| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2022/0905/З |
| Дугаар | 128/ШШ2024/0661 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2024/0661
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Б.Т*******ын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад холбогдох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан хүсэлтдээ: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан иргэн Д.А*******ын нэхэмжлэлтэй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Т*******ын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Б.Т*******аас бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2-т ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т*******ын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргад холбогдох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.