| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00530/И |
| Дугаар | 133/ШШ2025/00003 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 133/ШШ2025/00003
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: *** банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн ***г сумын 4-р баг, ***д оршин суух, ***-ийн *** д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 3,518,024.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** (цахимаар), хариуцагч *** (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *** банк наас *** овогтой *** нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-R001152730-2023/07/21 тоот Дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж 2,000,000 төгрөгийг 21 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай, хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар зээл авсан. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ЗГ-R001152730-2023/07/21 тоот гэрээгээр зээлийг 1,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 21 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлтийг оруулж зээлсэн. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ-R001152730-2023/09/12 тоот гэрээгээр зээлийг 2,080,000 төгрөгөөр нэмэгдүүлж жилийн 21 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлтийг оруулж зээлсэн. Гэрээний хугацаа 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусах боловч 1,594,615.74 төгрөгийг 179 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд зээл 3,159,279.70 төгрөг, хүү 342,189.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,555.33 төгрөг, нийт 3,518,024.99 төгрөг гэжээ.
2. Хариуцагч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. *** банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ***-ийн *** д холбогдох, үндсэн зээл 3,159,279.70 төгрөг, зээлийн хүү 342,189.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,555.33 төгрөг, нийт 3,518,024.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж,
106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заажээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрчлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 71,239 төгрөгийг хариуцагч *** гээс гаргуулж нэхэмжлэгч *** банк ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ***-ийн *** д холбогдох, үндсэн зээл 3,159,279.70 төгрөг, зээлийн хүү 342,189.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,555.33 төгрөг, нийт 3,518,024.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 3,518,024.99 (гурван сая таван зуун арван найман мянга хорин дөрвөн төгрөг ерөн есөн мөнгө) төгрөгийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 71,239 төгрөгийг хариуцагч *** гээс гаргуулж нэхэмжлэгч *** банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ