Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/317

 

   2023            3              22                                      2023/ДШМ/317

 

 

Л Т Х/L T H/-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

хохирогч “С П р п к л” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Э,

иргэний нэхэмжлэгч “Скайтел”, Скаймедиа корпораци” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа, түүний өмгөөлөгч Д.Болормаа,

иргэний хариуцагч “Ноён Капитал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг,

иргэний хариуцагч “Мөнх Орд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч С.Нэргүй,

иргэний хариуцагч “Зонтон” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ф Ш Ший өмгөөлөгч О.Сайнгэрэл,

орчУгч Х.Цэрэндолгор,

шүүгдэгч Л Т Х/L T H/, түүний өмгөөлөгч Н.Мандах, Л.Намнансүрэн, Э.Нарангарав, Д.Гансүх,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцУн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/1733 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “Мөнх Орд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч С.Нэргүй, шүүгдэгч Л Т Х/L T H/-ийн өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын хамтран гаргасан, шүүгдэгч Л Т Х/L T H/-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, иргэний хариуцагч “Зонтон” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч “Ф Ш Ш”-ийн өмгөөлөгч О.Сайнгэрэл,  иргэний нэхэмжлэгч “Скайтел”, Скаймедиа корпораци” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа, иргэний хариуцагч “Ноён Капитал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Амаржаргал, шүүгдэгч Л Т Х/L T H/  нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л Т Х/L T H/-д холбогдох эрүүгийн 2102000000081 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Л Т Х/Liu Ting Нua/, 1981 оны 3 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Фүжим мужид төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, барилгын инженер, цайны мэргэжилтэн мэргэжилтэй, БНХАУ-ын хөрөнгө орУлттай “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн захирал ажилтай, БНХАУ-ын Бээжин хот, Шичин дүүргийн Малиндо гудамжны 14 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /ГПД:Е84736620/;

            1. Шүүгдэгч Л Т Х/L T H/ нь Х Д х /H D h/, Е Т /Y T/, Ж Х /Z H/нартай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны Тайландын Вант улсын “Стар Петролиум рифайнинг паблик компани лимитед” /Star Petroleum Refing Public Company Limited/ компанийн Америкийн Нэгдсэн Улсын “Шеврон Юү Эс Эй Инк” /Chevron U.S.A Inc/ гэх шатахуун үйлдвэрлэгч компанитай харилцаж байсан цахим хаяг буюу мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой хуурамч мэйлийг Тайландын Вант Улсын “Стар Петролиум рифайнинг паблик компани лимитед” /Star Petroleum Refing Public Company Limited/ компанийн цахим хаяг “Chevron.com” цахим хаягнаас ирэх байсан нэхэмжлэлийн 1 үсгийг сольж “Chveron com” хаягаас 22,391,815.46 ам доллар нэхэмжилсэн хуурамч баримтыг хүргүүлэн, цахим сүлжээнд хууль бусаар халдаж. мэдээллийг өөрчлөн, “Стар Петролиум рифайнинг компани лимитед” /Star Petroleum Refing Public Company Limited/ компанийн хууль ёсны ашиг сонирхолд 22,391,815.46 aм долларын буюу 59.733.302,593.7 /тавин есен тэрбум долоон зуун гучин гурван сая гурван зуун хоёр мянга таван зуун ерэн гурван төгрөг/ төгрөгийн хохирол учруулсан,

            2. мөн Л Т Х/L T H/ Х Д х /H D h/, Е Т /Y T/, Ж Х /Z H/, Монгол Усын иргэн М.Э, БНХАУ-ын иргэн Е Т /Y T/, Ж Х /Z H/ Ж Х Чг /Z H C/, В /W/, Л Ж С /L J S/, Н Ж Х /N Z H/, Ю Ж /Y Z/, Ж Д Л /Z D L/, П Ж /P J/, Л Ж В /L J W/, Я г /Y G/, Б Ж Л /B J L/, Л Я /L Y/, Л Ч /L Q/ нартай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Тайландын Вант улсын Стар Петролиум Репинг Паблик Компани лимитед /Star Petroleum Refing Public Company Limited/ компанийн цахим мэдээллийн сүлжээнд халдаж тус компанийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан болон Бүгд Найрамдах Камбож улсад цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилж гэмт хэргийн замаар олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Монгол Улсад үүсгэн байгуулсан "Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн Голомт банк дахь ам.долларын 2005102759 тоот дансанд 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр "Стандарт Чартерд банк Хонгконг лимитед” /Standard Chartered bank Hong Kong ltd-ний 000000044719099725 дугаартай "Жи
Ши лимитед” /Zhi Shi limited/ харилцах данснаас "Ша” /SHA/ гэсэн утгаар 61,35 америк доллар буюу 163,903.8 төгрөг / нэг зуун жаран мянга есөн зуун гурав/, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр "Юнион Коммершиал банк ПЛС” /Union Commercial bank PLC/-ний 1000551321 дугаартай "Вү Гуопин” /Wu Guoping/-ийн харилцах данснаас "Бизнесийн зориулалтаар” гэсэн утгаар 456,75 ам доллар буюу 1,219,326.9 төгрөг /нэг сая хоёр зуун арван есөн мянга гурван зуун хорин зургаа/, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр "Хонгконг Энд Шанхай банкинг корпорэшн лимитед” төв оффис /Hong Kong and Shanghai banking corporation ltd/ 718764921833 дугаартай дансны эзэмшигч Ван Янпин /Wang Yanping/-c "хувийн хөрөнгө орУлт” гэсэн утгатайгаар 299,887.18 ам доллар буюу 799,928,060.5 /долоон зуун ерэн есөн сая есөн зуун хорин найман мянга жар/, "Банк Оф Чайна” /Хонгконг / банкны "Дежуэн Трэйдинг ко лимитед” /Dejung trading co limited/ гэх харилцагчийн 01261120133603 дугаарын харилцах данснаас 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Лью Тингхуа /L T H/ гэсэн утгаар 349,986.58 америк доллар буюу 933,638,200.2 төгрөг /есөн зуун гучин гурван сая зургаан зуун гучин найман мянга хоёр зуу/, 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр "Хуанг Донгхай инвестмент фандс” /Huang Donghai investment funds/ гэсэн утгаар 349,986.59 ам доллар буюу 933,657,652 төгрөг /есөн зуун гучин гурван сая зургаан тавин долоон мянгаo зургаан зуун тавин хоёр/ , мөн өдөр 299,986.59 буюу 800,273,986 төгрөг /найман зуун сая хоёр зуун далан гурван мянга есөн зуун наян зургаа/ ам доллар буюу нийт 1,300,365.04 ам доллар буюу 3,468,881,129.5 төгрөгийг /гурван тэрбум дөрвөн зуун жаран найман мянга найман зуун наян нэг мянга нэг зуун хорин есөн төгрөг/ "хөрөнгө орУлт” гэх нэрийдлээр хууль ёсны мэтээр халхавчлан шилжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж Монгол Улсад “Тоёота Лексус-570”, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашин тус бүр 2 ширхэг, “Тоёота Альфард” загварын автомашин 3 ширхэг, “Форт еверест” загварын автомашин 1 ширхэг, “Тоёота Акуа” загварын автомашин 1 ширхэг буюу нийт 9 ширхэг автомашин худалдан авсан, өөрсдийн хууль бус үйл ажиллагаа явУхаар байрлаж байсан орон сууц, оффис, зочид буудлуудын түрээсийн төлбөрийг төлөх замаар, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ашиглаж байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгУлтай гэмт бүлэг үйлдсэн,

            3. Л Т Х/L T H/ нь Х Д х /H D h/, Е Т /Y T/, Ж Х /Z H/ нартай бүлэглэн Монгол Улсын нутаг дэвсгэрт 2019 оны 7 дугаар сараас "В Ч” /WeChat/, "Д Ф Ц Ф” /D f C f/, "Т ш Ц” /T h s/, "В Ж И” /W/, "Т Ш Ж Ж” /T d/, "Телеграм” /T/, "К” QQ, "С” S зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор зохион байгУлттай гэмт бүлэг байгуулсан,

            Зохион байгУлттай гэмт бүлэгт Монгол Улсын иргэн М.Э, БНХАУ-ын иргэн Ж Х Ч /Z H C/ В /a/, Л Ж С /L J S/, Н ЖХ /N Z H/, Ю Ж /Y Z/, Ж Д Л /Z D L/, П Ж /P Jin/, Л Ж В /L J W/, Я г /Y G/, Б Ж Л /B J L/, Л Я /L Y/, Л Ч /L Q/ нарыг элсүүлэн, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж, бэлтгэсэн,

            Л Т Х/L T H/ нь Х Д /H D h/, Ж Х /ZH/, Е Т /Y T/, П Ж /P J/, В /W/, Л Ж С /L J S/, Ж Х Ч /Z H C/, Ю Ж /Y Z/, Л Ж В /L J W/, Я г /Y G/, Б Ж Л /B J L/, Л Я /L Y/, Л Чг /L Q/, Н Ж Х /N Z H/, Ж Д Л /Z D L/, Монгол Улсын иргэн М.Э нартай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд 230 хүнийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Амар” зочид буудалд, 20 хүнийг Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Секрет Гарден” зочид буудалд, 84 хүнийг Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "К” зочид буудалд, 264 хүнийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "О” зочид буудалд тус тус байрлуулж, олон тооны өндөр үзүүлэлт бүхий суурин компьютер, зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан "В Ч” /WC/, "Д Ф Ц Ф”/D f C f/, "Т ш Ц” /T h s/, "В Ж И” /W t x d/, "Т Ш Ж Ж” /T d/, "Т” /T/, "К К” К К” QQ, "С” S зэрэг цахим сүлжээнд хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг байнга үйлдэж ашиг олох зорилгоор зохион байгУлттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.      

            Нийслэлийн прокурорын газраас: Л Т Х/L T H/-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн  4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын Газраас шүүгдэгч Л Т Х/L T H/-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдУн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад зааснаар өөрчилж, шүүгдэгч БНХАУ-ын иргэн Л Т Хг /L T H/-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад заасан "Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийг зохион байгУлттай гэмт бүлэг үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Мөнгө угаах гэмт хэргийг зохион байгУлттай гэмт бүлэг үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Зохион байгУлттай гэмт бүлэг байгуулсан, гэмт бүлэгт бусдыг элсүүлсэн, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж, бэлтгэсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь хэсэгт зааснаар "Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох, ашиг олох зорилгоор зохион байгУлттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Л Т Х/Liu Ting Huа/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Л Т Х/L T H/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л Т Х/L T H/-q оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 787 хоногийг эдлэх ялд орУн тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Л Т Х/L T HZ-аас 889.213.334 /найман зуун наян есөн сая хоёр зуун арван гурван мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргУн хохирогч Тайландын Вант улсын “Стар Петролиум рифайнинг паблик компани лимитед” /Star Petroleum Refining Public Company Limited/ компанид олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан "Мултидимэншионал интернэшнл " ХХК-ны Голомт банкны 2005102759 дугаарын дансанд байршиж буй 77.977,40 ам. доллар, Худалдаа хөгжлийн банкны 499283542 дугаарын дансанд байршиж буй 5.132.86, ам.доллар, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1833 дугаартай шийтгэх тогтоолын дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас үлдсэн хөрөнгө орлого зэргээс албадан гаргУн шүүгдэгч Л Т Хг /L T HZ-ийн Тайландын Вант улсын “Стар Петролиум рифайнин паблик компани лимитед” /Star Petroleum Refining Public Company Limited/ компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “Скайтел”, “Скаймедиа корпораци” ХХК-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь /08.35/ хэсэгт зааснаар Иргэний хариуцагч “Ноён Капитал” ХХК-аас 106.360.974 төгрөгийг, Иргэний хариуцагч “Мөнх Орд” ХХК-аас 39.166.316 төгрөгийг, Иргэний хариуцагч “Мон Бурда” ХХКаас 7.590.020 төгрөгийг, Иргэний хариуцагч “Зонтон” ХХК-аас 275.390.015 төгрөгийг тус тус гаргуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нөхөн төлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурьдаж,  шүүгдэгч Л Т Х/L T H/-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/1733 дугаар шийтгэх тогтоолын:

             тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудын “...Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох” буюу “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1” гэснийг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “Скайтел”, “Скаймедиа корпораци” ХХК-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэснийг, “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л Т Х/L T H/-c 27.091.390 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Скайтел”, “Скаймедиа корпораци” ХХК-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бусад иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангУх эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт даалгасугай” гэж өөрчилсүгэй.   

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтыг заалтыг хүчингүй болгож,  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч “Скайтел”, Скаймедиа корпораци” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа,  иргэний хариуцагч “Мөнх Орд” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч С.Нэргүй,  иргэний хариуцагч “Зонтон” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч “Ф Ш Ш”-ийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, иргэний хариуцагч “Ноён Капитал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Амаржаргал нарын гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Л Т Х/L T H/, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүгдэгч Л Т Х/L T H/-ийн өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л Т Х/L T H/ нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 119 /нэг зуун арван ёс/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд орУн тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                              Ц.ОЧ

  

  ШҮҮГЧ                                              Н.БАТСАЙХАН

 

  ШҮҮГЧ                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ