Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 11

 

 

                                                           

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгч И.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Ишгомбын Болдсайханд холбогдох эрүүгийн 201525031418 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Бэсүд овогт Ишгомбын Болдсайхан, Монгол Улсын иргэн, 1954 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 63 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, радио техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 45-156 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:

- 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар районы ардын шүүхийн 112 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 110-р зүйлийн А ангид заасныг баримтлан 1 жил хорьж, хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар сольж 400 төгрөгөөр торгосон,

- 1986 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын районы ардын шүүхийн 53 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 110-р зүйлийн Б ангид заасныг баримтлан 2 жил хорих ял шийтгүүлсэн,

- 1990 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын шүүхийн 40 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3, 157 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн,

- 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн ардын шүүхийн 152 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, урьд 40 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 3 жилийг нэмж бүгд 6 жил хорих ял оногдуулсан, 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,          

2002 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 262 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:УХ54121505/,       

Шүүгдэгч И.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул рестораны үүдэнд Ч.Даваачулуунаас “хүүхдийг нь цагдаагийн академид оруулж өгнө” гэж 500.000 төгрөгийг, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвийн гадна Ч.Батсайханаас “ТҮЦ”-нд цахилгаан залгуулж өгнө” гэж 200.000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Баасанжаваас “канад улс руу уул уурхайн чиглэлээр гаргана, АНУ явах урилга авч өгнө” гэж нийт 2.450.000 төгрөгийг тус тус хуурч залилан авч, бусдад нийт 3.150.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч И.Баас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..тэр маань надтай таараад манай найз Даваачулуун гэх залуу байгаа хүүхэд нь цагдаагийн академид орох гэж байгаа гэсэн таньдаг хүн байна уу гэхээр нь би нэг таньдаг хүн байгаа асуугаад үзье гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн академийн найзаасаа асуусан тэр маань тэтгэвэрт гарсан байсан ба би сургуульд оруулж өгнө гээд 500.000 төгрөг авчихсан байсан ба түүнийгээ үрээд дуусгачихсан юм. Дараа нь би энэ авсан мөнгөө эргүүлээд өгчихсөн. Би 2015 оны 10 дугаар сард санагдаж байна. Бөмбөгөр худалдааны төвийн ормоос такси бариад явж байтал таксины жолооч нь хороололд ТҮЦ-тэй тог татуулмаар байна гээд байхаар нь би гэрийнхээ цахилгаан хийдэг хүн байгаа болохоор болчих байх гэж бодоод тэр таксины жолоочид тогийг залгуулаад өгье гэж хэлээд бэлнээр 200.000 төгрөгийг нь авчихсан ба бас л удалгүй эргүүлээд өгчихсөн. Г.Баасанжавыг би таньдаг юм. Тэгээд энэ үед надтай таараад Г.Баасанжав нь манай охин Америкийн нэгдсэн улсад байдаг юм. Охиныхоо араас явмаар байна гэхээр нь би Америкийн виз гаргаж өгнө гэж хэлээд дээрх мөнгийг нь авчихсан юм..” гэсэн мэдүүлэг /2хх-117-118х/,

Хохирогч Ч.Даваачулуунаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Би өөрийн хүү Тэргэлчулууныг цагдаагийн академид оруулмаар байна гээд урт цагаанд үсчин хийдэг Ганаа гэх эмэгтэйд ярьсан юм. Тэгсэн чинь Ганаа надад найдвартай танай хүүхдийг сургуульд оруулаад өгөх хүн байна, урьдчилгаа 500.000 төгрөг өгдөг юм гэж хэлсэн. Тэгээд надад Сайхнаа гэдэг хүний 95159840 дугаарыг өгөөд яриад уулз гэж хэлсэн. Би 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сайхнаа гэдэг эмэгтэйтэй утсаар ярьж байгаад Туул рестораны өмнө 500.000 төгрөг аваачиж өгсөн. Үүнээс хойш нэг удаа ярьсан чинь манай хүүхдийг сургуульд оруулж өгч чадахгүй нь дансныхаа дугаарыг өгчих гээд авсан. Тэгээд миний мөнгийг ч шилжүүлээгүй гар утсаа авахгүй одоо бүр гар утасгүй болсон байна. Одоо утас нь холбогдохгүй байна. Үсчин Ганаа дээр Сайхнаа ирж үсээ засуулдаг байсан гэсэн. Би хүүхдийнхээ сургуулийн материалыг канондоод 500.000 төгрөгийн хамт өгсөн. Мөнгө өгөхөд Сайхнаа бид хоёроос өөр хүн байгаагүй ..” гэсэн мэдүүлэг /1хх-21-22х/,

Хохирогч Ч.Батсайханаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Би 2015 оны 10 сарын 14-ний өдөр таксинд явж байтал Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвийн үл таних 2 эмэгтэй гараа өргөхөөр нь аваад 21-р хороолол орох замд ТҮЦ-ний тог тавиулах гээд чадахгүй байгаа тухайгаа санаандгүй хэлчихсэн чинь нэг эмэгтэй нь очиж үзье гээд Хар хорин цогцолборын хажууд байрлалтай манай ТҮЦ-ийг хараад зургийг нь авсан. Тэгсэн арай ахимаг насны эмэгтэй нь би Баянгол дүүргийн эрчим хүчний яаманд таньдаг хүнтэй гээд нэг хүнтэй утсаараа ярьж байснаа надад 200.000 төгрөг өгчихвөл хүн хоолонд оруулаад цахилгааныг чинь тавиулаад өгье гэхээр нь итгээд буцаж эргээд Дарь-Эх рүү гэртээ очиж эхнэрийгээ аваад хамт 21-р хороолол руу явж нэг эмэгтэйг нь буулгаад наашаа Хархорин захын тэнд хоолонд оруулчихаад буцаж анх суусан Бөмбөгөр худалдааны төвийн үүдэнд ирж машин дотор бэлнээр 200.000 төгрөгөө өгсөн. Миний мөнгийг аваад Бөмбөгөр лүү орж үсний будаг аваад гараад ирье гэж хэлээд буусан. Тэгээд хэсэг хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь тэр эмэгтэйн 95157885 дугаарын утас руу залгаж асуухад за байж байгаарай одоохон гарлаа үсээ янзлуулж байна гээд хэсэг хугацааны дараа дахиад залгахад утсаа авахгүй болчихоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэр эмэгтэй өөрийгөө Дэлгэр гэж танилцуулж байсан ..” гэсэн мэдүүлэг /1хх-30-31х/,

Хохирогч Г.Баасанжаваас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хороо ГХЯ-ны урд талд Сайхнаа гэх үл таних эмэгтэй хүүхдүүдийг чинь Канад улс руу геологи уул уурхайн чиглэлээр гаргаж өгнө, таныг АНУ руу визийг чинь гаргаж өгнө гэж хэлээд 2.300.000 төгрөг аваад одоог болтол сураггүй алга болсон. Сайхнаа нь 1 жилийн өмнө надаас хөөрөг хийлгүүлж авна гэж танилцаж байсан надаас нэг хөөрөг аваад зарчихаад өгч байсан. Утас нь 95157885 гэсэн дугаараас надтай холбогдож байсан. Би Сайхнаад бэлнээр мөнгөө өгсөн ..” гэсэн мэдүүлэг /хх-224х/ болон түүний “..намайг 2016 оны 6 сарын эхээр санагдаж байна гэртээ байж байхад Сайхнаа гэдэг эмэгтэй ирээд та хөөрөг авсан гэсэн юм гэж хэлээд яриа хөөрөө хийсэн. Ингээд Говь-Алтай аймгийн харъяат хүмүүс болж таараад хэсэг юм ярьж байгаад би хүүгээ гадаадаас ирвэл авчраад үзүүлж байгаад хөөрөг худалдан авна гэж хэлээд явсан ба түүнээс хойш 2-3 удаа утсаар ярьж байсан. Ингээд нэг удаа ирэх үед нь би хүү охин 2 ажилгүй байна гэж хэлсэн чинь гадаад явуулж өгч чадна гэсэн. Ингээд би хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ гэхэд бичиг баримт хэрэгтэй гэж хэлээд уул уурхайн мэргэжлээр гадаадад сурах 2 хүн явуулж чадна гэсэн. Ингээд би өөрийнхөө хүүг эхнэрийн хамт явуулахаар ярьсан чинь хахуульд нь 2 сая төгрөг хэрэгтэй гэсэн ба гадаад паспорт, диплом, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, тодорхойлолт зэрэг бүрдүүл гэж хэлээд дээрх баримтуудыг бүрдүүлж мөнгөтэйгээ хамт гадаад явдлын яамны гадаа очиж уулзаад хамт байж байхад гадаад явдлын яамнаас өндөр бор хүүхэн гарч ирээд уулзсан ба хуралд орох гэж байна хурдал гэж хэлээд би ч 2.450.000 төгрөгийг бичиг баримтын хамт өгсөн. Ингээд сүүлдээ бичиг баримт байхгүй, мөнгө ч байхгүй болж сураг тасарсан. Сүүлдээ Сайхнаатай 95157885 утсаар ярьж асуухад би үхэл зовлон тохиолдож хөдөө явж байна гэж хэлээд утсаа тасалсан. Ямар учраас 2.450.000 төгрөг болсон юм бэ гэвэл эхний 2 хүүхэд явуулах асуудал нь 2.000.000 төгрөг, 450.000 төгрөг нь намайг гадаад паспорт авч Америк явуулах урилга авч өгнө гэж хэлээд байхаар нь зөвшөөрч мөнгөө өгсөн юм. Дээрх мөнгийг хүү Анар-Эрдэнээсээ 2 сая төгрөгийг авч, үлдсэн мөнгө нь өөрт байсан мөнгөө өгсөн ..” гэсэн мэдүүлэг /2хх-3х/,

Иргэний нэхэмжлэгч Б.Анар-Эрдэнээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Манай аав Баасанжав нь 2016 оны 6 сарын сүүлээр байхаа намайг болон манай эхнэрийг гадаад руу явуулах боломж гарсан гэж хэлээд хэн тэгж байна би уулзах уу гэхэд хүнд хэлж болохгүй гэсэн гээд надаас нуугаад байсан ба намайг иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ сургууль төгссөн бичиг баримтуудыг эхнэр бид хоёроос нэхсэн. Ингээд би бүрдүүлж аавд өгсөн. Тэгтэл аав энэ бичиг баримтыг өгөхөд 2 сая төгрөгийг гадаад явуулж байгаа хүндээ өгнө гэж хэлээд надад байсан мөнгийг авсан юм. Түүнээс гадна аавыг өөрийг нь гадаад явуулна гэж хэлээд 450.000 төгрөг нэхсэн байсан ба түүнийг бас аав өөрт байсан мөнгөө нийлүүлээд 2.450.000 төгрөгийг нөгөө хүндээ уулзаад өгөх гэтэл хамт хот руу ирж гадаад хэргийн яамны гадаа танихгүй эмэгтэй хүнд аав өөрөө өгсөн гэдгийг хэлсэн юм. Ингээд сүүлдээ нөгөө хүн утсаа авахгүй алга болсон гээд хайж эхэлсэн, ингээд цагдаад гомдол өгч шалгуулаад Болдсайхан гэх хүн залилан хийсэн талаар мэдсэн ..” гэсэн мэдүүлэг /2хх-5-6х/,  

Гэрч Б.Ганчимэгээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Нямхүү нь Сайхнаа гэдэг хүнийг дагуулж ирж Сараа дээр үйлчлүүлдэг болсон. 2015 оны 7-р сарын үеэр Сайхнаа манай үсчингийн газар орж ирээд Сараа дээр үйлчлүүлж байхдаа зар мэдээ уншаад сууж байсан. Тэгээд өөрийгөө цагдаагийн академи болон төмөр замын сургуульд хүүхэд оруулна гэж хэлсэн. Тэгээд саяхан Эрхүү рүү тэтгэлгээр хүүхэд явуулсан гэж ярьсан. Манай дүүгийн хүүхэд өмнө нь цагдаагийн академид орох гээд орж чадаагүй ба би дүүгээ хэлье гэж бодоод Сайхнаагийн гар утасны дугаарыг авсан. Тэгээд би дүүдээ хэлсэн чинь жил өнгөрсөн болохоор ороогүй. Дараа нь Даваачулуунтай сургуулийн тухай ярилцаад сууж байтал Даваачулуун хүүхдээ цагдаагийн академид тэнцсэнгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн академид оруулдаг хүн байсан, чи яриад үз гээд Сайхнаагийн гар утасны дугаарыг нь өгсөн. Тэгээд Даваачулуун өөрөө Сайхнаа гэх эмэгтэйтэй уулзаад мөнгөө өгчихсөн байсан. Тэгээд би чи мөнгө төгрөг өгөөд юу болчихов гээд хажуу талынхаа үсчин Сараагаас Сайхнааг авчирч үйлчлүүлсэн найз Нямхүүгийн гар утасны дугаарыг аваад залгасан. Тэгээд танай найз Сайхнаа манай найзаас мөнгө авсан байна гэж асуусан чинь миний багийн найз байгаа юм гэж хэлсэн. Сараа саяхан явж байгаад Сайхнаатай таараад манай дархан Даваачулууны мөнгийг нь өгнө гэсэн чинь би гутал зарж байгаа муухай юм болсон гутал зараад мөнгийг нь өгнө гэж хэлсэн гэсэн. Тэгээд Сараа одоо барьж байгаа гар утасны дугаарыг нь аваад Даваачулуунд өгсөн. Даваачулуун Сайхнаад 500.000 төгрөг өгсөн гэсэн. Сүүлд Сайхнаа дахиад 1 сая төгрөг өгчих гэсэн гэж байсан. Даваачулуун болохоор өгөөгүй гэсэн ..” гэсэн мэдүүлэг /1хх-24-25х/,

Гэрч Сарантуяагаас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2015 оны зун санагдаж байна. Нямхүү эгч гаднаас орж ирэхдээ Сайханаа гэх эмэгтэйг дагуулж орж ирсэн ба тэр эмэгтэйг сайн найзтайгаа таараад гэж хэлээд дагуулж орж ирсэн. Ингээд Нямхүү эгч надаар үсээ засуулаад нөгөө эмэгтэй юм ярьж байгаад гарсан юм. Түүнээс хойш Сайхнаа /Болдсайхан/ эгч 2 удаа орж ирээд үйлчлүүлээд гарсан ..” гэсэн мэдүүлэг /1хх-132х/,

Гэрч Д.Зуунасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..би 2015 оны 10 сарын 14-ний өдөр гэртээ байж байтал манай нөхөр Батсайхан над руу залгаад 200.000 төгрөг бэлдэж бай би очиж байна гэхээр нь яах гэж байгаа талаар асуухад таксинд явж байгаад сайн санаатай хүнтэй танилцлаа, энэ нэг хүн ТҮЦ-ний тогийг тавиулаад өгье гэнээ гэж хэлээд удалгүй гэрийн гадаа нөгөө эгчтэй ирчихлээ гэхээр нь би гараад хамт явсан. Тэгээд би машинд суутал арын суудал дээр 2 эмэгтэй суучихсан явж байсан ба Хар хорин захын тэнд очиж манай ТҮЦ-ийг харсан. Тэгтэл нөгөө 2 эмэгтэй өлсөөд байна хоолонд оруулаадахаач гэхээр нь манай нөхөр бид 4 хоолонд орчихоод гартал нэг эмэгтэй нь замын хажууд буугаад яваад өгсөн. Үлдсэн эмэгтэй нь буцаж Бөмбөгөр худалдааны төв орно гээд ирсэн. Бөмбөгөрийн гадаа ирээд зогстол бэлнээр 200.000 төгрөг тоолж аваад би ороод үсний будаг аваадахъя та 2 хүлээж бай гэсэн. Тэгээд бид 2 хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Мөнгө аваад миний бичиг баримт надад байхгүй байна, би гарч ирээд хамт манай гэр лүү явъя тэгээд манай гэрийг мэдээд ав гэж байсан ..” гэсэн мэдүүлэг /1хх-32-33х/,   

         Шүүгдэгч И.Бы иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-46х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-47х/, оршин суух хаягийн тодорхойлолт /1хх-129х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-52-63х, 110-114х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч И.Б нь 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул рестораны үүдэнд Ч.Даваачулуунаас “хүүхдийг нь цагдаагийн академид оруулж өгнө” гэж 500.000 төгрөгийг, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвийн гадна Ч.Батсайханаас “ТҮЦ”-нд цахилгаан залгуулж өгнө” гэж 200.000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Баасанжаваас “канад улс руу уул уурхайн чиглэлээр гаргана, АНУ явах урилга авч өгнө” гэж нийт 2.450.000 төгрөгийг тус тус хуурч залилан авч, бусдад нийт 3.150.000 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан 2.450.000 төгрөгийн хохирлоос хохирогч Г.Баасанжавд 800.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 1.650.000 төгрөгийг 2018 оны 4 сарын 01-ний өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хохирол төлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 104 хоног цагдан хоригдсон болохыг  тус тус дурьдав.