| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00680/и |
| Дугаар | 152/ШШ2024/00593 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 152/ШШ2024/00593
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Ш.Б-ийн,
Хариуцагч: УАЗДТГт холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2024 оны 10 дуугаар сарын 03-ны өдрийн Б/65, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/72 тоот тушаалыг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/95 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилсон тул 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацааны 19 хоногийн цалин 1,709,411 төгрөг нэхэмжилж байна. Сарын цалин 992,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 20 хувь, 198,400 төгрөг, ур чадвар 25 хувь, 248,000 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 40 хувь, 396,000 төгрөг, хоолны мөнгө 100,000 төггрөг, нэг өдрийн цалин 89,969 төгрөг болно” гэжээ.
Хариуцагч УАЗДТГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ш.Бийн нэхэмжлэлтэй, аймгийн УАЗДТГын даргад холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Ш.Бийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/95 тушаалаар жолоочийн орон тоон дээр ажилд эргүүлэн томилсон бөгөөд уг тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байх бөгөөд аймгийн УАЗДТГын бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/701 дугаар захирамжаар жолоочийн орон тоог нэмэгдүүлсэн болно. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Хариуцагч УАЗДТГрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нь нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 1,709,411 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,300 төгрөгийн тал хувь 21,150 төгрөгийг хариуцагч УАЗДТГраас гаргуулж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч УАЗДТГ нь нэхэмжлэгч Ш.Бийн ажилгүй байсан хугацааны цалин 1,709,411 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 42,300 төгрөгийн тал хувь 21,150 (хорин нэгэн мянга нэг зуун тавь) төгрөгийг хариуцагч УАЗДТГраас гаргуулж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА