Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2025/00021

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:135/2024/01887/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, *******тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* (утас: )-т холбогдох,

 “7,200,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Т.******* миний бие 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр У.*******ын өөрийнх нь гуйлтаар өөрийн өмч болох хурдан удмын сартай халтар гүү, хээр даага гэсэн 2 толгой адуугаа 20 сая төгрөгөөр тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж өгсөн. Энэ гэрээгээр У.******* нь эхлээд урьдчилгаа 2 сая төгрөгийг өгч, үлдэгдэл мөнгийг 2024.09.30-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохирч 2 сая төгрөгөө өгсөн. Үүнээс хойш 14 сая төгрөгийг хувааж өгсөн. Түүнээс хойш мөнгөө нэхсэн боловч өгөөгүй. Иймд У.*******аас гэрээний үүрэгт 7,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:

“...М.*******ээс У.*******т холбогдуулан 7,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч У.******* би хүлээн зөвшөөрч дараах байдлаар төлөхөөр эвлрэгч, Т.*******ийн төлөөлөгчтэй гэрээ байгуулав. Хариуцагч У.******* би нэхэмжилсэн 7,200,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сараас эхлэн 2025 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч У.*******т холбогдуулан “7,200,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 6 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.*******аас 65,475 төгрөг, төрийн сангийн орлогоос 65,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.*******т холбогдох “7,200,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.*******аас 65,475 төгрөг, төрийн сангийн орлогоос 65,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.НОМИН