Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 140/ШШ2024/00489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймаг ******* сум ******* багт оршин суух ******* овогт*******гийн *******ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.******* цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1975 оноос 1980 он хүртэл ******* сумын дунд сургууль төгсөж, ******* сумын ******* багт аав*******, ээж ******* нарын хамт мал маллаж байсан билээ. Одоог хүртэлх хугацаанд ******* сумын ******* багт мал маллаж байгаа бөгөөд одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон бөгөөд 1983 оноос өнөөг хүртэлх хугацаанд мал маллаж байгаа билээ 1980, 1981, 1983, 1984 онд аав*******гийн нэр дээр архивын лавлагаа гарсан байна.1983 оны 01 дүгээр сарын 01-ээс 1995 оны 01 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.

Ц. нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн ын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай лавлагаа, Завхан аймаг ******* сумын газрын 1986, 1982, 1985, онуудын 70 дугаар дансны хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн ын хэлтсээс түүний нөхөн д хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.

Түүний Завхан аймгийн ын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай лавлагаа, Завхан аймаг ******* сумын газрын 1986, 1982, 1985, онуудын 70 дугаар данснууд, Завхан аймгийн Улсын ийн хэлтсийн маягт ХААТР-1 А-гийн 14-т 1987 он *******- нэгдэл хоньчин гэсэн бичилт хийгдсэн байна. Мөн энэ талаар мэдүүлсэн Б., Н. нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт*******гийн *******ыг

-1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* ******* нэгдэлд ажиллаж байснаар тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Б.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ