| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2024/01747/И |
| Дугаар | 135/ШШ2024/01634 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 135/ШШ2024/01634
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/01747/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* /утас *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* /утас *******/-т холбогдох,
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Хариуцагч Н.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Н.*******тай 2021 онд танилцаж, 2022 оноос нэг жил гаран нэг гэрч хамт амьдарч байсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2022 оны 03 сарын 14-нд охин төрсөн. Н.******* хүүхэд төрсний дараагаас зан ааш нь илт өөрчлөгдөж, гадуур дотуур хонон өнжин явж өөр хүүхэнтэй болоод сүүлдээ ил цагаан болсон. Н.******* охин д анхаарал тавихгүй, өсөж торниход нь хэрэгцээ шаардлагатай мөнгө төгрөг огт өгөхгүй хүүхдээ асуудаг ч үгүй. Би араас нь хүүхдэдээ анхаарал тавиач гээд асуухаар урдаас уурлаад харьцахгүй байна.
Иймд Н.*******аас хуулийн дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргийг нь хариуцуулж 2022 оны 03 сарын 14-ний өдөр төрсөн охин д тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Миний охин төрсөн цагаасаа хойш миний асрамжид байгаа тул би охиноо цаашид өөрийн асрамжид өсгөнө гэв.
2. Хариуцагч Н.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Бид 2021 оноос хойш 1 жил гаруй хамт амьдарсан, бусад цагт нь ирж очин амьдардаг байсан. Энэ хүнээс яагаад салсан бэ гэхээр энэ хүний ааш зан тогтворгүй, байнга аашилж загнаж байдаг. Би ...чи энэ байдлаа больчих, би ааш занг чинь тэвчихгүй болоод байна гэж байнга хэлдэг байсан. Ажлаа тараад гэртээ орохдоо байнга бухимдалтай байдаг. Тэгээд тэвчихээ байгаад салсан. Би өөр хүнтэй болсон, өөр хүнтэй хамт амьдарсан зүйл байхгүй. Би охиноо авна, энэ хүн архи ууна агсан согтуу тавина, ер нь ойлгомжгүй сэтгэл зүйтэй хүн. Тийм учраас аашийг нь тэвчиж чадахгүй салсан. Би хүүхдэдээ огт мөнгө цаас өгдөггүй хүн биш, юу ч өгөхгүй охиноо хаяад алга болдог хүн биш. Машин тэрэг засаад мөнгө төгрөг өгсөн. Цаашид ч мөнгө төгрөг өгнө. Бид хоёр хоёулаа түрээсийн байранд амьдардаг түрээслэгчид. Одоо энэ хүнээс охиноо авмаар байна гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, өмгөөллийн гэрээ зэрэг баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.*******гийн хариуцагч Н.*******т холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Н.******* нар нь 2021 онд танилцаж, дотно харилцаатай байсан бөгөөд улмаар тэдний дундаас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр охин төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
3. Насанд хүрээгүй хүүхэд болох охин нь эх А.*******гийн асрамжид байгаа ба хариуцагч Н.******* нь охин г өөрийн асрамжид авна гэж тайлбар гаргаж, зохигчид хүүхдийн асрамжид маргадаг болно.
4. Хариуцагч Н.******* нь охиноо өөрийн асрамжид авна гэж маргаж байгаа боловч шүүх 2022 оны 03 сарын 14-ний өдөр төрсөн охин нь төрсөн цагаасаа хойш эх А.*******гийн асрамжид байгаа болон хүүхдийн насны байдал, сэтгэл зүйн онцлог зэрэг байдлыг харгалзан үзэж 2022 оны 03 сарын 14-ний өдөр төрсөн охин г эх А.*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2022 оны 03 сарын 14-ний өдөр төрсөн охин г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
6. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Н.*******, эх А.******* нар нь хүүхэд болох г хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасныг баримтлан 2022 оны 03 сарын 14-ний өдөр төрсөн охин г эх А.*******гийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2022 оны 03 сарын 14-ний өдөр төрсөн охин г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА