| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00480/И |
| Дугаар | 140/ШШ2025/00014 |
| Огноо | 2024-12-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 140/ШШ2025/00014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Эрдэнэжаргал, хүсэлт гаргагч А.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, А.*******гийн нэхэмжлэлтэй бичиг баримтын жинхэнэ эзэмшигч тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Би 1965 онд төрсөн. 1983.07.04-ний өдрөөс 1984.07.30-ны өдөр хүртэл ******* дээд сургуулийн ******* цэрэг, 1984.07.30-ны өдрөөс 1986.12.15-ны өдөр хүртэл ******* дээд сургуульд сонсогчоор тус тус цэргийн албыг хаасан. Гэтэл миний 1983.01.15-ны өдөр олгож байсан цэргийн батлахад миний нэрийг *******гийн гэсэн нэрээр байсныг Паспортын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэдэг хүн засварлаж ******* болгосон зөрчилтэй бөгөөд ын газрын тусгай архиваас лавлагаа авахад *******гийн гэсэн нэртэй гарсан зөрчилтэй байна. Иймд намайг гэж засварласан 1983 оны 01-р сарын 15-ны өдөр олгож байсан цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч А.******* нь өөрийгөө гэж засварласан 1983 оны 01-р сарын 15-ны өдөр олгож байсан цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
яамны байлдааны гавъяаны одонт ******* дээд сургуулийн 1986 оны 12-р сарын 15-ны өдрийн 568 тоот тодорхойлолтод ******* овогтой нь 1983 оноос 1986 оны 12-р сарын 15 хүртэл тус сургуульд суралцаж байгаад ар гэрийн гачигдлаар тус сургуулиас бүрмөсөн чөлөөлсөн нь үнэн болохыг тодорхойлов Сургалтын хэлтсийн дарга дэд хурандаа Б. гэжээ.
Хүсэлт гаргагч А.******* нь нэртэй байсан болох нь түүний бүрэн дунд боловсролын үнэмлэх, 10 жилийн дунд сургууль төгсөгчдийн монтаж зэргээр нотлогдож байна.
Иймд А.*******г 1983 оны 01-р сарын 15-ны өдөр олгож байсан цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн гэж шүүх үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн *******г 1983 оны 01-р сарын 15-ны өдөр олгож байсан цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.
2. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ