| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0473/З |
| Дугаар | 128/ШШ2024/0702 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2024/0702
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд тус тус холбогдох Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг хууль бус болохыг тогтоолгож, тус захиргааны актыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар газрын төлбөрт 432,025,920 төгрөгийн татварын өр төлүүлэх нэхэмжлэхийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд Л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, Баянзүрх дүүргийн Татварын албанд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх нэхэмжлэгч Л******* ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд тус тус холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг хууль бус болохыг тогтоолгож, тус захиргааны актыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар газрын төлбөрт 432,025,920 төгрөгийн татварын өр төлүүлэх нэхэмжлэхийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л******* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Л******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн, тус компаниас түүнд 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/154 дүгээр шүүхэд төлөөлөх итгэмжлэлээр энэ бүрэн эрхийг олгосон байх бөгөөд хүсэлтэд итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л******* ХХК Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд тус тус холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг хууль бус болохыг тогтоолгож, тус захиргааны актыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар газрын төлбөрт 432,025,920 төгрөгийн татварын өр төлүүлэх нэхэмжлэхийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА