Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/0023

 

 

 

 

 

 

 

 

       2025           01              15                                            192/ШШ2025/00239

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *****-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Даваажаргал  оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн М. *******тай орон сууц хөлслөх гэрээг 2022 оны 09-р сарын 02- ны өдөр байгуулан хийж ******* дүүргийн 7-р хороо 4-р хороолол 21/1 байр 16 тоотын 3-н өрөө байрандаа суулгасан. 2023 оны 8. 9. 10.11-н сарын түрээсийн мөнгөө өгөлгүй гараад явсан. Энэ хүн одоо хаа байгаа нь тодорхойгүй алга болсон. Гэрээн дээр нэр нь байгаа эхнэр н.**** нь 3 дугаар хороолол 1000 нэрийн барааны дэлгүүрийн ард “Мон-Эрин” цэцэрлэгт багш хийдэг. /Утас нь 95629592 РД:****. Очиж уулзахад одоо өөрсдийнхөө амьдарч байгаа хаягаа хэлж өгөхгүй байна. Үндсэн эрхээ хэрэгжүүлэхээр аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн шүүгчийн захирамж гарсан. *******ын хаягийг олох гэсэн боловч чадахгүй байна. Ингээд ИХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу энэ хүсэлтийг гаргаж байна. Иймд ИХШХШТХ-ийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасны дагуу эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. Тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг нэхэмжлэгч миний эзгүйд явуулж өгнө гэжээ.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, ******* дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 29 дүгээр гудамж, 10 тоот хаягт оршин суудаг болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* овогт *******ын *******/РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөхийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 5 тал/, Түрээсийн гэрээний хуулбар/ХХ 6 тал/, мөн түүний оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа нь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжийн хуулбар/ХХ 7-9 тал/ зэргээр тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хүсэлтийг хангаж, ******* овогт *******ын *******/РД:/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт *******ын *******/РД:/-ыг эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ******* овогт *******ын *******/РД:/-ын оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                ****