| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00457/И |
| Дугаар | 140/ШШ2024/00490 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 140/ШШ2024/00490
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн, ******* сумын ******* дүгээр баг ******* төвийн хэсэг ******* гудамж ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Завхан аймгийн, ******* сумын ******* дүгээр багт оршин суух *******ын д холбогдох,
*******5,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны *******0 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны *******0 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад хэлэлцлээ. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.******* түүний өмгөөлөгч И. нар /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* миний бие О.д 2024 он 08 дугаар сарын 06-ны өдөр *******9,000,000 (Арван есен сая) төгрөгний 4х5 буюу 20 зуслангийн амины гурвалжин төмөр каргаз рамтай байшинг *******0 хоногийн хугацаанд гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд заагдсан төлбөр тооцоог хуваарийн дагуу хийсэн бөгөөд зарим зүйл буюу хоолны материал, ус ундаа, тамхи, хонь худалдан авах зэргээр илүү мөнгө гаргаж зарцуулсан. Мөн гүйцэтгэгч талын гагнуурчин болох ын ын гуйлтаар 5084*********************208 тоот дансанд *******00,000 төгрөг хүртэл шилжүүлсэн. Эдгээр илүү зарцуулсан мөнгийг гэрээнд заагдсан сүүлд төлөгдөх төлбөрийн үнийн дүнгээс хасаж тооцохоор байсан. 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрээний дунгийн нийт *******0,000,000 төгрөгний 70 хувийг буюу урьдчилгаа *******3,300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын *******2-ны өдөр гэрээний явцын төлбөр болох *******,900,000 төгрөг нийт *******5,200,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 8**************035406 тоот дансанд шилжүүлсэн 2024 оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр дотор заслын материал авчирна гам Улаанбаатар хот руу яваад одоог хүртэл ирэхгүй байна. Энэ хугацаанд М. Н. /бүтэн нэрийг мэдэхгүй мужаан хийж байсан/ О. нартай гар утсаар ярих, мсж бичих, фэйсбүүк чатаар холбогдох зэргээр гэрээний үүргээ биелүүлах талаар сануулсан боловч "өнөө маргаашгүй очоод хийлээ" гэж одоог хүртэл худлаа ярьж гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхгүй байна. Иймд О.зэс *******5,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ..
Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч би Нэхэмжлэгч Иргэн. *******той гэрээ байгуулан төмөр карказтай 20м2 зуны шовгор байшинг *******М2 нь 950.000 төгрөг байхаар тохиролцож гэрээ ёсоор материал үнэ тээврийн зардал ажлын хөлсийг оролцуулан Төв аймгийн ******* сумын нутаг дэвсгэр орчимд *******ын эзэмшил газар дээр Гагнуурчин Мужаан ийн хамт 7 хоногийн хугацаанд барьж 80 хувь гүйцэтгэлтэй барьж гүйцэтгэсэн. Одоо үлдэгдэл ажил буюу хаалга цонх суулгах паркет шал шахах ажил байгаа боловч иргэн нь *******0 хувь буюу *******.900.000 төгрөгөөр хугацаа хэтэрч өгсөн болон одоо үлдсэн материал ажлын хөлсний үлдэгдэл 20% мөнгө 3.800.000 төгрөг өгөх боломжгүй гэсний улмаас хугацаа алдаж надад хувийн ажил гарч өөр газар олон хонгоор явах хугацаанд хамтарч уг барилга барилга барьсан нар очиж хийх гэсэн боловч той үл ойлголцлоос болж одоог хүртэл хийгээгүй болно. Одоо Бүргэд хаалга болон паркет дулаалгын шилэн хөвөн бусад материал гагнуурчин ын гражид бэлэн байгаа иргэн *******ыг үлдэгдэл материал ажлын хөлсний үнэ болох 3.800.000 төгрөг шилжүүлээгүй хоорондын үл ойлголцлоос байшинг дулаан улиралд гүйцээж барих боломж гаргаагүй. Иймд *******ын нэхэмжилсэн *******5.200.000 төгрөг нь байшингийн материал ажлын хөлс тээврийн зардал багтаад эзэмшил газар дээр нь 4х5 хэмжээтэй зуны шовгор баригдсан байгааг хавсралт зураг болон ажил гүйцэтгэсэн Гагнуурчин Мужаан болон ******* нар баталгаажуулна. Нийт *******9.000.000 төгрөгөөр хийсэн гэрээний үлдэгдэл 20% буюу 3.800.000 төгрөг ******* өгөхөөр тохирсон нөхцөлд хаалга цонх паркетэн шал шахаж үлдэгдэл ажлуудыг хийж гүйцэтгэхэд бэлэн байна Барилгын ажлын явц гүйцэтгэлийн зурагнуудыг хавсаргав гэжээ.
Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тийм. Би огт худлаа яриагүй, бүгд утсан дээр баримтаар байгаа, мөн плаш дээр хуулж авсан байгаа. Шаардлагатай гэх юм бол нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой. Хариуцагч талын гаргасан хашааг би өөрийнхөө зардлаар янзалсан. Мөн тодорхой хэмжээний харуул манаа гаргаж хөлсийг нь төлж байсан. Намар эд хүмүүсийн хөдөлгөөн их үед би 7 хоногоор хүн цалинжуулж дутуу барьсан карказыг мануулсан. Хэрэв тэгээгүй бол дотроос нь паниар ховхлоод авах байсныг би мэдэхгүй. Одоо бол тийм боломжгүй, яагаад гэвэл би гаднаас нь төмөр хашаа бариад хүн орох боломжгүй болгосон. Хариуцагч тал тохирохгүй гэж байгаа бол материалаа өөрсдөө аваад миний мөнгийг буцааж өг гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: Л.*******ын хувьд О. гэдэг хүнтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад *******0 хоногийн дотор байшин бариулахаар болсон. О. гэрээнд заасан *******0 хоногийн хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүй учраас Л.******* 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хохирч байна. Л.******* шүүхэд гаргасан тайлбартаа ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар алданги тооцох байсан, гэхдээ алданги тооцохгүй, үндсэн мөнгө болох *******5.200.000 төгрөгөө багасгаад барилга барьсан карказны үнэ болох 7.000.000 төгрөгийг хасаад 8.200.000 төгрөгийг гаргуулъя гэдэг эвлэрэх саналыг гаргахад хариуцагчийн хувьд эвлэрлийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш О.ыг ямар нэгэн байдлаар байшингаа барих болов уу гэж ************** сар хүртэл харсан боловч энэ хугацаанд байшинг бариагүй. Нэхэмжлэгчийн хувьд гэрээнд заасны дагуу алданги тооцож нэхэмжлээгүй учраас хариуцагчаас гаргуулах 8.200.000 төгрөгийг богино хугацаанд гаргаж өгнө үү гэдэг саналыг гаргаж байн. О. гэрээгээ биелүүлээгүй, гэрээнд зааснаар ажил гүйцэтгэх гэрээг хүлээсэн үүргээ биелээгүй байна. Одоо үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 8.200.000 төгрөг дээр эвлэрч байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: О.тэй ярилцсан. 8.200.000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч О.д холбогдох *******5.200.000 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. 8.200.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******од өгөхөөр хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.5-д зааснаар хариуцагч О. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235*******50 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.ээс **************7575 төгрөг, төрийн сангийн орлогоос **************7575 төгрөгийг тус тус гаргуулж нийт 235*******50 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.5-д зааснаар Л.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч О.ээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт *******5.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж 8.200.000 төгрөг болгож мөн дутуу баригдсан барилгыг өөртөө авахыг хүссэнийг хариуцагч О.ий итгэмжлэгдсэн төлөөлөгч О. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235*******50 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.ээс **************7575 төгрөг, төрийн сангийн орлогоос **************7575 төгрөгийг тус тус гаргуулж нийт 235*******50 төгрөгийг нэхэмжлэгч Л.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ