| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0307/З |
| Дугаар | 128/ШШ2024/0654 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б
Хариуцагч: Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Л, Э.Ц
Маргааны төрөл: Татварын улсын байцаагчдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актын тодорхой хэсгийг буюу Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг зөрчиж, хувь хүний орлогын албан татварыг 2020, 2021 онд хялбаршуулсан горимоор гарган бүртгүүлж, тайлагнасан байхад нөхөн ноогдуулсан 11,567,009.81 төгрөг, Татвар төлөгчийн дараагийн татварын жилд багтаан залруулах боломжтой байсан буюу 2022 онд ноогдох 9,164,*******8.17 төгрөг, нийт 20,731,027.2 төгрөгийн нөхөн ногдуулалтын төлбөрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагч Э.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө******* нарыг оролцуулан Ж.Б******* нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Л, Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагчдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Нөхөн ногдуулалтын актын тодорхой хэсгийг буюу Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг зөрчиж Хувь хүний орлогын албан татварыг 2020, 2021 онд хялбаршуулсан горимоор гарган бүртгүүлж, тайлагнасан байхад нөхөн ноогдуулсан 11,567,009.81 төгрөг, Татвар төлөгчийн дараагийн татварын жилд багтаан залруулах боломжтой байсан буюу 2022 онд ноогдох 9,164,*******8.17 төгрөг, нийт 20,731,027.2 төгрөгийн нөхөн ноогдуулалтын төлбөрийг хүчингүй болгуулах тухай
Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Баянзүрх дүүргийн татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгэлтэй Ж.Б би өндөр насны тэтгэвэр авдаг бөгөөд авч байгаа тэтгэвэр маань амьдралд хурэлцэхгүйн улмаас Б дүүрэгт байрлах Г худалдааны төвийн 2 дугаар давхарт бэлэн хувцасны 38 м.кв лангуу ажиллуулдаг юм. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2*******9 оны ******* дүгээр сарын *******-нээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хуртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хууль болон бусад холбогдох хууль зөрчиж, зөрүүтэй хэрэглэсэн, мөн татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг зөрчиж миний эрх, хууль ёсны эрх ашгийг дордуулсан тул доорх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1. Ж.Б миний бие Бүгд найрамдах Хятад ард улс болон Турк улсаас бэлэн хувцас оруулж ирж өөрийн эзэмшлийн Б дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 46 байр, 2-8 тоот буюу Г худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах 38.5 м.кв талбайд байрлах лангуунд худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг.
Худалдаа эрхлэгч миний хувьд 2*******9 оны 12 дугаар сарын 31-нд БНХАУ-ын Х мужийн В хотод онош нь үл мэдэгдэх уушгины хатгалгаа гарснаас улбаалан Монгол Улсын Үндэсний аюулгуй байдлын зөвлөл 2021 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, *******/******* дугаартай "Хилийн боомтыг түр хаах" тухай зөвлөмж гаргаж хил хаагдсантай холбоотой ачаа бараагаа зөвхөн каргогоор дамжуулан авч байснаас 2*******9-2022 онуудад маш хүнд байдалд орсон.
Монгол Улсын Их хурлаас 2020 онд "Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хууль батлаж цар тахлын үеийн хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж байгууллага, цалин орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэхээр тусгасан.
Мөн Засгийн газрын 2020 оны ******* дүгээр тогтоолд иргэдийн орлогыг хамгаалах чиглэлээр Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын *******-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын *******-ний өдрийг хуртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөх, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18,4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын *******-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын *******-ний өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх зохицуулалт гаргасан.
Татварын улсын байцаагчдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Нөхөн ногдуулалтын актад уг зохицуулалтыг баримтлаагүйгээс миний эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Toдpyyлбал, Mонгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж заасны дагуу хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн миний хувьд 2020, 2021, 2022 онуудад Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр удаа дараа хөл хорионд орж, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдаж, үйл ажиллагаа минь зогссон байхад үйл ажиллагаа явуулж борлуулалт хийсэн буюу 2020 онд 129,747,535.79 төгрөгийн, 2021 онд 143,230,278.17 төгрөгийн, 2022 онд 152,905,008.2 төгрөгийн бэлэн хувцас борлуулж үйл ажиллагаа явуулсан гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйл "Татварын үйл ажиллагаанд баримтлах зарчим" хэсгийн 5.1.2, 5.1.3-д заасан тодорхой байх, шударга байх зэрэг үндсэн зарчмыг баримтлаагүй мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.7-д "Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана" гэсэн хуульд заасан үндсэн зарчмыг баримтлаагүйгээс миний эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй юм.
2. Татварын ерөнхий хууль (2*******9 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батласан шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2*******9 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батласан Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батласан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2*******7 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батласан Зөрчлийн тухай хуулийн 11, 19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж иргэн миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.
3. Актын тэмдэглэх хэсгийн 2, 4, 6, 9-д борлуулсан бэлэн хувцасны борлуулалтад НӨАТ ногдуулаагүй, НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй гэж нөхөн төлбөрийн акт тогтоосон. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.3-т "Монгол Усын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй", Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т "Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно", НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д "Монгол Усын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татварыг" хасч тооцно гэж заасан. Ийнхүү НӨАТ-ыг нөхөн ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д зааснаар "төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж" буюу энэ борлуулалттай холбоотой худалдан авалтын НӨАТ-ыг хасч өгөх ёстой гэж үзэж байна. Тодруулбал иргэн Ж.Б миний И-баримтаар бүртгүүлсэн НӨАТ ногдох борлуулалттай холбоотой худалдан авалтын НӨАТ-ыг хасч тооцох ёстой. Ийнхүү нөхөн ногдуулалтын тооцоо хийх аргачлал буруу, тооцооллыг дутуу гүйцэтгэснийг эс зөвшөөрч байна.
4. Хугацааны хувьд Нөхөн ногдуулалтын акт 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал нийт 193 хоногийн хугацаанд шалгаж байгаа нь өөрөө нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэгт заасан зөрчлийг ач холбогдлын хүрээнд нотлогдохгүй, тогтоогдохгүй мөн ямар үндэслэлээр томилолт сунгагдаж байсан зэрэг нь өөрөө хяналт шалгалтын үр дүнд ямар ч ач холбогдолгүй байгаа нь хууль зөрчсөн үндэслэлтэй юм.
5. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл "Хялбаршуулсан горим"-д зааснаар татвар төлөгч би 2020, 2021 оны хувь хүний орлогын албан татварын тайланг Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт "Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө" гэж заасны дагуу тайлагнасан. Энэ талаар татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын 2-р хуудсанд Ж.Б нь 2020 онд 29,795,000 төгрөгийн, 2021 онд 47,305,655 төгрөгийн борлуулалт хийж тайлагнасан" тухай дурдсан байдаг. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол татварын хялбаршуулсан горимыг зөвхөн татварын жилээр тооцох бөгөөд тухайн татварын жилийн дундуур уг горимоос шилжихийг хориглоно" гэж заасан. Гэтэл татварын улсын байцаагч нар уг заалтыг үл харгалзан "горимыг өөрчилж" ногдуулсан 11,567,009.81 төгрөгийн акт тогтоосныг хууль бус гэж үзэн эс зөвшөөрч байгаа тул нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
6. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд заасан Татварын тайланд залруулга хийх хэсгийн 31.1-т зааснаар Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулах боломжтой байсан буюу 2022 онд ноогдох 9,164,*******8.17 төгрөгийг эс зөвшөөрч байгаа тул нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
Иймд дээрх нөхцөл байдлууд болон нотлох баримтыг хянан шийдвэрлэж гомдол гаргагч иргэн Ж.Б надад Татварын улсын байцаагчдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Нөхөн ногдуулалтын актын татварын хяналт шалгалтаар ирүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хэсгийн 1, 2, 5, 10-т заасан нийт 20,731,027.2 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дүнгээр нөхөн ногдуулалтын актын төлбөрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нь тухайн үед буюу 2020, 2021 онд 2*******9 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хятад Улсын Х******* мужийн У******* хотод Ковид-19 цар тахалын гарч хилийн боомтыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны ******* дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай "Хилийн боомтыг түр хаах тухай" зөвлөмж гарснаас хойш 2023 он хүртэл ачаа бараагаа зөвхөн каргогоор дамжуулан авдаг байсан. Энэхүү нөхцөл байдлын улмаас худалаа эрхэлдэг хүмүүс маш хүнд нөхцөл байдалд өртсөн. Хилээр оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээ каргогоор зөөвөрлөн авч байгаатай холбогдуулан татвар тайлагнах нь асуудалтай, хүнд нөхцөл бйадалтай байсан. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын цалин, орлого тодорхой хэмжээгээр тасалдсан. Засгийн газрын 2020 оны ******* дүгээр тогтоол нь иргэдийн орлогыг хамгаалах чиглэлээр Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын *******-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын *******-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин хөлс, одоо шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөх, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4 5 дахь хэсэгт зааснаар албан татвар ногдох орлогын нийт дүн нь татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан Төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын *******-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын *******-ний өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ноогдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах, татварын албан торгуулиас татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх ийм зохицуулалт гарсан байдаг. Татварын улсын байцаагчдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нөхөн ноогдуулалтын актад уг зохицуулалтыг баримтлаагүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөнгөж байна гэж үзэж байна. Учир нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж заасны дагуу хувиараа хөдөлмөр эрхэлдэг Ж.Б нь 2020-2022 онуудад Засгийн газрын шийдвэрээр удаа дараа хөл хорио тогтоосон, бизнесийн үйл ажиллагаа нь хязгаарлагдаж, зогссон байхад үйл ажиллагаа явуулж борлуулалт хийсэн буюу 2020 онд 129,000,000 төгрөгийн, 2021 онд 143,000,000 төгрөгийн, 2022 онд 152,000,000 төгрөгийн бэлэн хувцас борлуулах үйл ажиллагаа явуулсан гэж үзэж Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3-д заасан тодорхой ба шударга байх зэрэг үндсэн зарчмыг баримтлаагүй байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.7-д заасан "татварын алба, татварын улсын байцаагч нар бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчдын ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд тэтгэмж үзүүлэн ажиллана" заасан үндсэн зарчмыг баримтлаагүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2*******7 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2, 4, 6, 9-д борлуулсан бэлэн хувцасны борлуулалтад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид бүртгүүлээгүй гэж үзэж нөхөн төлбөрийн акт тогтоосон. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1.3-д "Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй", Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т "татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д "Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээг төлсөн татварыг хасаж тооцно" гэж тус тус зохицуулсан. Ийнхүү Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар татварыг нөхөн ноогдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 84.1.1-д зааснаар төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж буюу энэ борлуулалтын холбоотой худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж өгөх ёстой гэж үзсэн. Тодруулбал нэхэмжлэгчийн и-баримтаар бүртгүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдох борлуулалттай холбоотой худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцох ёстой. Ийнхүү нөхөн ногдуулалтын тооцоо хийх аргачлал нь буруу байна. Тооцооллыг дутуу гүйцэтгэснийг бид эс зөвшөөрч байгаа юм.Мөн хугацааны хувьд нөхөн ногдуулалтын акт нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 193 хоногийн хугацаанд шалгаж байгаа нь нөхөн ногдуулалтын актын тэмдэглэл хэсэгт заасан зөрчлийг ач холбогдлын хүрээнд нотлогдохгүй, тогтоогдохгүй, мөн ямар үндэслэлээр сунгагдаж байсан зэрэг нь хянан шалгалтын үр дүнд ямар ч ач холбогдолгүй байгаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн хялбаршуулсан горимд зааснаар татвар төлөгч болох нэхэмжлэгч нь 2020, 2021 оны хувь хүний орлогын албан татварын тайланг Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө гэж заасны дагуу тайлагнасан. Энэ талаар татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын 2 дугаар хуудсанд Ж.Б нь 2020 онд 29,795,000 төгрөгийн, 2021 онд 47 сая төгрөгийн борлуулалт хийж тайлагнасан тухай дурдсан байдаг. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т "хуульд өөрөөр заагаагүй бол татварын хялбаршуулсан горимыг зөвхөн татварын жилээр тооцох бөгөөд тухайн татварын жилийн дундуур уг горимоос шилжихийг хориглоно" гэж заасан. Гэтэл татварын улсын байцаагч нар уг заалтыг үл харгалзан горимыг өөрчилж ногдуулсан 11,567,009.81 төгрөгийн акт тогтоосон нь хууль гэж бус гэж үзэж байна. Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор Засгийн газрын тогтоол гарсан. Хариуцагч тайлбарлахдаа зөвхөн цалин хөлстэй холбоотой татварыг чөлөөлөх талаарх зохицуулсан гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгч миний ойлгож байгаагаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг тодорхой хэмжээгээр хөнгөлөлт, чөлөөлөлтөд бол хамруулж, алданги, торгуулиас татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх зохицуулалт байсан. Үүнийг улсын байцаагч өөрөөр тайлбарлаж байгаа учраас эргэлзээ үүсээд байна. Нэхэмжлэгч 2020, 2021 онд нөхцөл байдал маш хүнд байсан энэ үед хялбаршуулсан журмаар буюу 50,000,000 төгрөгөөс доош орлоготой гэж татвараа өөрөө тодорхойлоод байхад үүнийг хууль бус, өөрөөр хэлбэл татварын орлогыг нуусан гэж үзэж байгаа юм. Мөн Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулах боломжтой байсан. Иймд нөхөн ногдуулалтын актыг холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ЗГ-ын холбогдох тогтоолуудыг хэрэгжүүлээгүй, Татварын еренхий хуулийн холбогдох заалтуудын үндсэн зарчмыг баримтлаагүйгээс миний эрх зөрчигдсөн гэх татвар төлөгчийн гомдлын тухайд: Иргэн Б.Б нь Б дүүрэг 2 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 46 байр 2-8 тоот Г худалдааны төвийн 2 давхар 38.5 м.кв талбай бүхий лангуу эзэмшдэг. Өөрийн эзэмшлийн талбайд татварын хяналт шалгалтын хамрах хугацаа буюу 2*******9-2022 онуудад бэлэн хувцас худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байсан мөн орлого олсон нь хяналт шалгалтын явцад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, татвар төлөгчийн ярилцлага, дансны хуулгаарх орлогын гүйлгээ, пос машины гүйлгээ зэрэг баримтуудаар нотлогддог. Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх 2020 оны ЗГ-ын тогтоолд дурдсан /Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын *******-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын *******-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөх/ гэсэн заалт нь Иргэн Б.Б******* хувиараа бэлэн хувцас борлуулж олсон орлого болох Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл "Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр уйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна", 8.1.2-д "хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого" буюу үйл ажиллагааны орлогод хамаарахгүй болно. Зөвхөн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого олсон иргэд хамаарахаар байна. 3Г-ын тогтоолд дурдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын *******-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын *******-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлөх гэсэн заалт нь дээрх хугацаанд олсон орлогоо тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварт хамаатай бөгөөд иргэний хувиараа үйл ажиллагаа явуулж олсон орлогод хамаарахааргүй байна. Мөн 2020 оны 02 дугаар сарын *******-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын *******-ний өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх гэсэн заалт нь хуулийн дагуу албан татвараа ногдуулан тайлагнасан бөгөөд тайлангаар гарсан татварын өр төлбөрөө төлөөгүй тохиолдолд үйлчлэхээр байна. Иргэн Б.Б нь үйл ажиллагаа явуулж олсон орлогоо тайлагнаагүй, бөгөөд хяналт шалгалтаар илруулсэн зөрчилд ногдох төлбөл зохих албан татварын алданги, торгууль нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарахааргүй. Татварын улсын байцаагч бид хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах, бурэн эрхээ хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж Татварын ерөнхий хууль болон татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын хурээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан. 2. Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх гомдлын хувьд: Татвар төлөгч нь ирүүлсэн гомдолдоо ямар байдлаар эрх зүйн байдал нь дордож байгаа талаар тодорхой зүйлийг дурдаагүй байна. 2*******9 оны 03 дугаар сарын 22-ний өдөр баталсан Татварын еренхий хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2*******9 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2*******7 оны 05 дугаар сарын 1-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасны дагуу 2*******9 онд бэлэн хувцас борлуулж олсон орлогыг хувь хуний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаагүй, татвар төлөөгүй зөрчилд хариуцлага ногдуулахдаа татварын төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зөрчил үйлдсэн хугацаанд мөрдөгдөж байсан 2*******7.05.20-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зуйлийн холбогдох заалт, 2*******5.12.04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ТЕХ-ийн 74.1 дэх заалтаар хариуцлага ногдуулсан. Иймд татвар төлөгчийн эрх зүйн байдал дордох биш эрх зүйн байдлыг дээрдуулсэн гэж үзэж байна. /Нэмэгдсэн өртгийн албан татвар төлө өгүй 2*******9 оны зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 3 дах хэсгийг үндэслэн 30 хувийн торгууль ногдуулсан. Одоо мөрдөгдөж буй хуулиар 40 хувийн торгууль, мөн НӨАТ, ХХОАТ төлөөгүй зөрчилд 74.1 заалтаар 20 хувийн алданги ногдуулсан одоо мөрдөгдөж байгаа хууль нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам Засгийн газраас баталсан алдангийн хэмжээгээр хариуцлага ногдуулах/ зохицуулалттай байгаа. 3. И-баримтаар бүртгүүлсэн НОӨАТ ногдох борлуулалтын орлоготой холбоотой худалдан авалтын НӨАТ-ыг хасаж тооцох ёстой. Ийнхүү нөхөн ногдуулалтын тооцоо хийх аргачлал буруу, тооцоллыг дутуу гуйцэтгэсэн гэх гомдлын хувьд: Татварын хяналт шалгалтаар иргэн Ж. Б нь бэлэн хувцас борлуулж олсон 2*******9 онд 64,152,090.91 төгрөгийн, 2020 онд 113,462,991.00 төгрөгийн, 2021 онд 127,235,606.00 төгрөгийн, 2022 онд 133,628,227.27 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил илэрсэн. Хяналт шалгалтын явцад татварын удирдлагын нэгдсэн систем, бусад баримтуудаар 2*******9 онд 5,949,818.16 төгрөг, 2020 онд 18,045.45 төгрөгийн /НӨАТ/-тай худалдан авалт бүртгэлтэй байсан нь нотлогдсон бөгөөд 2020-2021 онуудад /НӨАТ/-тай худалдан авалтын баримт байхгүй нь нотлогдсон. 2*******9 оны 5,949,818.16 төгрөг, 2020 оны 18,045,45 төгрөгийн нийт 5,967,863.70 төгрөгийн /НӨАТ/-тай худалдан худалдан авалтыг /баримтаар нотлогдсон/ хяналт шалгалтаар илэрсэн орлогын зөрчлөөс хасаж хариуцлага ногдуулсан болно. 4. Хяналт шалгалтыг 193 хоногийн хугацаанд шалгасан нь Нөхөн ногдуулалтын актын 2023 оны 2 дугаар сарын 27-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-нийг дуусталх нийт 193 хоногийн хугацаанд шалгаж байгаа нь өөрөө нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэгт заасан зөрчлийг ач холбогдлын хүрээнд нотлогдохгүй, тогоогдохгүй, мөн ямар үндэслэлээр томилолт сунгагдаж байсан зэрэг нь өөрөө хяналт шалгалтын үр дүнд ямар ч ач холбогдолгүй байгаа нь хууль зөрчсөн байна гэх гомдлын хувьд: Иргэн Ж.Б******* 2*******9-2022 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх *******9 дугаар томилолт 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон. Томилолтын дагуу татвар төлөгчид томилолтыг танилцуулж баримт ирүүлэх шаардлагатай талаар утсаар холбогдсон бөгөөд татвар төлөгч нь гадагшаа томилолтоор яваад ирсэн шалтгаанаар 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдөр ирж албан томилолттой танилцсан байдаг. Мөн татвар төлөгчөөс хяналт шалгалтад шаардлагатай баримтыг ирүүлэх талаар 3 дугаар сарын 31-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /аав нас барсан/ хяналт шалгалтад хамрагдах хугацааны зарим баримтыг 04 дүгээр сарын 04-ны өдөр ирүүлсэн болно. Хяналт шалгалтын явцад татвар төлөгч нь БНХАУ болон Турк улс руу томилолтоор явсан ар гэрт ажил гарсан, эмнэлгийн байгууллагаар явсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Мөн хяналт шалгалтын явцад татварын усын байцаагчдын ээлжийн амралт таарсан, хяналт шалгалтын явцад 2*******9-2022 оны нийт 4 жилийн хугацааны иргэний 5-6 дансны хуулганд боловсруулалт хийх татвар төлөгчөөс тайлбар, тодруулга авах, зардалтай холбоотой нэмэлт баримтууд гаргуулж авах зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан хяналт шалгалтын ажил гомдолд дурдсан 193 хоногийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд хууль зөрчсөн үйлдэл байхгүй болно. 5. Татвар төлөгч нь хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө гэж заасны дагуу 2020, 2021 онуудад хувь хүний орлогын албан татварыг хялбаршуулсан горимоор тайлагнасныг авч хэлэлцээгүй байна гэсэн татвар төлөгчийн гомдлын хувьд: Татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгч нь 2020, 2021 онуудад хувь хуний орлогын албан тайланг хялбаршуулсан горимоор гаргаж 2020 онд 297,950.00 төгрөгийн татвар, 2021 онд 473,056.55 төгрөгийн татвар төлөхөөр тайлан татварын албанд ирүүлсэн. Татвар ногдуулалт, төлөлт, тайлагналтай холбоотой мэдээллийг нөхөн ногдуулалтын актын тэмдэглэл хэсэгт тусгасан болно. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зуйлийн 15.6-д "тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно" гэж заасан. Иргэн Б.Б******* үйл ажиллагааны орлого нь 50 сая төгрөгөөс дээш давсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул хялбаршуулсан горимоор тайлан өгөх хуулийн үйлчлэлд хамаарахааргүй болно.
Мөн 2020, 2021 оны үйл ажиллагааны орлогыг хувь хүний орлогын албан татварын тайланд тусгаж татвар төлөөгүй зөрчилд хариуцлага ногдуулахдаа зөрчилд ногдох нөхөн татвараас хялбаршуулсан горимоор тайлан гаргаж төлсөн 2020 оны 297,950.00 төгрөгийн, 2021 оны 473,056.55 төгрөгийн татварын хасаж тооцсон болно. 6. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд заасан Татварын тайланд залруулга хийх хэсгийн 31.1-т зааснаар Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулах боломжтой байсан буюу 2022 онд ногдоох 9,164,*******8.17 төгрөгийг эс зөвшөөрч байна гэсэн татвар төлөгчийн гомдлын хувьд: Дээр дурдсанчлан Иргэн Ж.Б******* 2*******9-2022 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх *******9 дугаар томилолт 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгогдсон. Татварын улсын байцаагч бид олгогдсон томилолтын дагуу хяналт шалгалтын ажлыг явуулсан. Татварын еренхий хуулийн 31 дүгээр зүйл. Татварын тайланд залруулга хийх, 31 дүгээр зүйлийн 31.1-д "Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан задруулж болно", 31.4-д "Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй гэж заасны дагуу 2022 оны хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага ногдуулсан. Иймд татварын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар Нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийн хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ковид-19 цар тахалтай холбоотойгоор татварын хуульд хамааруулаагүй гэж тайлбар хэлж байна. Монгол Улсын Засгийн газраас тодорхой үйл ажиллагаа явуулж олсон орлогыг татвараас чөлөөлсөн байгаа. Иргэн Ж.Б нь хувиараа бараа худалдан борлуулж олсон орлого нь дээрх Ковид-19 цар тахлын үйлчлэлд хамаарахгүй юм. Засгийн газрын тогтоолоор 2020 оны 04 дүгээр сарын *******-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын *******-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон зөвхөн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон эдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлсөн. Харин нэхэмжлэгчийн орлого нь дээрх орлогод хамаарахгүй. Өөрөөр хэлбэл хувиараа үйл ажиллагаа явуулсан, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд дурдсан үйл ажиллагааны орлого юм. Бид нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэсэн юм. Учир нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх эсэхтэй холбоотой асуудал нь зөвхөн 2*******9 оны зөрчилтэй холбоотой юм. Тухайн үед мөрдөж байсан хуулиар хариуцлага ногдуулахад өмнө нь мөрдөж байсан хуулиас эрх зүйн байдал нь дордвол тухайн хуулийг мөрдөнө гэсэн байдаг. 2*******9 онд Зөрчлийн хууль тогтоомжийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын 30 хувь, алдангийг 20 хувиар хязгаарласан юм. Одоо мөрдөж буй шинэчилсэн хууль нь нэмэгдсэн өртгийн албан татвар 40 хувь, алданги тооцох хугацаа нь 20 хувь гэж зааглахгүй, хязгааргүй болсон. Тухайн оноос өнөөдрийг хүртэл гэж тооцох юм бол асар их хэмжээний асуудал юм. Иймээс Ж.Б******* эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал и-баримт, нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудлыг хасаж тооцоогүй гэдэг. Татварын улсын байцаагч татварын хяналт шалгалтыг хийхдээ бүх баримтыг үндэслэдэг. Бид татвар төлөгчийн эрх зүйн байдлыг хангах ёстой. Мөн нотлох баримтын хүрээнд зардал гарсан бол зардлыг хасах үүрэгтэй. Ж.Б******* хувьд Татварын удирдлагын нэгдсэн систем болон и-баримтаар нотлогдож байгаа зардал нь 2*******9 онд 5.9 сая төгрөг, 2020 онд 18,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримттай. Энэ нэмэгдсэн өртгийн албан татварын зардлыг нь хассан. Баримтаар нотлогдож буй зардлыг нь нийт зөрчлөөс хасаж, үлдсэн зөрчилд нь хариуцлага тооцсон. Ихэвчдэн бензин, шатхуун, утасны төблөртэй холбоотой зардлууд байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сая тайлбартаа хяналт шалгалтыг 193 хоногийн туош явуулсан гэж дурдаж байна. Хяналт шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд явуулсан бөгөөд хяналт шалгалтын явцад татвар төлөгч болон татварын улсын байцаагчаас шалтгаалах хүчин зүйлүүд байсан. Жишээ нь шалгалтын явцад татвар төлөгч 2, 3 удаа гадагшаа явсан, татварын улсын байцаагч ээлжийн амралтаа авсан тохиолдлууд бий. Хугацаа сунгасантай холбоотойгоор татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан асуудал огт байхгүй. Бид томилолт олгосон хугацаа хүртэл тасалбар болгож, алданги торгуулиа шийдсэн байгаа. Хялбаршуулсан горимоор шийдээгүй гэх асуудлын тухайд тухайн татварын жилд 50,000,000 төгрөгөөс доош орлого олсон иргэнийг хялбаршуулсан байдлаар заавал зардал цуглуулахгүй, хүндэрсэн тайлан гаргахгүйгээр 50,000,000 доош орлогынхоо нэг хувийг тайлагнах зохицуулалт юм. Ж.Б******* хувьд 2*******9, 2020 онуудад 50,000,000 төгрөгөөс дээш орлого олсон байдаг. Ийм учраас хялбаршуулсан горимын үйлчлүүлэхэд хамаарахгүй.
Мөн тайлан завсарлах эрхтэй байсан гэж дурдлаа. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно, 31.4-т татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй гэж тус тус заасан. Ийм учраас хяналт шалгалт хийхэд томилолт олгогдож хяналт шалгалт, үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тайлан засварлах боломжгүй. Ковидын нөхцөл байдалтай холбоотой Засгийн газраас маш тодорхой тогтоол гаргасан. Ямар орлогыг чөлөөлөх, ямар орлогыг энэ хугацаанд алданги, торгууль тооцохгүй талаар тодорхой зохицуулсан байгаа. Бид хууль, тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Засгийн газрын тогтоолд дурдсанаар Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын *******-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын *******-ний өдөр хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын татварыг чөлөөлнө гэж заасан. Хувь хүний орлогын албан татварт маш олон төрлийн татвар хамаарна. Хөдөлмөр эрхлэлтийн орлого, цалингийн орлого, үйл ажиллагааны орлого, үл хөдлөх эд хөрөнгийн орлого, түрээслүүлсний орлого гэх мэт. Эдгээрээс Засгийн газрын тогтоолоор зөвхөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой цалин, урамшууллын орлогыг нэг удаа чөлөөлнө.Иргэн Ж.Б******* хувьд үйл ажиллагааны орлого байхгүй юм. Мөн алданги, татварын албан торгуулиас чөлөөлөхтэй холбоотойгоор 2020 оны ******* дүгээр сарын *******-ний өдрөөс 09 дүгээр сар хүртэлх хугацаанд татвар төлөгчдийн хуулийн дагуу ноогдуулан тайлагнасан, төлбөл зохих татварыг заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ноогдуулсан алданги, торгуулиас тухайн татвар төлөгчийг нэг удаа чөлөөлнө гэж заасан. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч эрх зүйн байдлыг дордуулаагүй талаар сая тайлбарласан. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2*******9 оны маргаан дээр ямар нэгэн гомдол байхгүй гэж байгаа учраас бид нар нэхэмжлэгчийн эрхийг дээрдүүлсэн, дордуулсан эсэх талаар мэтгэлцэх шаардлагагүй юм байна гэж үзэж байна. Татварын ерөнхий хууль 2*******9 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдаад 2020 оны ******* дүгээр сарын *******-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хариуцагч сая тайлбарласан 2*******9 оны зөрчилд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд 2008 оны хуулиа барьсан бол 2020-2022 онуудын зөрчилд шинэ хуулиа баримтлан нөхөн ногдуулалтын акт тогтоосон байгаа. И-баримтын зардлыг нотлох баримтаар хавсаргасан байгаа. Уг нь татварын тайлангаас тухайн үйл ажиллагааг олохтой холбоотой и-баримтаар авсан зардлуудыг хасаж өгөх ёстой. Гэтэл манай байцаагч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн и-баримт аппликэйшнээр нь бүртгүүлээд 2 хувийн буцаан олголтоо авсан бүх зардлуудыг хассан.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ж.Б нь Татварын улсын байцаагчдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актын тодорхой хэсгийг буюу Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг зөрчиж, хувь хүний орлогын албан татварыг 2020, 2021 онд хялбаршуулсан горимоор гарган бүртгүүлж, тайлагнасан байхад нөхөн ноогдуулсан 11,567,009.81 төгрөг, Татвар төлөгчийн дараагийн татварын жилд багтаан залруулах боломжтой байсан буюу 2022 онд ноогдох 9,164,*******8.17 төгрөг, нийт 20,731,027.2 төгрөгийн нөхөн ногдуулалтын төлбөрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй.
Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай 2020 оны 04 сарын 09 өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын *******-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын *******-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлсүгэй. гэж заасан байна.
Хариуцагч нь хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуульд заасан Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын *******-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын *******-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлсүгэй гэсэн зохицуулалт нь хувиараа бараа, бүтээгдэхүүн борлуулж олсон орлого буюу үйл ажиллагааны орлогод хамаарахгүй юм гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Учир нь дээрх Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуульд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөхөөр хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн бараа борлуулсны орлого тус хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм.
Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 04 сарын 09 өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд 2020 оны 02 дугаар сарын *******-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын *******-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй. гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, тус хугацаанд хамаарах албан татвар ногдох тайлангаа гаргасан, тайлагнасан татвар төлөгчийн төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөхөөр хуульчилсан байна.
Иймд хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа иргэн Ж.Б нь үйл ажиллагаа явуулж олсон орлогоо тайлагнаагүй бөгөөд хяналт шалгалтаар илрүүлсэн тул татварын алданги, торгуулиас чөлөөлөх дээрх хуулийн зохицуулалт Ж.Бд үйлчлэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна. гэж заасан байна.
Харин одоо үйлчилж байгаа буюу Татварын ерөнхий /2*******9 оны/ хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно: 82.1.2-д төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар. гэж тус тус заасан байна.
Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2*******9 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2*******7 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө. гэж заасан байна.
Иймд дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, хариуцагч нь хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд Ж.Б******* эрх зүйн байдал дордох биш эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, Ж.Б нэхэмжлэлдээ эрх зүйн байдал нь ямар байдлаар дордож байгаа талаар тодорхой тайлбарлаагүй, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн 30 хувийн торгууль ногдуулсан, одоо мөрдөгдөж байгаа хуулиар 40 хувийн торгууль ногдуулахаар байгаа гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...худалдан авалтын НӨАТ-ыг хасаж өгөх ёстой гэж үзэж байна, тодруулбал иргэн Ж.Б миний и-баримтаар бүртгүүлсэн НӨАТ ногдох борлуулалттай холбоотой худалдан авалтын НӨАТ-ыг хасаж тооцох ёстой... гэж тайлбарлаж байх боловч хэзээ үйлдсэн, ямар НӨАТ-ын худалдан авалтын баримтыг НӨАТ-аас хасаж тооцохгүй байгаа талаар тодорхой тайлбарлахгүй, үүнийгээ нотлохгүй байна.
Иймд хариуцагч нь хариу тайлбартаа Татварын хяналт шалгалтаар иргэн Ж. Б нь бэлэн хувцас борлуулж олсон 2*******9 онд 64,152,090.91 төгрөгийн, 2020 онд 113,462,991.00 төгрөгийн, 2021 онд 127,235,606.00 төгрөгийн, 2022 онд 133,628,227.27 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил илэрсэн. Хяналт шалгалтын явцад татварын удирдлагын нэгдсэн систем, бусад баримтуудаар 2*******9 онд 5,949,818.16 төгрөг, 2020 онд 18,045.45 төгрөгийн /НӨАТ/-тай худалдан авалт бүртгэлтэй байсан нь нотлогдсон бөгөөд 2020-2021 онуудад /НӨАТ/-тай худалдан авалтын баримт байхгүй нь нотлогдсон. 2*******9 оны 5,949,818.16 төгрөг, 2020 оны 18,045,45 төгрөгийн нийт 5,967,863.70 төгрөгийн /НӨАТ/-тай худалдан худалдан авалтыг /баримтаар нотлогдсон/ хяналт шалгалтаар илэрсэн орлогын зөрчлөөс хасаж хариуцлага ногдуулсан болно. гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай /2*******9 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно. гэж заасан байна.
Хариуцагч нь хариу тайлбартаа ...иргэн Ж.Б******* үйл ажиллагааны орлого нь 50 сая төгрөгөөс дээш давсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон тул хялбаршуулсан горимоор тайлан өгөх хуулийн үйлчлэлд хамаарахааргүй болно. гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.
******* дугаартай Татварын хяналт шалгалт хийх томилолтоос үзэхэд, уг томилолтыг анх 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн олгосон байх бөгөөд уг томилолтыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухай бүр сунгаж байсан болох нь томилолтын сунгалтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Хугацааны хувьд нөхөн ногдуулалтын акт 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал нийт 193 хоногийн хугацаанд шалгаж байгаа нь өөрөө нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэгт заасан зөрчлийг ач холбогдлын хүрээнд нотлогдохгүй, тогтоогдохгүй мөн ямар үндэслэлээр томилолт сунгагдаж байсан зэрэг нь өөрөө хяналт шалгалтын үр дүнд ямар ач холбогдолгүй байгаа нь хууль зөрчсөн үндэслэлтэй юм. гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий /2*******9 оны/ хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг тус тус баримтлан Татварын улсын байцаагчдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актын тодорхой хэсгийг буюу Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг зөрчиж, хувь хүний орлогын албан татварыг 2020, 2021 онд хялбаршуулсан горимоор гарган бүртгүүлж, тайлагнасан байхад нөхөн ноогдуулсан 11,567,009.81 төгрөг, Татвар төлөгчийн дараагийн татварын жилд багтаан залруулах боломжтой байсан буюу 2022 онд ноогдох 9,164,*******8.17 төгрөг, нийт 20,731,027.2 төгрөгийн нөхөн ногдуулалтын төлбөрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Ж.Б******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ