Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 152/ШШ2024/00589

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,                                           

Нэхэмжлэгч: “УДС” ХХК-ийн,       

            Хариуцагч: “БГ” Цт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 13,808,576 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 24ий өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн ерөнхий захирал Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “УДС” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг онцгой объект бөгөөд Увс аймгийн Улаангом сумын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дулаан үйлдвэрлэж, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааг хэвийн явуулж, дулаанаар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Хариуцагч “БГ” Ц нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дулааны эрчим хүч хэрэглэсэн 9,2056,717 төгрөгийг төлөхгүй байгаагаас шалтгаалж “УДС” ХХК нь цахилгаан эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, нүүрс, дизель түлшний их хэмжээний өрөнд орж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-д халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоон гэж тус тус хуульчилсан. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай “Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай” тушаалын б/ Увс аймгын халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Нэхэмжлэгч “УДС” ХХК нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх хангах үйл ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй хугацаандаа явуулж ирсэн болно. “УДС” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын “БГ” Цийн эрхлэгч С.Бд 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1/40 дугаартай “Албан мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлж 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөхийг хүсэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл дулааны төлбөр төлөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж хуульчилсан. Иймд хариуцагч “БГ” Цээс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 9,205,717 төгрөг, алданги 4,602,859 төгрөг, нийт 13,808,576 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.         

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би, хариуцагч “БГ” хүүхдийн Цийн эрхлэгч С.Б бид дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1. Хариуцагч “БГ” Ц нь 2016 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 667,150 төгрөг, 2017 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 3,335,750 төгрөг, 2018 оны төлөгдөөгүй дулааны,төлбөр 5,010,605 төгрөг, 2019 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 6,442,280 төгрөг, 2020 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 7,280,879 төгрөг, 2021 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 7,280,879 төгрөг, 2022 оны төлөгдөөгүй дулааны төлбөр 9,205,717 төгрөг, алданги 1,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрлөө.

2. Хариуцагч “БГ” хүүхдийн Ц нь нэхэмжлэлийн үндсэн төлбөр 9,205,717 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 10,205,717 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дотор “УДС” ХХК-ийн хаан банкны 5800037626 тоот дансруу үл маргах журмаар шилжүүлнэ.

3. Нэхэмжлэгч “УДС” ХХК-ний захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би хариуцагч “БГ” хүүхдийн Цээс төлөгдөөгүй дулааны төлбөрийн алданги 3,602,859 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

4. Хэрэв дээрх эвлэрлийн гэрээг хариуцагч “БГ” Ц нь хугацаандаа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болно.

5. Дээрх эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч “БГ” Цийн эрхлэгч С.Б нар нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 13,808,576 төгрөг гаргуулах тухай шаардлагаас алданги 3,602,859 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “БГ” Цийн эрхлэгч С.Б нь 2016-2022 оны хооронд хуримтлагдсан дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 9,205,717 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 10,205,717 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч “УДС” ХХК-д бүрэн төлж барагдуулах,        

3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, эвлэрсэн хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулахаар шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,993 төгрөгөөс 113,496.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 113,496.5 төгрөгийг, хариуцагч “БГ” Цээс 89,120.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “УДС” ХХК-д олгох нь зүйтэй байна.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:   

1. Нэхэмжлэгч “УДС” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 13,808,576 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас алданги 3,602,859 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “БГ” Ц нь дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 9,205,717 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 10,205,717 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулах нөхцөлөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                              

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “УДС” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,993 төгрөгөөс 113,496.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 113,496.5 төгрөгийг, хариуцагч “БГ” Цээс 89,120.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “УДС” ХХК-д олгосугай.      

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.    

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА