| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00467/И |
| Дугаар | 140/ШШ2024/00488 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 140/ШШ2024/00488
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүрэг ******* хороо согоотын ******* тоотод оршин суух ******* овогтой *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.******* цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* хотын ******* , 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* хотын ******* туслахаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* хотын ******* , 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* хотын ******* туслахаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Ц.******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн ын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/2008 дугаартай лавлагаа, 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нээлгэж хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн ын хэлтсийн даргын 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаартай нарын хуваарь батлах тухай тушаал, Завхан аймгийн ******* хотын хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай түр ажиллуулах тухай тушаал, Завхан аймгийн ******* хотын хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.
Түүний Завхан аймгийн ын хэлтсийн даргын 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаартай нарын хуваарь батлах тухай тушаал, Завхан аймгийн ******* хотын хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай түр ажиллуулах тухай тушаал, Завхан аймгийн ******* хотын хүүхдийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалуудаар тогтоогдож байна.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт Цэнднаагийн *******ыг
-1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* хотын ******* ,
- 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* хотын ******* туслахаар ажиллаж байснаар тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ