Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2025/00005

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2024/01786/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* гудамж, *******тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас *******/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Нэхий эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажилд ороод ажиллаж байсан. Оёдолчин хийж байхдаа нормоо биелүүлэхгүй мөн үйлчлэгчээр ажиллах нь илүү дээр санагдаад 1988 оноос 1990 он хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан. Энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт, иргэний цахим үнэмлэх, Дархан-Уул аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1988 оны 10 сарын 03-н өдрийн тушаалын хуулбар, 110361, 1557345 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбар зэргийг баримтаар гаргаж өгсөн.

 

3. Шүүхийн журмаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУлсын хүн амын регистрийн карт /ХААТР1/, хаягийн хуудас болон Дархан-Уул аймгийн Төрийн архиваас Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1988 оны 10 сарын 03-н өдрийн 271 дугаартай тушаалыг тус тус гаргуулж, Х.Оюунтуяагаас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Г.*******ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2. Хүсэлт гаргагч нь Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрт 1987-1990 он хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

 

4. Хүсэлт гаргагч Г.******* нь ажиллаж байсантай холбоотой баримт олдохгүй байгаа, тэтгэврийн дэвтрээ алга болгосон үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

 

5. Шүүх хуралдаанаар Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрийн даргын 1988 оны 10 сарын 03-н өдрийн 271 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт, түр чөлөө олгох, түр чөлөөлөх тухай тушаалын хавсралтад ... 15. Г.******* 220 үйлчлэгч ... гэсэн бичилт, гэрч ******* өгсөн ...Г.******* нь 1987 оны 10 сард Дархан хотын нэхий эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажилд орж байсан. Г.******* нь намайг ажиллаж байх хугацаанд ажиллаж байсан. Би 1995 онд төрөөд амралтаа авч байсан. Г.******* нь нэг хэсэг үйлчлэгчээр бас ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Г.*******ийг Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож, Г.*******ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******ийг Дархан хот дахь нэхий эдлэлийн үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА