Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2024/0674

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Ч******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдох Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулж, тендерт шалгаруулаагүй Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, уг тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Ч******* ХХК нь хариуцагч Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны газарт гомдол гарган захиргааны хэрэг үүсгүүлээд байгаа бөгөөд бид өөрсдийн хүсэл зоригоор нэхэмжлэлээсээ татгалзаж буй тул захиргааны хэргийг хааж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нэхэмжлэгч Ч******* ХХК-иас Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулж, тендерт шалгаруулаагүй Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, уг тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч******* ХХК нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Ч******* ХХК-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч******* ХХК нь Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот тендерээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулж, тендерт шалгаруулаагүй Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, уг тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.ХАЛИУНА