| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/00026/И |
| Дугаар | 192/ШШ2025/00345 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/00345
2025 01 17 192/ШШ2025/00345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* дүүргийн 6 дугаар хороо,Наадамчдын гудамж, өөрийн байр хаягт оршин байх ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн хүсэлттэй,
Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд: *****-ыг
Архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг төлөөлж ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч *******, бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Даваажаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь түрээсийн байшинд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд архи ууж, эхнэр, хүүхдэдээ агсам тавьж, амгалан тайван байдлыг нь байнга алдагдуулдаг. Одоогоор эхнэр нь бага хүүхдүүдээ аваад ******* дүүргийн 23 дугаар хороонд оршин суудаг том хүүгийндээ ирсэн байгаа. Мөн ******* нь өөрөө архинаас татгалзах хүсэлтэй бөгөөд архинаас гаргах эм хэрэглэсэн хэдий ч гарч чадахгүй байгаа тул өөрөө албадан эмчилгээнд явах хүсэлтээ бичиж өгсөн. Өөрөө ярихдаа нас залуу байгаа тул архинаас татгалзмаар байгаа гэж хэлсэн. Мөн хүү нь архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Иймд *******ыг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн хүсэлтээр албадан эмчилгээнд явах саналтай байна, цагдаагийн байгууллагын хүсэлтийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс нь Боржигин овогт Дашийн Энхболд/РД:ШД81083118/-ыг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д зааснаар тус шүүхэд *******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.
******* нь ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* 18-3 дугаар гудамж, 9 тоотод оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор, түүний архинд донтох эмгэг, хараат байдалтай, архидан согтуурч нийгмийн хэв журмыг удаа дараа зөрчсөн, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, албадан эмчлүүлэх шаардлагатай болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн өөрийнх нь тайлбар, хүү ****ын гэрчээр өгсөн мэдүүлэг, хүсэлт, хорооны хэсгийн ахлагч ****гийн гэрчээр өгсөн мэдүүлэг, тус хорооны Засаг даргын хүсэлт, Цагдаагийн байгууллагын цахим архивын бүртгэлийн зөрчил гаргасан тухай бүртгэлийн хуулбар, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.
******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр ******* нь согтуурах мансуурах донгийн 3 дугаар зэрэгт хармааралтай, архины албадан эмчилгээнд явуулах боломжтой, харшлах өвчин эмгэггүй талаар дурджээ.
Иймд архидан согтуурах донтой *******ыг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр албадан эмчлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дах хэсэгт заасныг баримтлан *****-ыг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулсугай.
2.*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг зохион байгуулахыг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *-***