| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00475/И |
| Дугаар | 140/ШШ2025/00001 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 140/ШШ2025/00001
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,
Нэхэмжлэгч: аймгийн, ******* сумын ******* баг ,*******ын гол ******* аваргын ******* гудамж *******03-р байр 1 тоотод байрлах ******* ******* ******* ББСБ ХХК-ын ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн, ******* сумын баг, дугаар гудамж тоотод оршин суух гийн д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,243,691 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ын нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Б. нь тус байгууллагаас 2022 оны 0 р сарын 13-ны өдөр Цалин барьцаалан 1,430,000 төгрөгийг сарын 3,7% хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай 100720364 дугаартай зээлийн эрхийн гэрээ байгуулсан болно.Гэвч зээлээ хугацаанд нь төлөлгүй нийт 30 хоног буюу ******* сар гаран өнгөрсөн ба манай зүгээс утсаар мэдэгдэж, бүртгэлтэй хаягаар мэдэгдэх өгөхөөр удаа дараа очсон ч тэндээ амьдардаггүй, Одоогоор Улаанбаатар хотод компанид ажиллаж байгаа. Зээлээ төлөх талаар шаардсан боловч зээлийн төлөлт хийх дээр санаачилга гаргахгүй өдий хүрсэн байна. Иймд гэрээний 6.1.3-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагчаар цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б. миний бие ******* ******* ******* ББСБ ХХК-ын нэхэмжилсэн төгрөг болох 1,243,691 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,243,691 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б. миний бие ******* ******* ******* ББСБ ХХК-ын нэхэмжилсэн төгрөг болох 1,243,691 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,600 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 7-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* ******* ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй хариуцагч Б.гээс зээлийн гэрээний үүрэгт 1,243,691 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 6-р зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17,800 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 17,800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч компанид олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ