Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 152/ШШ2024/00592

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: УАУсЗДгын,           

            Хариуцагч: ЭХХ,

            Хариуцагч: Б.С нарт холбогдох,

            Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 39,697,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч УАУсЗДга Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улаангом сум Хоршоог хөгжүүлэх сангаас Ц.Г миний бие нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ЭХХ”-ны дарга Д.А болон түүний эхнэр Б.С нартай зээлийн гэрээ бичгээр хийж “Блокон хашаа үйлдвэрлэл”-ийн чиглэлээр 35,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлүүлсэн юм. Зээлийн хүү нь 3,198,242 төгрөг, нийт 38,198,242 төгрөг үүнээс 900,000 төгрөгийг төлсөн. Гэрээнд заасан нөхцөлөөр эхний 1 жил төлбөр төлөхгүй зөвхөн хүүгээ төлдөг 2 дахь жилээс эхлэн сар бүр төлөлтөө хийхээр гэрээнд тусгасан болно. Д.Агаас зээлийн гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Д.Агаас үндсэн зээлийн үлдэгдэл 37,298,242 төгрөг, алданги буюу торгууль 2,399,040 төгрөг, нийт 39,697,282 төгрөгийг гаргуулж, Хоршоог хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үүгэжээ.                             

Хариуцагч ЭХХны дарга Д.А 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ЭХХны дарга Д.А би Улаангом сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 39,697,282 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөө төлж барагдуулна. Тухайн зээлд Б.С ямар ч хамааралгүй, би өөрөө зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 39,697,282 төгрөгийг хариуцан төлж барагдуулах болно” гэжээ.                      

Нэхэмжлэгч УАУсЗДгын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Улаангом сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, ЭХХд холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Сийг тухайн хэргийн хариуцагчаас хасаж, “ЭХХ”-ны дарга Д.Агаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 39,697,282 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч ЭХХны дарга Д.Агийн тайлбартай танилцлаа. Хариуцагч нь хамтран хаиуцагч Б.Сийг зээлийн гэрээний үүргээс бүрэн чөлөөлүүлж, нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 39,697,282 төгрөгийг өөрөө нэхэмжлэгч Улаангом сумын Засаг даргад төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч УАУсЗДгаас хариуцагч ЭХХ болон Б.С нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 39,697,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шардлага гаргажээ.

3. Хариуцагч ЭХХны дарга Д.А нь хариуцагч Б.Сийг зээлийн гэрээний үүргээс бүрэн чөлөөлж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 39,697,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасны дагуу бичгээр тайлбар үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.            

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Бадамсүрэн хамтран хариуцагч Б.Ст холбогдох хэсгээс татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ.

3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, УАУсЗДгын нэхэмжлэлтэй, хариуцагч ЭХХнд холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 39,697,282 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.   

4. Хариуцагч ЭХХ нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлнэ.

5. Нэхэмжлэгч УАУсЗДга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар бууруулж, нэхэмжлэлийн үнийн дүн болох 39,697,282 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 356,436 төгрөгийн тал хувь 178,218 төгрөгийг хариуцагч ЭХХноос гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.                                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч УАУсЗДгын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 39,697,282 /гучин есөн сая зургаан зуун ерэн долоон мянга хоёр зуун наян хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “ЭХХ” төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.             

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ЭХХноос улсын тэмдэгтийн хураамж 178,218 /нэг зуун далан найман мянга хоёр зуун арван найм/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.     

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА