэргийг тусгаарлаж, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 382 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байх боловч 201725030081 дугаартай хэрэгт үүнээс хойш ямар нэгэн ажиллагаа явуулаагүй дарагдсан нөхцөл байдал тогтоогдсон. ... Цахим бүртгэлийн мэдээлэлд 201725030081 дугаартай хэрэгт 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 382 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүлээж аваагүй бүртгэгдсэн байх боловч яллах дүгнэлттэй тулгалт хийхэд 201725030400 хэрэгт дээрх яллах дүгнэлт дугаар авагдсан, харин эрүүгийн 201725030081 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэгдээгүй байна. Мөн ямар нэгэн шийдвэр гарч тогтоол, шийдвэрт дугаар авагдаагүй байна. ... Дээрх 201725030081 дугаартай хэрэг нь одоогийн байдлаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн ажиллагаанд нөхөн бүрдүүлэлт хийгдэн явж байгаа. Тухайн үеийн байдлаар хэргийг тусгаарлаад Мөрдөх байгууллагад хүргүүлсэн тохиолдол байгаагүй тул 2019 онд хэргээс 201725030081 дугаартай хэрэгт холбогдох материалыг хуулбарлан Цагдаагийн газарт хүргүүлсэн, одоо хэрэг бүртгэлтэд шалгагдаж байна. ... Эх хувиар хуулбар байхгүй байсан тул 201725030400 дугаартай хэргээс 201725030081 дүгээр хэргийн холбогдох хэсгийг хуулбарлан Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт хүргүүлсэн. ...” /2хх 42-43/,

гэрч Д.Бын “...Эрүүгийн 201725030081 дугаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад С.М нь “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 18 дугаар байрны 20 тоотод оршин суух Ч.Баярмаагийн гэрээс эд зүйл алдагдсан” гэх эрүүгийн 201725030400 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэгтгэн шалгасан.  ...Ингээд эрүүгийн 201725030081 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2017 оны 7, 8 дугаар сарын орчим “Эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх” тухай санал гаргаж Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтанд шилжүүлсэн.

...Би Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Уийн эрүүгийн 201725030081 дугаартай хэргээс эрүүгийн 201725030400 дугаартай хэргийг тусгаарласан 3 дугаартай тогтоолтой танилцаагүй. Тогтоол над дээр ирээгүй. Тогтоол ирээгүй болохоор ямар хэргээс ямар хэрэг тусгаарласныг бол мэдээгүй. Тийм болохоор эрүүгийн 201725030400 хэргийг тусгаарлах ажиллагаа би хийгээгүй. Тухайн үед хэрэг прокурор дээр байсан. Хэрэв тусгаарлах ажиллагаа хийсэн, явуулсан бол прокурор дээр хийгдсэн байх. ... Би эрүүгийн 201725030081 дугаар хэргийг 2017 оны 7, 8 дугаар сард шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлснээс хойш дахин хүлээн аваагүй. ...” /2хх 46-47/,

гэрч Э.Доржпүрэвийн “...Намайг эрүүгийн 201725030081 дугаартай хэргийг мөрдөгч О.Жаргалангаас хэргийн материал хүлээн авахад хавтаслаж үдээгүй задгай хэрэг хүлээн авсан бөгөөд хэргийн материал 33 хуудас материал байсан.

Энэ хэрэг нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Авзагын 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух иргэн П.Мэндбаярын гэрээс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн Тоз-7806 маркийн буу 1 ширхэг, Герман улсад үйлдвэрлэсэн маузер маркийн буу 1 ширхэг, Оргинал маркийн буу 1 ширхэг, нийт 3 ширхэг буу, булгари брендийн шигтгээтэй бөгж, сувдан ээмэг бөгж, хүзүүний зүүлт, гарын бугуйвч, мөнгөн эмээл хазаар, ташуур, бриллантан шигтгээтэй ээмэг 2 ширхэг, мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 201725030081 дугаартай хэрэг үүсгэсэн хэрэг байсан.

Уг хэргийн материалд эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолын хуулбар хуудас, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаартай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.У эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоолын хуулбар 2 хуудас, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэрч П.Мягмарчөдөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар 2 хуудас, Цагдан хорих 461 дүгээр ангийн тоо бүртгэлд яллагдагч С.Мт эргэлт уулзалт оруулахыг зөвшөөрсөн албан бичгийн хуулбар 1 хуудас, С.Мыг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар 3 хуудас, сэжигтэн С.Мыг цагдан хорих 461 дүгээр ангиас түр авч гарах зөвшөөрлийн хуудасны хуулбар 1 хуудас, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр сэжигтэн С.Мын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл 3 хуудас хуулбар, мэдүүлэг шалгах ажиллагааны үеийн гэрэл зургийн үзүүлэлт 4 хуудас хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр С.Мыг яллагдагчаар татах тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар 6 хуудас, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн 201725030081 дугаартай хэрэгт эрүүгийн 201725030400 дугаар хэргийн нэгтгэсэн тогтоолын хуулбар 1 хуудас, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 382 дугаартай эрүүгийн 201725030400 дугаартай хэрэг үйлдсэн “яллах дүгнэлт”-ийн хуулбар 2 хуудас, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1/2551 дугаартай Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн 201725030081 дугаартай хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар 1 хавтас 24 хуудас хэргийн материалыг шилжүүлсэн тухай албан тоот 1 хуудас эх хувиараа, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэг бүртгэлтийн нэгдүгээр хугацааг 3 сараар сунгасан 10212 дугаартай тогтоол 1 хуудас эх хувь, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хэрэг бүртгэлтийн 2 дугаар хугацааг 1 сараар сунгасан 14050 дугаартай тогтоол 1 хуудас эх хувь, эрүүгийн хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай албаны даргын тогтоол 2 хуудас эх хувь, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэг бүртгэлтийн хэргийн 3 дугаар хугацааг 1 сараар сунгасан 15507 дугаартай тогтоол 1 хуудас эх хувь зэрэг материал хавсаргасан эрүүгийн хэргийг хүлээн авсан. Одоо хэрэг бүртгэлтийн ажиллагаанд байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Солонгын хяналтанд байгаа. ... Би энэ хэрэгт дээрх материал яагаад байхгүй байгаа талаар би сайн мэдэхгүй байна. Энэ хэргийг олон үйлдэлтэй хэргээс тусгаарласан тогтоолтой байсан. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хэргийн материалыг хуулбарлан шалгуулахаар ирүүлэхдээ эрүүгийн 201725030400 дугаартай хэрэгт байсан материалыг нь л хуулбарлан ирүүлсэн гэсэн. Эрүүгийн 201725030400 дугаартай хэрэгт одоо хэрэгт байгаа материалаас өөр материал байхгүй гэсэн. ... Би хэргийг хүлээн авснаасаа хойш 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэг бүртгэлтийн 4 дүгээр хугацааг 3 сараар сунгасан ажиллагаа хийсэн. Өөр ажиллагаа хийгээгүй. Учир нь хэрэгт ажиллагаа хийх гэхээр материал нь дутуу байсан. Ямар ажиллагаа хийх талаар хяналтын прокуророос асуухад наад хэргийг чинь өмнө тусгаарласан материал нь алга болсон гэсэн. Хэрэг алга болсон талаарх шалгалтын ажиллагааг хяналтын прокурорт нь холбогдуулан хийж байгаа талаар хэлж байсан. Би энэ талаар сайн мэдэхгүй. ...” /2хх 54-55/,

гэрч Д.Бын “...2016 оны 7 дугаар сараас эхлэн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагчаар томилогдон ажилласан. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Авзагын 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух иргэн Ө.Хийн гэрээс эд зүйлс хулгайд алдагдсан” гэх хэргийг эрүүгийн тасгаас нөхөн илрүүлсэн хэргийг сэргээн шалгасан. Манай хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч С.Маас мэдүүлэг авч дээрх хэргийг үйлдсэн талаараа мэдүүлсэн мэдүүлгийн хамт хүлээн авч, сэргээн шалгасан. Миний санаж байгаагаар эрүүгийн цагдаагийн тасгаас нөхөн илрүүлсэн хэргийн материалд эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гаргасан гомдол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн фото зураг, хохирогчоор Ө.Хийг тогтоож, мэдүүлэг авсан, П.Мэндбаяр гэх хүнээс гэрчээр мэдүүлэг авсан, гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ертөнцийн зүгээр хойд талын байр байсан, уг байрны 1 дүгээр давхар буюу Ө.Хийн гэрийн доод давхарт Фреш үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулдаг байсан болохоор хэрэг гарах үед ямар нэг сэжигтэй зүйл харсан, дээвэр дээгүүр хүн явж байсан эсэхийг мэдсэн талаар гэрчийн мэдүүлэг авсан байсан. С.М энэ хэргийг үйлдсэн талаар өгсөн тайлбар хавсаргасан байсан нь энэ хэргийг сэргээн шалгах үндэслэл болсон. Ингээд эрүүгийн хэргийг сэргээн шалгах саналыг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн. Тухайн үед хяналтын прокурор П.Нямцэцэг сэргээсэн санагдаж байна. Хэргийг сэргээснээс хойш хохирогч Ө.Хээс мэдүүлэг авсан, алдагдсан эд зүйлийн үнэлгээг дүүргээр гаргуулсан, С.Мыг яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан, яллагдагч С.Мын өгсөн мэдүүлгийн дагуу мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн. Ингээд С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэрэгт түүнд холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шалгаж “Шүүхэд шилжүүлэх санал”-тай прокурорт хүргүүлсэн.

Би хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг нь уншиж байсан. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэд Ө.Хийн гэрээс алдагдсан зарим эд зүйл хэргийн газраас олдсон байсан. Тодруулбал Ө.Хийн гэрээс алдагдсан 2 ширхэг урт буу хэргийн газрын гадна байрны 1 дүгээр давхрын орчмоос олдсон, мөн хэрэг гарсан байрны дээвэр дээрээс эмээлийн дөрөө олдсон байсан санагдаж байна. Мөн дээвэр дээр зарим хэсэгт цастай байсан, цасан дээр гутлын улны мөрнүүд үлдсэн байсан, түүнийг нь гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байсан. Гарын мөр илрүүлж, бэхжүүлсэн талаар санахгүй байна.

Яллагдагч С.Мын өгсөн мэдүүлэг шалгах ажиллагааг би хийсэн. Тухайн үед С.Мт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан болохоор цагдан хорих байрнаас түр хугацаагаар авч гарах материалыг бүрдүүлэн авч, гарч мэдүүлэг шалгах ажиллагаа хийсэн. Түр хугацаагаар авч гарсан материал нь хэрэгт байх ёстой. Мэдүүлэг шалгах ажиллагаагаар яллагдагч С.Мын үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн хэргийн газрыг бүгдийг нь зааж өгсний дагуу гэрэл зургаар бэхжүүлэн авсан. Тухайн үед С.М 4 хулгайн хэрэг үйлдсэн талаараа мэдүүлж байсан болохоор хулгай хийсэн 4 объектыг зааж байсан.

Тийм зүйл огт байхгүй. Мэдүүлэг шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Яллагдагч С.М хэрэг тулгаж хүчээр хүлээлгэсэн, хилс хэрэг хүлээлгэсэн гэсэн гомдлыг Авлигатай тэмцэх газарт гаргасан байсан. Гомдлын дагуу шалгалтын ажиллагаа явуулж, хэргийг хааж шийдвэрлэсэн байх. С.М өөрөө үйлдсэн хулгайн хэргээ өөрөө мэдүүлсэн, мэдүүлсэн мэдүүлгийн дагуу хэргийн газрыг өөрөө зааж өгч байсан.

Уг хэргийг С.М үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан тайлбар, мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдсон болохоор би С.Мыг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн. Харин Б.У прокурор Ө.Хийн гэрт хулгай орсон үйлдлийг С.М үйлдсэн нь сайн тогтоогдохгүй байна гэж хэлж байсан. Харин миний дотоод итгэл үнэмшил болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг хэргийг С.М үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байсан. ...” /3хх 170/

гэрч Н.Сын “...Би Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа Соёлхүүгийн Мягмарбаатарт холбогдох эрүүгийн 201725030400 дугаар хэргийн яллагдагч хаана байгаа нь тодорхойгүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэрэг надад байсан.

С.М нь олон удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан. 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 3 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Авлигатай тэмцэх газраас мөрдөгч ирж миний мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан С.Мт холбогдох эрүүгийн хэрэгт үзлэг хийж, тусгаарласан эрүүгийн 201725030081 дугаартай хэрэгт хамааралтай шаардлагатай материалыг хуулбарлан авсан. Мягмарбаатарт холбогдох хэрэг нь 31 хавтас хэрэг байсан бөгөөд үзлэгийн ажиллагааны явцад хуулбарлан авсан материалыг үзлэгийн тэмдэглэлд хуудас бүрээр нь бичсэн байсан. Эрүүгийн 201725030400 дугаартай хэрэгт хамааралтай 86 хуудас материалыг хуулбарлан авсан.

Эрүүгийн 2017250300400 дугаартай хэрэгт Авлигатай тэмцэх гарын алба хаагч ирж үзлэг хийх ажиллагааны явцад 86 хуудас материал хуулбарлан авсан. Харин хяналтын прокурор Б.Ганбулганы 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1048 дугаартай зөвшөөрлийн дагуу Эрүүгийн хэргийн материалаас материал хуулбарлан авагдаагүй. Үүнийг сайн санаж байна. Өөрөөр хэлбэл үзлэгийн явцад л 86 хуудас материал хуулбарлан авсан. ...” /5хх 19/ гэсэн мэдүүлгүүд,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/4148 дугаар албан бичиг /1хх 128-129/,

Б.Ут хэрэг хүлээлгэж өгсөн дэвтрийн хуулбар /1хх 130/,

хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгч Ж.Золжаргалын санал /1хх 133/,

прокурор Д.Цогт-Эрдэнийн тэмдэглэл /1хх 134, 145/,

архивын ажилтан Т.Отгонцэцэгийн бичсэн танилцуулга /1хх 144/,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/496 дугаар албан бичиг /2хх 34/,

2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 382 дугаартай яллах дүгнэлт /2хх 39-40/,

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 27м/180 дугаар албан бичиг /2хх 60/,

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаартай “Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоол /2хх 109-110/,

С.Мт холбогдох эрүүгийн 201725030400 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хх 168-181/,

эрүүгийн 201725030081 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 197-198/,

эрүүгийн 201301051889 дугаартай хэргийн цахим сангийн бүртгэл, гэрэл зураг /3хх 239-246/,

эрүүгийн 201725030081 дугаартай хэргийн цахим сангийн бүртгэл, гэрэл зураг /3хх 248-250, 4хх 1-9/,

эрүүгийн 171100318 дугаартай хэргийн цахим сангийн бүртгэл, гэрэл зураг /4хх 11-20/,

прокурорын цахим бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /5хх 122-144/,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /5хх 152-161/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.У “...хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг ... зориуд устгасан нь тогтоогдоогүй, ... шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Э.Шинэцэцэг нар хамтран “...Б.Уийг буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан” гэх үйлдэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  “гэм буруугүйд тооцох” зарчмын дагуу шүүгдэгч Б.Уийг цагаатган шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол ... гэж заасан.

Харин 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол ... гэж өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, энэ зүйл, хэсэгт байсан зориуд гэсэн нөхцлийг хасчээ.

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол ... гэж заасан байна.

2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжээс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар ... зориуд ... гэсэн нөхцлийг хасч, өөрчлөн найруулжээ.

2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... зориуд ... гэж заасан нь мэдсээр байж хүсэж үйлдсэн санаа зорилгыг илүү тодотгож хуульчилсан  байсан бөгөөд тухайн шинжийг хассан нь уг гэмт хэргийг санаатай үйлдэх нөхцлийг үгүйсгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтад заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн” гэсэн нь шинж тус бүрдээ санаатай үйлдэх шинж чанарыг агуулжээ.

Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийн үндсэн шинжийг нийтлэг субьекттэй, хүндрүүлэх шинжийг тусгай субьекттэй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэргийн үндсэн шинжид заасан гэмт хэргийг хэргийн оролцогчид болон иргэн үйлдэж болох бол хүндрүүлэх шинжид заасан гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан хаагч, ажилтан үйлдсэн байдаг.

Эрх бүхий этгээдээс томилогдсон, тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч прокурор нь хуульд заасан эрх үүргийнхээ дагуу хуульд заасан үндэслэл, журмаар нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж, түүнчлэн хэрэгт хяналт тавихдаа Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэм хэмжээг тухайн хэргийн нөхцөл байдалд нийцүүлэн хэрэглэх үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, ... гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн” бол дээрх зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.

Шүүгдэгч Б.У нь прокуророор ажиллаж байхдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзвэл прокурор нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар хэргийг буцаах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол гаргана” гэж,

мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргаж, энэ тухай хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж,

мөн хуулийн 32.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор хэргийг хянаж үзээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж,

мөн хэсгийн 2.1мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх;

мөн хэсгийн 2.3эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах;

мөн хэсгийн 2.4эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах;

мөн хэсгийн 2.5хэргийг хэрэгсэхгүй болгох;

мөн хэсгийн 2.6нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах;

мөн хэсгийн 2.7эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх” гэж,

мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ” гэж тус тус заасны аль тохирох арга хэмжээг тухайн хэрэгт холбогдуулан хийх чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн, Прокурорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд дараахь хяналт тавина” гэж,

мөн зүйлийн 1 дэх хэсгийн 14.1.1“хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах байгууллагад ирсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах, шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх” гэж,

мөн зүйлийн 1 дэх хэсгийн 14.1.2“хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх” гэж,

мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавихдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж,

мөн зүйлийн 1 дэх хэсгийн 15.1.4“хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад мөрдөгчөөс гаргасан саналыг шийдвэрлэх” гэж,

мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад тавих хяналтыг дараахь арга, хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж,

мөн зүйлийн 1 дэх хэсгийн 16.1.2“хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг, материалтай танилцах, хянах” гэж тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох, тухайн гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох нь хуульд заасан хэм хэмжээг зөв хэрэглэхэд чухал ач холбогдолтой байдаг.

Өөрөөр хэлбэл, тухайн этгээдийн гэмт үйлдэл /эс үйлдэхүй/-ийн шууд үйлчлэлийн улмаас үүссэн үр дагавраар шалтгаант холбооны үндсэн шинж тодорхойлогддог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.У нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурорын хувьд хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэрэгт хяналт тавин ажиллаж байхдаа тухайн хэрэгт авч хэрэгжүүлэх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан худал мэдээллийг цахим бүртгэлд оруулсан, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт буюу хэрэг бүртгэлийн хэргийг эрүүгийн хэргийн салбар архивт архивын нэгж болгож өгөөгүй, уг хэргийн материал олдохгүй байгаа үйл баримт нь,

мөн С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргээс С.Мт холбогдох 201725030400 дугаартай хэргийг тусгаарлаж, С.Мт холбогдох 201725030400 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, тусгаарласан С.Мт холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэрэгт хамаарах нотлох баримтыг хуулбарлаж хэрэг бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шилжүүлээгүй, улмаар уг хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн худал мэдээллийг Прокурорын байгууллагын цахим бүртгэлд оруулсан, тухайн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хохирогч Ө.Хийн болон гэрч П.Мэндбаярын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримт олдохгүй байгаа үйл баримт нь тус тус нотлох баримт устгах гэмт хэргийн шинжтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Уийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэж шүүгдэгчийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг, Б.Мөнхбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг, Б.Мөнхбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР