| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00603/И |
| Дугаар | 133/ШШ2025/00032 |
| Огноо | 2024-12-31 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 133/ШШ2025/00032
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн **** газрын нэхэмжлэлтэй
Нас барсан иргэн **** өв залгамжлагчгүй, эсхүл өвлүүлэх хөрөнгөгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн **** газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: **** регистрийн дугаартай **** овогтой **** нь автын агаарын бохирдлын төлбөр 91,417 төгрөг, газрын үл хөдлөх хөрөнгийн албан татвар 202 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 528,000 төгрөг, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 531,024 төгрөг, зам ашигласны төлбөр 15,000 төгрөгийг төлөөгүй. Одоогийн байдлаар нийт 1,165,643 (нэг сая нэг зуун жаран таван мянга зургаан зуун дөчин гурван) төгрөгийг нэхэмжлэх шаардлагатай байна. Татварын Ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д нас барсан болон нас барсанд тооцсон татвар төлөгч хувь хүн нь өв залгамжлагчгүй, эсхүл өвлүүлэх хөрөнгөгүй нь шүүхээр тогтоогдсон бол Татвар төлөх үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу нас барсан иргэнийг өв залгамжлагчгүй, эсхүл өвлүүлэх хөрөнгөгүй болохыг шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, **** нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан татвар төлөгч **** хүсэлтээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Говь-Алтай аймгийн **** газрын нэхэмжлэлтэй, нас барсан иргэн **** өв залгамжлагчгүй, эсхүл өвлүүлэх хөрөнгөгүй болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, **** нар нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь тэдний шүүхэд ирүүлсэн ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан татвар төлөгч **** хүсэлтээс татгалзаж байна гэх хүсэлтээр нотлогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
Говь-Алтай аймгийн **** газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/1141 дугаартай албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, **** нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн **** газрын нэхэмжлэлтэй, нас барсан иргэн **** өв залгамжлагчгүй, эсхүл өвлүүлэх хөрөнгөгүй болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ