| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2024/01959/И |
| Дугаар | 135/ШШ2025/00013 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2025/00013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2024/01959/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит баг, ******* тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1969 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд ******* хоёр дахь хүү болж төрсөн. Миний бүх бичиг баримт ******* гэж явдаг. 1985 оноос одоог хүртэл мал маллаж байна. 1996-2000 оны мал тооллогын малын А дансанд миний нэрийг ******* гэж буруу бичсэн байгаа. Энэ зөрчлийг тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Архангай аймгийн Батцэнгэл сумын Малчин даатгуулагчид олгох архивын 2024 оны 09 сарын 24-ний өдрийн лавлагаа, А.******* төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
3. Шүүхийн журмаар *******, нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч А.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
3. Нэхэмжлэгч ******* нь 1996-2000 оны мал тооллогын малын А дансанд миний нэрийг ******* гэж буруу бичсэнээс болж өндөр настны тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн үндэслэлээр баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх, мөн хуулийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
5. Хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* нэрийг 1996-2000 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны бүртгэлд ******* ******* гэж буруу бичсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, №0438987/183/22 дугаартай төрсний төрсний гэрчилгээ, ******* , нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, гэрч *******ийн өгсөн ...Би *******г багаас нь мэднэ. ******* бид хоёр Архангай аймгийн Батцэнгэл суманд байдаг байсан. *******г гэж айл өргөж авсан юм билээ. нь нэг эгчтэй. Эгч нь одоо хаана байдаг талаар нь мэдэхгүй байна. Би гэдэг нэрээр нь л мэднэ. Тэрнээс биш ******* гэдэг нэрээр нь огт мэдэхгүй ... гэх, гэрч ын өгсөн ...******* бид хоёр Архангай аймгийн Батцэнгэл суманд хамт мал маллацгааж байсан. Бид хоёр Архангай аймгийн Батцэнгэл сумын сургуулийг төгсөж байсан. ******* нь манай доод талын ангийг төгсөж байсан. ... г бага байхаас нь л гэдэг байсан. ******* гэдэг талаар нь огт мэдэхгүй. Хэзээнээс л Бор гэдэг байсан... гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд А.******* шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, Архангай аймгийн Архивын тасгийн Малчин даатгуулагчид олгох архив-ын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн лавлагаанд бичигдсэн 1996-2000 оны жилийн эцсийн мал тооллогын А данс-ны жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Архангай аймгийн Архивын тасгийн Малчин даатгуулагчид олгох архив-ын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн лавлагаанд бичигдсэн 1996-2000 оны жилийн эцсийн мал тооллогын А данс-ны жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА