| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00616/И |
| Дугаар | 129/ШШ2025/00002 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 129/ШШ2025/00002
| 129/ШШ2025/00002 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг .. тоотод оршин суух Б овгийн Н.А
Хариуцагч: У хот Х дүүрэг . тоотод оршин суух Б овгийн Б.М
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .
Хариуцагч Б.Мэ-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б хариуцагч Б.М-ны эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.А-н хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.М нь 2023 оны 8 сарын 17-ны өдөр 7,000,000 төгрөг зээлж авч 2023 оны 9 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 11 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагч Б.М-с 7,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.М нь нэхэмжлэлд бичигдсэн А аймгийн Э сумын .тоотод оршин суудаггүй талаар А аймгийн Э сумын . тоот албан бичгийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1-д заасны дагуу хариуцагч Б.М-ны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулахад У хот, Х дүүрэг, . тоотод оршин суудаг гэсэн хариу ирүүлсэн.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т заасны дагуу шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын баримтыг У хот, Х дүүрэг, . хороо, . тоот гэсэн хаягаар баталгаат шуудангаар Б.М-д хүргүүлсэн.
Хариуцагч Б.М нь У хот, . тоот гэсэн хаягт оршин суудаггүй, нэхэмжлэлийн хувийг У хот . тоот хаягт оршин суудаг тул энэ хаягаар нэхэмжлэлийг хүлээн авна гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн тул У хот . тоот хаягаар шуудангаар илгээсэн. Хариуцагч Б.М шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын баримтыг дээрх баримтыг 2024 оны 12 сарын 04-ний өдөр гардаж авсан болох нь шүүгчийн туслахын 2024 оны 12 сарын 05-ны өдөр хариуцагч Б.М /утасны дугаар:./-тай утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар хариуцагчийг 2024 оны 12 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Н.А-н нэхэмжлэлийг хариуцагч Б.М гардан авснаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т зааснаар 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч хариуцагч Б.М шүүхийн дуудсанаар шүүхэд ирж тайлбар өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “...хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгч Н.А-н нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар хариуцагч Б.М-ны оршин суугаа бүртгэлтэй харъяа У хот, Засаг дарга Б.Б /утасны дугаар: ./-д шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсаар /хх-26х/ болон хариуцагч Б.М-ны 88017214 дугаар руу шүүх хурлын товыг утсаа авахгүй байсан тул мессежээр тус тус мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Б.М нэхэмжлэгч Н.А-с 7,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж 9 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 10 сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 11 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг төлөхөөр бичгээр 2023 оны 08 сарын 16-ны өдөр тохиролцож нэхэмжлэгч, хариуцагч нар гарын үсэг зурсан, нэхэмжлэгч Н.А-с 7,000,000 төгрөгийг 2023 оны 08 сарын 17-ны өдөр Х ХХК-н . дугаарын данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан талуудын бичгээр бичиж гарын үсэг зурсан зээлийн хүсэлт, нэхэмжлэгч Н.А-н Х ХХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулсан байна, гэрээгээр хүү тогтоогоогүй гэж үзлээ.
Хариуцагч Б.М нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй тул нэхэмжлэгч Н.А-с 7,000,000 төгрөгийг зээлж авсантай болон зээлийн төлбөрийн эргэн төлөх хэмжээтэй маргахгүй байна гэж дүгнэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Мэ-с үндсэн зээл 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.А-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод үлдээж нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийг хариуцагч Б.М-с төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.М-с 7,000,000 /долоо сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Б.Мэ-с 126,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН