Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 133/ШШ2025/00004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** тоотод оршин суух, *** овгийн ***-ийн ***-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг *** сумын *** газарт холбогдох,

Өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , хариуцагч байгууллагын төлөөлөгч ***, гэрч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөгчөөр тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ***  миний бие нь 1993 онд нэгдлийн өмч хувьчлалаар авсан орон сууцандаа одоог хүртэл амьдарч байгаа билээ. Уг барилгын байршил нь Говь-Алтай аймгийн ***  сумын 1-р багийн харьяалалд *** тоотод нэг давхар 3 өрөө бүхий 52 м2 талбай бүхий барилга байдаг. Гэтэл нэгдлийн өмч хувьчлалын баримт материал нь архиваас олдохгүй байгаа, орон нутгийн өмчийн албанд бүртгэлгүй байдаг. 1993 оноос хойш одоог хүртэл 4 айлын орон сууцны зүүн талын сууцанд амьдарч байгаа тул ***  миний өмчийн орон сууц болохыг тогтоож өгнө үү гэв.

3. Хариу тайлбарын агуулга: Тус сумын Хуримт багийн иргэн ***  нь 1993 онд өмч хувьчлалаар авсан орон сууцандаа одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд орон нутгийн өмчид бүртгэлгүй. Эднийх 1993 оноос хойш амьдарч байгаа. Хаяггүй байгаа юм байна. Үл хөдлөх хөрөнгийг заавал хаягжуулж гэрчилгээ авах ёстой байдаг гэв.

4. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 220 дугаартай албан бичиг,

-Говь-Алтай аймгийн ***  сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 268 дугаартай тодорхойлолт,

-Зост-Өндөр ХХК-тай 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2001 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээнүүдийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Зост-Өндөр ХХК-д *** ын гэрлийн мөнгө төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт,

-2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Зост-Өндөр ХХК-д ***-аас  халаалтын төлбөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

-2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Зост-Өндөр ХХК-д ***-аас  халаалтын төлбөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

-2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зост-Өндөр ХХК-д ***-аас  халаалтын төлбөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

-2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зост-Өндөр ХХК-д ***-аас  халаалтын төлбөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

-2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Зост-Өндөр ХХК-д ***-аас  халаалтын төлбөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, тоолуурын заалтын дэвтрийн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Зост-Өндөр ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15/507 дугаартай албан бичиг,

-гэрэл зураг.

5. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн *** ын ИУБ-31, ИУБ-21, ХААТР-21, хүн амын регистрийн картын хуулбар.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Нэхэмжлэгч ***  нь хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын *** газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч Говь-Алтай аймгийн *** нь тус сумын Хуримт багийн иргэн ***  нь 1993 онд өмч хувьчлалаар авсан орон сууцандаа одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд орон нутгийн өмчид бүртгэлгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч *** ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбар гаргажээ.

4. Нэхэмжлэгч ***-ийн *** нь Говь-Алтай аймгийн ***  сумын Хуримт баг, *** тоот (хуучнаар Завхан голын 1-4) хаягт байршилтай 40 м2 гал тогоо тусдаа 2 өрөө орон сууцыг шударгаар эзэмшиж байгаа болох нь:

- Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 220 дугаартай тус аймгийн ***  сумын 1 дүгээр багт байрлах *** тоотын 1 давхарын 3 өрөө бүхий 52 м2 орон сууцны барилга нь орон нутгийн өмчид бүртгэлгүй болно гэх албан бичиг,

-Говь-Алтай аймгийн ***  сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 268 дугаартай ***  нь ам бүл 4, тус сумын Хуримт багт оршин суудаг нь үнэн болно гэх тодорхойлолт,

- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15/507 дугаартай ..Тус аймгийн ***  сумын Хуримт баг, *** тоот (хуучнаар Завхан голын 1-4) хаягт байршилтай 40 м2 гал тогоо тусдаа 2 өрөө орон сууц нь өнөөдрийн байдлаар Улсын бүртгэлд бүртгэгдээгүй болно гэх албан бичиг,

--Говь-Алтай аймгийн Зост-Өндөр ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11 дугаартай ***  сумын Хуримт багийн өрх ***  нь 1993 оноос одоог хүртэл манайтай гэрээгээр дулаанаар хангагдаж байгаа болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,

-Зост-Өндөр ХХК-тай 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2001 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээнүүдийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Зост-Өндөр ХХК-д *** ын гэрлийн мөнгө төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт,

-2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Зост-Өндөр ХХК-д ***-аас  халаалтын төлбөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

-2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Зост-Өндөр ХХК-д ***-аас  халаалтын төлбөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

-2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зост-Өндөр ХХК-д ***-аас  халаалтын төлбөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

-2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зост-Өндөр ХХК-д ***-аас  халаалтын төлбөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

-2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Зост-Өндөр ХХК-д ***-аас  халаалтын төлбөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, тоолуурын заалтын дэвтрийн хуулбар,

Говь-Алтай аймгийн ***  сумын төвд байршилтай орон сууцны фото гэрэл зургийн үзүүлэлт,

-гэрч *** гийн 1993 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа гэдгийг мэдэж байна. Энэ хугацаанд өөр айл амьдарч байгаагүй. Өмнө нь нэгдлийн мэдэлд байсан. Нэгдэл тараад ***  хувьчилж авсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

5. Дээрх амины орон сууц нь улсын болон орон нутгийн өмч, Говь-Алтай аймгийн ***  сумын Засаг даргын тамгын газар, бусад байгууллага, иргэдийн өмчлөл эзэмшилд байхгүй буюу бусдын зүгээс өмчлөлийн маргаангүй, эрхийн доголдолгүй болох нь тогтоогдож байна.

6. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэжээ.

Иймд *** овгийн ***-ийн ***-ыг  аймгийн ***  сумын Хуримт баг, *** тоот хаягт байршилтай 40 м2 гал тогоо тусдаа 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар *** овгийн ***-ийн ***-ыг  аймгийн ***  сумын Хуримт баг, *** тоот хаягт байршилтай 40 м2 гал тогоо тусдаа 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч *** ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Н.ОЮУНБИЛЭГ