| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00581/и |
| Дугаар | 152/ШШ2024/00524 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 152/ШШ2024/00524
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: “МФ ББСБ” ХХК-ийн,
Хариуцагч: Х.М холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 560,000 төгрөг, зээлийн хүү 323,408 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,100 төгрөг, нийт 941,508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.М нь “МФ ББСБ” ХХК-тай 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 140000627172 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 94451109 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан болно. Х.М нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 560,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. ББСБ нь Ч.Мийг хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад өнгөрсөн хугацаанд 4,050 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Х.Мийн үндсэн зээлийн үлдэгдэл 560,000 төгрөг, зээлийн хүү 323,408 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,100 төгрөг, нийт 941,508 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, сайн дураар төлж барагдуулахгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч “МФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “МФ ББСБ ХХК нь хариуцагч Х.Мэс зээлийн гэрээний үүрэгт 941,508 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 941,508 төгрөгийг МФ ББСБ-ын хаан банк дахь ................. тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “МФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлжээ.
3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МФ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,146 төгрөгийн тал хувь болох 13,573 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 13,573 төгрөг гаргуулж “МФ ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МФ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Мд холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 560,000 төгрөг, зээлийн хүү 323,408 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,100 төгрөг, нийт 941,508 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “МФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “МФ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,146 /хорин долоон мянга нэг зуун дөчин зургаа/ төгрөгийн тал хувь болох 13,573 /арван гурван мянга таван зуун далан гурав/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 13,573 /арван гурван мянга таван зуун далан гурав/ төгрөг гаргуулж “МФ ББСБ” ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА