| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00549/И |
| Дугаар | 304/ШШ2025/00006 |
| Огноо | 2025-01-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 304/ШШ2025/00006
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Т******* б******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт Э*******ын Ц*******т холб*******ох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,034,715.46 /дөрвөн сая гучин дөрвөн мянга долоон зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00549/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* б******* ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Ц******* нь Т******* б******* ф******* ББСБ ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 93001-36325 тоот зээлийн гэрээ байгуулж, хэрэглээний зориулалтаар зээл авсан. Иймд 4,034,715.46 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ц******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 4,034,715.46 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* б******* ф******* ББСБ ХХК нь хариуцагч Э.Ц*******т холб*******уулан нийт 4,034,715.46 /дөрвөн сая гучин дөрвөн мянга долоон зуун арван тав/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Ц******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т******* б******* ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,034,715.46 /дөрвөн сая гучин дөрвөн мянга долоон зуун арван тав/ төгрөгийг хариуцагч Э.Ц******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 39,753 /гучин есөн мянга долоон зуун тавин гурав/ төгрөг, хариуцагч Э.Ц*******оос 39,753 /гучин есөн мянга долоон зуун тавин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА