Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2024/01643

 

 

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 135/2024/00125/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.маа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******** хороолол, ******** байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *******/,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******** хороолол, ******** байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *******/,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******** хороолол, ******** байр, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /утас *******/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын, ******** баг, ******** хотхон, ******** тоотод оршин суух, овогт /утас ********/-т холбогдох

 

2009 оны 09 сарын 08-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг тогтоолгож, 197,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч Т.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.          Хариуцагч Т. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүр үзүүлж хийсэн хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Т. нь Д.*******, ******* нарын нэхэмжилсэн 197,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нартай эвлэрч үнийн дүнг багасгаж 120,000,000 болгон эвлэрч байгаа тул уг төлбөр болох 120,000,000 төгрөгийг 2025 оны 1 дүгээр улиралд багтаан төлөхөө үүгээр тайлбарлаж байна. Төлж дуусах хугацаа 2025 оны 03 сарын 01-нд дуусгана гэв.

 

2.      Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн , , Д.******* нарын нэхэмжлэлтэй, Т.т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. би нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах байдлаар эвлэрч байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийн шаардлага 197,500,000 төгрөгийн 77,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 120,000,000 төгрөгийг 2024 оны 03 сарын 01-ний өдөр төлөх хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч эвлэрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Зохигчид нь шүүх хуралдааны явцад эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 77,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т. нь 2009 оны 09 сарын 08-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 120,000,000 төгрөгийг 2025 оны 03 сарын 01-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ.

 

3. Дээрх зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар , , Д.******* нарын нэхэмжлэлтэй, Т.т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Ц.*******, , Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 77,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т. нь үлдэх шаардлага болох 120,000,000 төгрөгийг 2025 оны 03 сарын 01-ний өдөр дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,215,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 828,150 төгрөгийг хариуцагч Т.аас гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******, , Д.******* нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА