| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01544/И |
| Дугаар | 135/ШШ2025/00017 |
| Огноо | 2024-12-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 135/ШШ2025/00017
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/01544/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-д холбогдох,
“Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.*******,
Хариуцагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“...Б.*******тэй 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж, хоёр хүүхэд төрүүлсэн. Гэр бүлийн дундын өмч болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот 69.0 м.кв талбайтай хувийн сууц, газрыг Б. нэр дээр авч байсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрийн болон хоёр охин болох Б., Б. нарын нэрийг нэмж бүртгүүлж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Өмчлөх эрхийн гэрчилгээнд Д.******* болон 2 хүүхдээ нэмж бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө, газрын өмчлөх эрхийн гэрчилгээнд эхнэр Д.******* болон охин Б. Б. нарыг нэмж бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “...хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасан.
4.Дээрх хуульд зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.*******ын нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх тухай” иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН