| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0635/З |
| Дугаар | 128/ШШ2024/0660 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2024/0660
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Худалдсан, худалдан авсан гэж үйлдэл. Завдалтын шинжтэй үйлдэл дээр л эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулчихсан. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэдэггүй. Гэтэл Амьтны тухай хууль, тогтоомжийг төсөөтэй хэрэглэсэн нь үндэслэлгүй байна гэх үндэслэлээр прокурор дүгнэлт бичсэн байгаа. гэв.
Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч М.М******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.С*******ийн гаргасан дүгнэлтийн дагуу тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох талаар гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******аас Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч М.М*******т холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч М.М*******ийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Ч.П*******т Зөрчлийн тухай хуулийн 7.6 дүгээр зүйлийн 5 дахь заалтад зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 2,460,000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлт гаргасан.
Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа ...Худалдсан, худалдан авсан гэж үйлдэл. Завдалтын шинжтэй үйлдэл дээр л эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулчихсан. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэдэггүй. Гэтэл Амьтны тухай хууль, тогтоомжийг төсөөтэй хэрэглэсэн нь үндэслэлгүй байна гэх үндэслэлээр прокурор дүгнэлт бичсэн байгаа гэж, хариуцагчаас ...Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.С*******ийн гаргасан дүгнэлтийн дагуу тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох талаар гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэж тус тус тайлбарласан байх ба Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч М.М******* нь урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, холбогдох баримтад гарын үсэг зурсан байна.
Шүүх Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******ийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч М.М******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:, 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111.1 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон,
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******ийн дүгнэлттэй, Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч М.М*******т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ