Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 137/ШШ2025/00002

 

                          

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч А к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-д холбогдох 1,524,527 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот ....... дүүрэг, ......-р хороо,.......... . давхрын   тоотод байрлах А  к  ББСБ ХХК /ХХД:........, РД:...., утас:./....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7102114077 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 259,841 төгрөг, 7102087524 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 173,618 төгрөг, 7102184784 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 173,522 төгрөг, 7102911119 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 173,261 төгрөг, 7102164212 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 173,714 төгрөг, 7102213174 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 407,276 төгрөг, 7102180070 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 154,795 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 1,524,527 төгрөгийг Э-ийн Э-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ...-р баг, ........тоотод оршин суух, Ж  овогт Э-ийн Э /РД:......, утас:...../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э.Э  нь А  к  ББСБ ХХК-тай 2021 оны 12 сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан билээ. тус зээлийг хэвийн төлж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болж зээлээ төлөөгүй. Одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа тул А  к  ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,524,527 төгрөгийг 2024 оны 12 сарын 29-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 01 сарын 15-ны өдрийн дотор 800,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 524,527 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т  /утас:........./ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч талын тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн 1,524,527 төгрөгийг 2024 оны 12 сарын 29-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 01 сарын 15-ны өдрийн дотор 800,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 524,527 төгрөгөөр төлөх тайлбарыг нэхэмжлэгч байгууллагаас хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А  к ББСБ ХХК нь Э.Э-д холбогдуулан 1,524,527 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага 1,524,527 төгрөгийг 2024 оны 12 сарын 29-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 01 сарын 15-ны өдрийн дотор 800,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 524,527 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Т нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А к  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Э-д холбогдох 1,524,527 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,524,527 төгрөгийг 2024 оны 12 сарын 29-ний өдрийн дотор 200,000 төгрөг, 2025 оны 01 сарын 15-ны өдрийн дотор 800,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 524,527 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,343 төгрөгийг 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 19,671.5 төгрөгийг улсын орлогоос, 19,671.5 төгрөгийг  хариуцагч Э.Э-с гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Э.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                                   ШҮҮГЧ                                      Э.Б