| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00555/И |
| Дугаар | 132/ШШ2025/00004 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 132/ШШ2025/00004
2024 12 24 132/ШШ2025/00004
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Булган аймаг, ******* сум, 2 дугаар багт оршин суух, *******-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00555/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Эрдэнэбулган оролцов.
Хүсэлт гаргагч ******* нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийх хүсэлт бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 1 дүгээр багт 1985-1988 онд мал аж ахуйд ажиллаж байсан. Увс аймгийн архиваас цалингийн цэс бүрдүүллээ. Иймд 1985-1988 оны мал аж ахуйд ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1985-1988 оны хооронд ажиллаж байсан *******гийн цалингийн тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,
-*******гийн цалингийн 1985-1988 оны баримт /хэргийн 5-8-р хуудас/,
3. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн шүүх Н.Мөнхбат, Ж.Жамбалравдан нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч *******гийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажилласан. Гэвч ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Хүсэлт гаргагч ******* нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь цалингийн цэс, гэрч Н.Мөнхбат, Ж.Жамбалравдан нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
4. Иймд хүсэлт гаргагчийг Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******-ийг Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ