Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 152/ШШ2024/00538

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: “ДФ ББСБ” ХХК-ийн,                          

Хариуцагч: Б.Өд холбогдох,                                                          

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 386,069.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад        

ТОДОРХОЙЛОХ нь:     

Нэхэмжлэгч “ДФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль, эрсдэл хариуцсан захирал П.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Ө нь “ДФ ББСБ” ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ2221710Х тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь барьцаат зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 253 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Хариуцагч иргэн Батцэнд овогтой Өнөрболдоос барьцаат зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 386,069.93 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.                              

Нэхэмжлэгч “ДФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ДФ ББСБ” ХХК-иас нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Б.Ө 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 386,069.93 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаадлагаас татгалзаж байна” гэжээ.                    

ҮНДЭСЛЭХ нь:     

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.           

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ДФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Туяацэцэг нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлжээ.           

3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.        

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ДФ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,233 төгрөгийн тал хувь болох 6,116.5 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,116.5 төгрөг гаргуулж “ДФ ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ДФ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Өод холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 386,069.93 /гурван зуун наян зургаан мянга жаран есөн төгөрг, ерэн гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “ДФ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.              

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ДФ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,233 /арван хоёр мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийн тал хувь болох 6,116.5 /зургаан мянга нэг зуун арван зургаа/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 6,116.5 /зургаан мянга нэг зуун арван зургаа/ төгрөг гаргуулж “ДФ ББСБ” ХХК-д олгосугай.               

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.         

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА