Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 140/ШШ2025/00015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сум ******* багийн оршин суугч Д.*******ын нэхэмжлэлтэй

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч: Д.******* хүсэлтдээ: Миний бие 2000-2004 онд ******* ******* *******ын сургуулийн өдрийн ангид суралцаж төгссөн бакалавр зэрэгтэй ******* *******ын ******* мэргэжилтэй. Өөрийн мэдээллийг - аас шалгахад мэдээлэл ороогүй байсан тул сургуульдаа буцаан хандах гэтэл тус сургууль татан буугдсан тул тодорхойлолт хийлгэх боломжгүй болсон. 2004 онд тушаалд миний нэрийг орхигдуулсан. Иймд намайг 2004 онд онд ******* ******* *******ын сургуулийг ******* *******ын ******* мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн болох үйл явдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь 2004 онд онд ******* ******* *******ын сургуулийг ******* *******ын ******* мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзэв.

Учир нь түүний ******* ******* *******ын сургуулийг төгссөн тоот бакалаврын зэргийн диплом, дипломын хавсралт, дүнгийн жагсаалт, тус сургуульд суралцаж байхдаа 2001, 2002 онуудад авч байсан өргөмжлөл, сургуулийн 341 тоот үнэмлэх, 7 ширхэг фото зураг, ын яамны 2024 оны 12-р сарын 23-ны өдрийн 4/2873 тоот албан бичиг, Монгол улсын шинжлэх зэргээр хангалттай нотлогдож байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтыг баримтлан овгийн ын *******ыг 2004 онд онд ******* ******* *******ын сургуулийг ******* *******ын ******* мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөж байсан үйл баримтыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ