| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00607/И |
| Дугаар | 145/ШШ2025/00003 |
| Огноо | 2024-12-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 145/ШШ2025/00003
| 2024 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 145/ШШ2025/00003 | Арвайхээр сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “.........................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................ сумын ...................дүгээр баг, ................ гэх газар оршин суух, Д.................н Ш....................т холбогдох
“3,515,013 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: “...................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ш....................т нь манай компанитай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллаж эхэлсэн ба энэхүү ажиллах хугацаандаа өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж буюу хурд хэтрүүлснээр компанид 3,515,013 төгрөгийн хохирол учруулсан. Хариуцагч Д.Шүхэрт нь өөрийн буруутай ажиллагааг хүлээн зөвшөөрч рейсийн цалингаас төлбөрөө барагдуулна гэсэн боловч архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэж хохирлыг барагдуулахгүйгээр ажлаа хаяж явсан. Иймд Д.Ш................с 3,515,013 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ш шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие .................ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж.................тай харилцан тохиролцож ....................ХХК-ийн нэхэмжилсэн 3,515,013 төгрөгөөс 515,013 төлөхгүй байхаар, 3,000,000 төгрөгийг 6 хувааж буюу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцачийн гаргасан хариу тайбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “..................” ХХК нь хариуцагч Д.Ш..................д холбогдуулан “3,515,013 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “..................” ХХК-ийн “3,515,013 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 515,013 төгрөгийг төлөхгүй байхаар 3,000,000 төгрөгийг 6 хувааж буюу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөгийг төлөхийг хариуцагч Д.Ш................... нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “.................” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ш....................д холбогдох “3,515,013 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Д.Ш...............с 71,190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71,190 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.