| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00313/И |
| Дугаар | 135/ШШ2025/00016 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2025/00016
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/00313/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, ******* тоотод байрлах******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,
“10,616,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “2,300,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,
Хариуцагч М.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Нэхэмжлэгч******* нь 10,616,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа 6,616,600 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж 4,000,000 төгрөг нэхэмжилж байна.
Хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөв.
Хариуцагч М.******* нь 2,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.
Талууд эвлэрлийн гэрээг хэн нэгний дарамт шахалтгүйгээр байгуулсан бөгөөд шүүхийн шийдвэртэй адил биелэгдэхийг хүлээн зөвшөөрч байна.
Талууд эвлэрэн хэлэлцсэн тул захирамж гарган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* нь М.*******т холбогдох иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заажээ.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь 10,616,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 6,616,600 төгрөгийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 4,000,000 төгрөг болгон багасгасан бөгөөд хариуцагч М.******* нь 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, мөн хариуцагч М.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж талууд эвлэрэн хэлэлцэв.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар “... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
5.Дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******* олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар*******-ийн нэхэмжлэлтэй, М.*******т холбогдох иргэний хэрэгт зохигчийн “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь 10,616,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 6,616,600 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 4,000,000 төгрөг болгон багасгасан бөгөөд хариуцагч М.******* нь 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, мөн хариуцагч М.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн” зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185,000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН