Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 304/ШШ2025/00007

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: С******* л*******ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б*******ы Б*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,063,394.54 /нэг сая жаран гурван мянга гурван зуун ерин дөрөв/ төгрөг гаргуулах тухай 132/2024/00557/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С******* л*******ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б******* нь С******* л*******ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр БЗГ22-3455 тоот зээлийн гэрээ байгуулж, хэрэглээний зориулалтаар зээл авсан. Иймд 1,063,394.54 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 1,063,394.54 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С******* л*******ХХК нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан нийт 1,063,394.54 /нэг сая жаран гурван мянга гурван зуун ерин дөрөв/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С******* л*******ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлага 1,063,394.54 /нэг сая жаран гурван мянга гурван зуун ерин дөрөв/ төгрөгийг хариуцагч Б.Б******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 15,050 /арван таван мянга тавь/ төгрөг, хариуцагч Б.Б*******гээс 15,050 /арван таван мянга тавь/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА