Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/2024/0672

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би, Э.Ш***********, Г.Э*********** нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ш***********, Г.Э***********нар 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч Э.Ш***********, Г.Э*********** нарын зүгээс ЗХШХШТХ-ийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн доорх үндэслэлээр нэхэмжлэлийн өөрт холбогдох шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

1.Нэхэмжлэгч нар захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа төсөл хэрэгжүүлэгч ***********ХХК дахин төлөвлөлтийн барилгын ажлын борлуулалтын компани /хөрөнгө оруулагч/ *********** ХХК-иудтай шүүхийн шатанд эв зүйгээр маргаанаа шийдвэрлэхээр удаа дараа уулзалт зохион байгуулж, зөвшилцсөний үр дүнд доорх нөхцөлөөр төсөл гүйцэтгэгчтэй харилцан тохиролцлоо.

2.Төсөл хэрэгжүүлэгч ***********ХХК нь СХД-ийн ***-р хороо, ашиглалтын шаардлага хангахгүй ***********р байрны **** тоотын өмчлөгч Э.Ш***********, Г.Э*********** нарын өмчлөлийн Ү-*********** дугаартай 66.01 м.кв байрыг шинээр барьж буй *********** байрны **-р давхрын *** тоот, 64.53 м.кв 3 өрөө ... загварын байрыг Э.Ш***********, Г.Э*********** нарт олгохоор тохирч 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ДТ/24/01/02 тоот Орон сууцны нөхцөл сайжруулах, Барилгын захиалгын гэрээ”-г байгуулж, баталгаажуулсан болно.

3.Орон сууцны нөхцөл сайжруулах, Барилгын захиалгын гэрээ”-ний 2.2-д заасан хугацаанд шинэ байрыг ***********ХХК ашиглалтад оруулах хүртэл түрээсийн төлбөр 1.600.000 төгрөгийг ***********ХХК нь Э.Ш***********, Г.Э*********** нарт бүрэн төлж байхаар тохиролцсон тул хуучин байрнаас нүүж, чөлөөлж, хүлээлгэн өгч, түрээсийн байранд нүүн орсон болно.

4.Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь ***********ХХК, Э.Ш*********** , Г.Э*********** нартай 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ДТ/24/01/01 дугаартай 3 талт гэрээг баталгаажуулж, нотариатаар орж, бидэнд зохих хувийг гардуулсан болно.

5. ***********”  ХХК нь гэрээ байгуулсны баталгаа болгож, СХД-ийн Улсын бүртгэлийн хэлтэст бусдад давхардуулан гэрээ хийхгүй гэж баталгаа гаргаж өгсөн, дээрх баталгааг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Орон сууцны бодлогын газарт хүргүүлсэн болно.

Иймд төсөл хэрэгжүүлэгч ***********ХХК, хөрөнгө оруулагч, барилгын ажлын борлуулалтын компани ***********ХХК-тай харилцан тохиролцсон нь талуудын эрх ашигт нийцэж буй тул Э.Ш***********, Г.Э*********** нар нь нэхэмжлэлийн шаардлагын өөрт холбогдох хэсгээс татгалзаж байгаа бөгөөд ЗХШХШТХ-ийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасан үр дагаврыг сайтар ойлгож байгаа болно.гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “…нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно…” 66.2 дахь хэсэгт “…нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж тус тус заасан байна.

2. Нэхэмжлэгч Э.Ш***********, Г.Э*********** нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг ойлгосон, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Ш***********, Г.Э*********** нар нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгааг дурдах нь зүйтэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Ш***********, Г.Э*********** нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Т.МӨНХ-ЭРДЭНЭ