| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00555/И |
| Дугаар | 140/ШШ2024/00492 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 140/ШШ2024/00492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух М.******* нэхэмжлэлтэй
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.******* нь 1969 онд төрсөн, Одоо Завхан аймгийн ******* сумд оршин сууж байна. Би 1989 онд Завхан аймгийн ******* ******* мэргэжлийн сургуулийн ******* ангийг мэргэжлээр төгсөөд 1989 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ийн ******* ******* томилогдон 1995 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаад ажлаасаа гарсан. Энэ хугацаанд манай байгууллага 1991 онд компани болж нэр нь өөрчлөгдөж байсан. Аймгийн аас ажиллаж байсан талаараа лавлагаа авахад миний анх ажилд орсон ажлаас гарсан тушаал гарсан боловч дунд нь нэр өөрчлөгдөхөд буюу ******* ын нормчны ажлаас чөлөөлсөн, ХК-д ажилд томилсон тушаал байхгүй тул шүүхээр тогтоолго гэж ын байгууллагаас миний материалыг хүлээн аваагүй юм. Иймд намайг 1989 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ******* хорооны харьяа хотын ******* ******* , 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн ийн компанид ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1989 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ******* хорооны харьяа хотын ******* ******* , 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн ийн компанид ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
М.******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн ын тасгийн тодорхойлолт, 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээлгэж 1989 оноос1995 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хорооны харъяа хотын ******* ын даргын 1989 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 285 дугаартай Тэтгэмж олгож, ажилд авах тухай тушаал, Завхан аймгийн компанийн 1995 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, ын дэвтрийн хуулбар, Хуулийн этгээдийн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэлийн хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн ын хэлтсээс түүний нөхөн д хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.
Түүний 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээлгэж 1989 оноос1995 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хорооны харъяа хотын ******* ын даргын 1989 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 285 дугаартай Тэтгэмж олгож, ажилд авах тухай тушаал, Завхан аймгийн компанийн 1995 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудаар тогтоогдож байна.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хан жаргалант овогт Монхорын *******г
-1989 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ******* хорооны харьяа хотын ******* ******* ,
-1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн ийн компанид ажиллаж байснаар тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч М.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ