Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 137/ШШ2025/00005

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                           хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                  хэрэгсэхгүй болгох тухай    

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би

 Зээлийн зээлийн гэрээний үүрэг 4,502,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А  к ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7102043496 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 3,734,617 төгрөг, 7102621045 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 242,814 төгрөг, 7102227609 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 230,396 төгрөг, 7103038066 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 190,848 төгрөг, 7103311905 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 95,356 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 4,502,530 төгрөгийг Б-ийн Н-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч А  к  ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 4,502,530 төгрөгийг зээлсэн нь үнэн. Хүүхэд өвчтэй асаргаанд байдаг учраас төлөх боломжгүй байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А к ББСБ ХХК нь хариуцагч Б.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,502,530 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н  нь зээлийн гэрээний үүрэгт 4,502,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А К  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,502,530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Н  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 43,495.5 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 43,495.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                                                 ШҮҮГЧ                                   Э.Б