Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Хохирогч*,

Шүүгдэгч *, шүүгдэгч *,

Иргэний нэхэмжлэгч * нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * нарт холбогдох 1733000370020 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн * аймгийн харъяат, 0000 оны 12 сарын 19-ний өдөр төрсөн 00 настай, бага боловсролтой, мэргэжилгүй ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р баг 58 тоотод оршин суух, хэрэгт холбогдохын өмнө ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай * овогт */М-/,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Ховд аймгийн харъяат, 0000  оны 08 сарын 24-ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилггүй, ам бүл 1, Сэлэнгэ  аймгийн Сайхан сумын Номгон 3-р баг 5-2 тоотод оршин суух, хэрэгт холбогдохын өмнө ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай *овгийн */МФ-/,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч * нар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт байрлах иргэн *ын гэрт нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, хонины мах зэрэг эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээс /

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгч * нар нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгйин Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутагт байрлах *н гэрт хууль бусаар нэвтэрч авдарт басйан 3 мөнгөн аяга, хөргөчид байсан шулсан хонины мах зэрэг  эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *ы өгсөн “2018 оны 08 сард хөдөөнөөс орж ирээд ахынхаа дүүгийн хуриманд сууж архи ууж байгаад маргааш нь өөрийнхөө гэр рүү ороод 2 мөнгөн аяга аваад гарсан. Тэрийгээ *д орж ирж ломбарданд 100.000 төгрөгөөр тавиад *өс нэг пиво авч уугаад *д сууж архи уусан. Орой нь хэсгийн төлөөлөгчтэй таараад баригдаад * ирсэн. Дахиж ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү “ гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *гийн өгсөн “08-р сарын 25-ны өглөө би 5-р байрны тэнд явж байхад *тай таарсан. Тэгээд намайг манайд очъё гэсэн. Хамт явж байхад намайг чи эндээ хүн харж бай гэж хэлсэн. Би яах гэж байгаа юм бэ? болохгүй шүү дээ гэхэд зүгээрээ би ороод мах аваад ирье гээд орсон. Тэгээд гарч ирэхдээ 3 мөнгөн аяга бариад гараад ирсэн. Би аав ээж чинь дараа нь уурлаад бөөн юм болох юм биш биз гэж зөндөө хэлсэн. Тэгээд өөрийнхөө гэртээ орж байгаа юм чинь гээд нэг их юм бодоогүй. * ломбарданд тавих гэсэн чинь бичиг баримт байхгүй болохоор би ахынхаа бичиг баримтыг авчирч ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан. Тэнсэн харгалзаж өгнө үү “ гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *гийн өгсөн “2017 оны 08 сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байтал манай аав яриад гэрийн хажуугаар гараад явахад хаалга онгорхой хулгай орсон юм шиг байна. Очоод шалгаад үз гэж хэлсэн. Тэгээд би өөрөө ажилтай байсан тул өөрийн нөхрөө явуулж шалгуулсан. Тэгэхэд хаалгыг эвдэж цонх хагалж ороод авдрыг ухчихсан байсан. Манайх завсар хийж байсан болохоор юмнуудаа аавынд авдар дотор аваачаад хийчихсэн байсан. Тэр 3 мөнгөн аягыг хулгайлаад явчихсан байсан. Би цагдаад дуудлага өгчихөөд ажлынхаа гадаа байж байтал * ах энэ хоёр согтуу цүнх үүрчихсэн явж байхаар нь би нөхөр рүүгээ яриад энэ хоёр энд явж байна. Чи ирээд шалгаад үз гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр ирээд шалгаж үзэхэд цүнхэнд нь хуурамч бүрмэл аяга нь байж байсан. Тэнд нь байлгаж байгаад цагдаа аваад явсан. Гомдол санал байхгүй. Хохирлоо барагдуулчихвал хорих ял оногдуулахгүй байх саналтай байна “гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн*ын өгсөн “* гэдэг хүний иргэний үнэмлэхээр мөнгөн аяга тавьсан. Тэр өдөр манай нөхөр ломбарданд сууж байсан юм. Тэр үнэмлэхэн дээрх * гэдэг хүнтэй энэ хүн үнэхээр адилхан байсан. Бид иймэрхүү байдлыг өөхшүүлэхгүйн тулд цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг. Би 108.000 төгрөг нэхэмжилж байгаа. Хохирогчтой санал нэг байна. Заавал хорих хэрэггүй байх гэж бодож байна “ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад

Шүүгдэгч *ны сэжигтнээр өгсөн “Би номгон тосгоны * гэж дууддаг найзтайгаа 2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө Номгон тосгоны 5 дугаар байрны тэнд таарсан, хоёулаа архи уухуу би архи болгочих мах олоодохы чи харин зарж архи болгоороо гээд хэлсэн. Манай хуучин аав *ын байшинд манай төрсөн дүү* эхнэр *тай цуг амьдарч байгаа ба байшингийн том өрөөний  хойд хэсэгт шар эрээн хээтэй цоожтой авдар байдаг тэр дотор * түүний эхнэр *нарт өгсөн 3 ширхэг том, жижиг мөнгөн аяганууд байгааг санаад орж хулгай хийх санаа төрж *дагуулаад аав *ын байшингийн тэнд очиж хашааны ойр *г хүн харуулахаар үлдээж өөрөө байшингийн үүдний таампарны цонхыг хагалж ороод байшингийн цоожтой хаалгыг эвдлээд цоожийг хаана хаяснаа санахгүй байна дотор нь орж том өрөөний мухар хэсэгт байрлах шар өнгийн хээтэй авдрын дээд талын тагийг  хөшиж онгойлгоод 2 том шар мөнгөн аяга, 1 ширхэг жижиг мөнгөн аяга бас хөргөгчнөөс гялгар ууттай хонины махыг хулгайлаад том, бага 2 мөнгөн аягыг *ах * гэсэн бичиг баримтаар Хөтөл орж ломбарданд тавьсан замыг унаанд гар өргөж суусан болохоор ямар тээврийн хэрэгсэл байсныг санахгүй байна. Ууттай махыг *д 1 шил архинд зарсан үлдсэн мөнгөн аяга 1 шил, литрийн* архийг хар цүнхэнд хийж явж байгаад цагдаатай тааралдсан юм“ гэх мэдүүлэг /хх-38-39/,

Шүүгдэгч *ийн  сэжигтнээр өгсөн “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгонд ганц бие амьдардаг. Би өөрийн найз болох *тай Номгон тосгоны төвд дайралдсан. Ингээд бид хоёр ганц шил архи олж уумаар санагдаад хайгаад олоогүй. * удалгүй яваад өгсөн юм. Мөн өдөр 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагийн үед санаж байна. *тай таван байрны тэнд таарсан. * хонины мах зараад архи уумаар байна хэнд зарж болох вэ? гээд хэлж байхад Номгоны Д* гэж дууддаг/  тааралдахаар нь мах ганц юмаар зарна гэж хэлэхэд авъя манай гэрт хүрээд ир гэсэн *н Казахийн толгойд амьдардаг. Тухайн үед Дэрст буланд зусч байсан. Аав *н гэрийн ойролцоо очоод бид хоёр хулгай хийхээр тохиролцсон. Ингээд би хашааны буланд хүн хараад зогсож байсан. * хашааны хаалгаар ороод улаан дээвэртэй байшингийн цонхыг хагалчихсан. Би юугаар хагалсаныг хараагүй. Ямар ч байсан цонх хагарсан харахад яваад орсон үүдний амбаарны дотор байшингийн хаалга цоожтой байхад нь цоожийг урт төмрөөр хөшиж эвдсэн байшин руу яваад орж байгаа харагдсан. Нилээд хэсэг байж байгаад 3 мөнгөн аяга, ууттай мах барьчихсан гарч ирсэн. Бид 2 хулгайлж авсан 3 мөнгөн аягаа яаж зарж үрэх талаар ярилцаад надад манай төрсөн ахын * гэсэн иргэний бичиг баримт байсан дунд гарын хуучивтар 1 ширхэг мөнгөн аягыг үлдээгээд үлдсэн 2 мөнгөн аягыг хоёуланг нь Хөтөлийн ломбарданд бэлнээр 100 000 мянгад тавиад харин * гэрт нь очиж би уулзаад хонины гялгар ууттай мах 1 шил, 1 литрийн “Хишиг” архиар өгсөн. Ингээд бид хоёр жаахан архи ууж халамцуу явж байгаад хар цүнхэн дотроо 1 ширхэг мөнгөн аягаа хийж яваад цагдаатай тааралдсан ингээд маргааш ирж уулзана гээд тэр чигээр айснаасаа болж зугатаасан юмаа. Тэр 3 мөнгөн аяга нь * мөнгөн аяганууд байсан юм гэж * хэлж байсан. *тай бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдэж 3 мөнгөн аяга авсанаа хүлээж байна. Бид хоёрын 3 мөнгөн аяга, мах хулгайлсан айл нь * аав *ын байшин гэхдээ дүү* түүний эхнэр * нар тэнд амьдарч байгаа гэсэн. Ингээд * 3 мөнгөн аяга байгааг мэдэж байсан болно“ гэх мэдүүлэг /хх-40-41/,

            Гэрч *гийн өгсөн “Би эхнэр *гийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багт амьдардаг. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 9 цагийн үед манай төрсөн аав * хөдөө Дэрс булангаас төв дээрээ байдаг байшиндаа ирэхэд зүгээр байсан үдээс хойш 16 цагийн үед байшиндаа дахин ирээд байшингийн үүдний таамбарын цонхыг хагалсан байшингийн хаалганы цоожийг эвдэлсэн байна гэж манай эхнэр Баярмаад мэдэгдсэн эхнэр Баярмаа Номгон тосгоны нэгдсэн эмнэлэг дээр ажил дээрээ байсан мн байшингийн түлхүүр нь надад байсан. 18 цагийн үед би Хөтөлөөс шууд аав Доржзодовын байшинд яваад очиход байшингийн үүдний таампарын цонхыг хагалсан цонхны шилнүүд үүрсэн байдалтай байшингийн хаалганы зүгээстэй байсан цоожийг хөшиж эвдэлсэн байшингийн хойморын өрөө буюу унтлагын өрөөний дотор байдаг улаан эрээн өнгийн хээтэй авдарны тагыг хөшиж эвдлээд дотор нь байсан дунд гарын цулгай дотор талдаа бөгжний хээтэй мөнгөн аяга жижиг саран товгор хээтэй Гавшгай-Ус компаниас Доржзодовт дурсгав гэсэн бичигтэй мөнгөн аяганууд гал тогооны өрөөний хөлдөгчнөөс шулаад тавьсан хонины өрөөл мах зэрэг зүйл хулгайд алдагдсаныг мэдсэн юм. Ингээд 19 цагийн үед Номгон тосгоны хойд талд явж байтал манай Номгоны Харъяат Чагаа, манай төрсөн ах Элбэгээ хоёр согтуу тортой юм барьчихсан явж байхаар нь сэжигтэй санагдаад цагдаа руу хэлж байсан болно. Аав Ж.Доржзодовын байшингийн авдран дотроос алдагдсан 3 мөнгөн аяганууд бүгд манай аяганууд байгаа юм. Эхнэр Баярмаа бид хоёрыг гэр бүл болоход өгч байсан аяганууд болно. Миний 3 мөнгөн аяга нь дунд гарын цулгай дотор талдаа бөгжин хээтэй 200 000 мянган төгрөгөөр жижиг мөнгөн аяга нь товгор хээтэй 150 000 хуучиндуу дунд гарын мөнгө аягаа 100 000 төгрөгөөр тус тус үнэлж хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа. ...Мөнгөн аягануудаа олуулж авах хүсэлтэй байна. Гомдол саналтай байна“ гэх мэдүүлэг /хх-15-16/,

Гэрч Ш.Нямдоржийн өгсөн  “Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн төвд амьдардаг юм. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Номгон тосгоны хойд хороололын дэлгүүрээс тамхи худалдаж аваад харих гээд явж байтал Д.Элбэгсайхан нь хар өнгийн адидас гэсэн бичигтэй оосортой цүнхтэй дотор нь цагаан шаргал өнгийн 1 ширхэг мөнгөн аяга хийчихсэн таарсан юм. Удалгүй Номгон тосгоны хэсгийн төлөөлөгч Энхжаргал цагдаа Ю.Баяржаргал нар ирээд бид нарыг бариад явсан болно. Би Д.Элбэгсайхан гэгчтэй хамтран орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй болно. Д.Элбэгсайхан нь тухайн үед архи уучихсан согтуу байсан болно“ гэх мэдүүлэг/хх-18-19/

Гэрч С.Ганхүүгийн өгсөн “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Хөтөл эмүжин” ХХК барьцаалан зээлдүүлэх ломбард ажиллуулдаг юм. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Номгоноос ирж 2 ширхэг мөнгөн аягыг тавина гээд би Дэмбээ овогтой Начин гэсэн бичиг баримтыг гаргаж үзүүлэхээр нь гэрээ хийж 2 ширхэг мөнгөн аягыг 1 мөнгөн аяга нь 0,6 жинтэй, 2 дахь мөнгөн аяга нь 0,4 жинтэйг хоёуланг нь 100 000  төгрөгт бодож барьцаанд авсан. Мөнгөн аягыг 45-50  орчим насны хүн хүн нөгөөх нь  30 орчим насны залуу хоёулаа Номгонд байдаг гэж ярьж байсан. Барьцаат зээлийн зээлийн авах хугацаа нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусах ёстой одоо хүртэл ирж аваагүй болно. Би бичиг баримтаар нь үзэж авсан хохирол болох 108 000 төгрөгийг нэхэмжилж байна. Барьцаанд 2 аяга тавьсан хүмүүсээс нэхэмжилж байна“ гэх мэдүүлэг /хх-21/,

            Гэрч Д.Баярмагнайгийн өгсөн “...Алтанхүү мах худалдаж авах уу би танай гэрт аваад хүргээд өгье ямар үнээр зарах вэ гэсэн 1 литр архиар зарчихнаа гэж байсан. Ингээд би гэртээ хариад байж байтал 13 цагийн орчим Алтанхүү торон дотор хөлдөөсөн хонины мах гадуур нь цэнхэр ууттай байсан. Би эхнэр Болормаагаас 1 шил 1 литрийн Түмний хишиг архины мөнгө 10 000 төгрөг авч Түмний хишиг архи авч очоод махыг нь аваад үлдсэн. Хэнээс авсан мах вэ гэхэд Элбэгээгээс авсан мах гэж ярьж байсан...“ гэх мэдүүлэг/хх-24/,

Гэрч Д.Начингийн өгсөн “Би 2017 08 дугаар сарын яг хэдэн гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан би Даваахүрэлийн бригад дээр манаач хийж байх үед хэсгийн төлөөлөгч Энхжаргал ахмад залгаад таны бичиг баримт хаана байна гэхээр нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн гэрт унинд өлгөөстэй байгаа гээд гэртээ очоод үзсэн чинь байсан. Намайг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Даваахүрэлийн бригад дээр байх хойгуур манай дүү болох Алтанхүү гэрээс миний цахим үнэмлэхийг аваад Сайхан сумын ломбарданд үйлчлүүлчихээд буцаагаад гэрт аваачаад тавьсан юм байна лээ. Би тэрийг хэсгийн төлөөлөгч асуух үед мэдсэн...“ гэх мэдүүлэг /хх-25 ар тал/,

Гэрч Ж.Доржзодовын өгсөн “Би эхнэр Уртнасангийн хамт Сайхан сумын Номгон 3-р багийн Дэрст буланд малтайгаа зусч байсан ингэхдээ төрсөн хүү Отгондаваа бэр охин О.Баярмаа нарт Казахийн толгойд байдаг байшингаа харж байгаараа гээд түлхүүрээ өгсөн. Тэр хоёр байшиндаа засвар хийж байгаа учир манай байшинд гэрийнхээ эд зүйлийг оруулаад тавьсан байсан юм. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дэрст булангаас Номгонд ирчихээд буцаж дэрст рүү явж байхад байшингийн гадаа хаалга цоожтой харин таамбарны цонх онгорхой харагдахаар нь хүү Отгондаваагийн утас руу залгаж манай гэрийг очиж үзээдэх гэж хэлсэн. Отгондаваа байшингийн түлхүүр байсан юм. Дэрст буланд гэртээ очоод байж байхад Отгондаваа утсаар яриад байшингийн цонхыг хагалсан. Хөргөгчнөөс мах, авдарнаас 3 ширхэг мөнгөн аяга алга болсон байна гэж хэлсэн. Ингээд цагдаад мэдэгдсэн гэж ярьж байсан болно. Алга болсон жижиг гарын мөнгөн аяга нь бичигтэй Гавшгай ус сувгаас Доржзодовт дурсгав гэсэн бичигтэй аяга байсан. Энэ мөнгөн аягыг би хүү Отгондаваа бэр Баярмаа хоёрыг айл болоход нь өгсөн юм. 2 мөнгөн аяганы нэг дунд гарын аяга нь дотроо хатан сүүх хээтэй. Энэ аягыг Отгондаваа, Баярмаа хоёрт бэлэг болгон өгсөн ба үлдсэн 1 мөнгөн аяга нь бас л манай хоёр хүүхдүүдийн аяга байсан болно“ гэх мэдүүлэг /хх-26-27/ мэдүүгүүд болон  2017 оны 09 сарын 27-ны өдрийн 81 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комиссын тогтоолоор

Орчин цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг нэг бүрийн үнэ 200,000 төгрөг нийт үнэ 400,000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг 100,000 төгрөг нийт үнэ 100 000 төгрөг, хонины мах 8 кг, нэг бүрийн үнэ 4.500 төгрөг, нийт үнэ 36 000 төгрөг нийт үнэ 536 000 төгрөг гэх үнэлгээ /хх-10/,Сайхан сумд үйл ажиллагаа явуулдаг “Хөтөл Эмүүжин ХХК-нд хулгайлсан 2 мөнгө аягыг барьцаалж 100 000 төгрөг авсан байдлыг нотолсон 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /хх-58/, Д.Элбэгсайханы нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө байхгүй талаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 09 сарын 25-ны өдрийн 108 дугаартай албан тоот зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар :

Шүүх хуралдаанд оролцсон прокурор: Д.Элбэгсайхан, Д.Алтанхүү нар нь 2017 оны 08 сарын 25-ны өдөр иргэн Доржзодовын гэрт орж хохирогч О.Баярмаагийн мөнгөн аяга хулгайлж 536.000 төгрөгний хохирол учруулсан нь гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул Д.Элбэгсайхан, Д.Алтанхүү нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгч Д.Элбэгсайхан нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр архи уух зорилгоор эцэцг эхийн хамт амьдардаг байшингийн  цонхыг хагалж цонхоор орж төрсөн дүү Д.Отгондаваагийн/ О.Баярмаагийн/ хадгалуулсан 3 тооны мөнгөн аяга, хөргөгчид байсан Д.Отгондаваагийн гэр бүлийн хэрэгцээний 8 кг орчим хонины шулсан цул махыг хулгайлсан байна. Ингэж хулгай хийхдээ Д.Алтанхүү гэгчтэй урьдчилан тохиролцож Д.Алтанхүү нь гудамжинд хүн харж зогсож байхаар тохиролцсон болох нь

Мөрдөн байцаалтад сэжигтэн Д.Элбэгсайханы  өгсөн “Манай хуучин аав Доржзодовын байшинд манай төрсөн дүү Отгондаваа эхнэр Баярмаатай цуг амьдарч байгаа ба байшингийн том өрөөний  хойд хэсэгт шар эрээн хээтэй цоожтой авдар байдаг тэр дотор Отгондаваа түүний эхнэр Баярмаа нарт өгсөн 3 ширхэг том, жижиг мөнгөн аяганууд байгааг санаад орж хулгай хийх санаа төрж Алтанхүүг дагуулаад аав Доржзодовын байшингийн тэнд очиж хашааны ойр Алтанхүүг хүн харуулахаар үлдээсэн... “ гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад сэжигтэн Д.Алтанхүүгийн “2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагийн үед санаж байна. Элбэгсайхантай таван байрны тэнд таарсан. Элбэгсайхан хонины мах зараад архи уумаар байна хэнд зарж болох вэ? гээд хэлж байхад Номгоны Доржийн Баярмагнай /Магнай гэж дууддаг/  тааралдахаар нь мах ганц юмаар зарна гэж хэлэхэд авъя манай гэрт хүрээд ир гэсэн Элбэгсайхан Казахийн толгойд амьдардаг. Тухайн үед Дэрст буланд зусч байсан. Аав Доржзодовын гэрийн ойролцоо очоод бид хоёр хулгай хийхээр тохиролцсон. Ингээд би хашааны буланд хүн хараад зогсож байсан. Элбэгсайхан хашааны хаалгаар ороод улаан дээвэртэй байшингийн цонхыг хагалчихсан. Би юугаар хагалсаныг хараагүй. Ямар ч байсан цонх хагарсан харахад яваад орсон үүдний амбаарны дотор байшингийн хаалга цоожтой байхад нь цоожийг урт төмрөөр хөшиж эвдсэн байшин руу яваад орж байгаа харагдсан. “ гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг бөгөөд бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эд зүйлийг нууц далд аргаар авч зарж борлуулах, өөрийн мэт эзэмшиж, ашиглах зэргээр амар хялбар аргаар мөнгөжих зорилготой байдаг.

Шүүгдэгч Д.Элбэгсайханы цонхоор орж хулгай хийсэн байр нь түүний эцэг эхтэйгээ амьдардаг өөрийн гэр гэж байгаа боловч туханй үед дүү Д.Отгондаваа гэр бүлийн хамт амьдарч байсан байна. Гэрт  хүнгүй, хаалга цоожтой, цоожтой авдарт мөнгөн аяга байгааг мэдэж архи уух зорилгоор Д.Алтанхүүтэй хамтран түүнийг хүн харуулж зогсоосон, хулгайлсан махаа архиар зарж хоёул ууж хэрэглэсэн, шүүгдэгч Д.Алтанхүү нь Д.Элбэгсайханы хууль бус үйлдлийг мэдсээр байж хулгай хийх санааг дэмжиж, улмаар Д.Начин гэж ахынхаа иргэний үнэмлэхийг ашиглан Д.Элбэгсайхантай хоёр мөнгөн аягыг ломбарданд тавьж  мөнгөөр хоол унд архи авч хэрэглэсэн зэрэг нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулж байна. Д.Алтанхүү нь хулгайлах гэмт хэргийг өөрөө гардаж гүйцэтгэсэн учир гүйцэтгэгч байна.

Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасан “урьдчилан амлаж хүнийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч” гэдэг. Шүүгдэгч  Д.Алтанхүү нь хулгай хийх талаар  Д.Элбэгсайханы санааг дэмжин /мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлгээр/ хашааны буланд аюул саадыг арилгах зорилгоор хүн харж зогсож байгааг  Д.Элбэгсайханыг хулгай хийхэд нь дэмжлэг үзүүлэхээр урьдчилан амлаж байгаа хамжигч гэж үзлээ.

Дээрх байдлуудыг дүгнээд шүүгдэгч Д.Элбэгсайхан, шүүгдэгч Д.Алтанхүү нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах гэмт хэргийг хамтран хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.

Иргэний нэхэмжлэлийн талаар :

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.Баярмаа түүний Д.Отгондаваа нарын мөнгөн аяга, 8 кг орчим хонины шулсан мах зэрэг эд зүйл алдагдаж 536 000 төгрөгийн хохирол учирсан байна.  

Хохирогч О.Баярмаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй тул энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх иргэний нэхэмжлэл байхгүй байна.  

Харин иргэний нэхэмжлэгч Г.Хишигжаргалын нэхэмжилсэн 108 000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Д.Алтанхүү нь өөрийн ахын бичиг баримтыг тавьж Д.Алтанхүү гэж гарын үсэг зурж авсан. Ломбард өөрөө журмаа зөрчиж мөнгөн аягыг барьцаалсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч нар мөнгөн аяганы үнийг төлнө гэж байгаа тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж Г.Хишигжаргалд олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Элбэгсайхан, шүүгдэгч Д.Алтанхүү нарт Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Алтанхүүг 01 жил 01 сар, шүүгдэгч Д.Элбэгсайханыг 01 жил 01 сар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэх нь зүйтэй байна. 

Бусад асуудлын талаар:

Мөрдөн байцаалтын үед эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн орчин цагийн 2 дунд гарын мөнгө аяга, 1 мөнгөн аягыг хураан авсан байгаа боловч эд мөрийн баримтаар шүүхэд ирээгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7 ,36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Боржигон овогийн Доржзодовын Элбэгсайхан, Адууч овгийн Дэмбээгийн Алтанхүү нарыг хулгайлах гэмт хэргийг хамтран хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Элбэгсайханыг 01 жил 01 сар, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Алтанхүүг 01 жил 01 сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Элбэгсайханд оногдуулсан 01 жил 01 сарын хорих ялыг, шүүгдэгч Д.Алтанхүүд оногдуулсан 01 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Д.Элбэгсайхан, шүүгдэгч Д.Алтанхүү нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай. 

5.Шүүгдэгч нар хохирогч О.Баярмаад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурьдсугай.  

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Элбэгсайхан 54 000 төгрөг, Д.Алтанхүү 54 000 төгрөг иргэний нэхэмжлэгч Г.Хишигжаргалд төлнө гэснийг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт  гардуулсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар , хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч , өмгөөлөгч нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       А.НАРАНТУЯА